Жилийн хамгийн хүйтэн, харанхуй эдгээр өдрийг өвлийн цас гэрэлтүүлж, аз жаргал бэлэглэдэг билээ. Дэлхийн зарим оронд өвлийн улирал ид шидийн мэт гайхалтай өнгө үзэмжийг авчирдаг. Өвлийн гайхамшгийг мэдэрч болох 15 газрыг нэрлэж байна.
Мюнхен хотод өвлийн улирал нэн тааламжтай үргэлжилж, Германы олон зуун жилийн уламжлалтай тоглолт, соёлыг үзэх боломжтой.

Япон Улсын Гифа мужийн Ширакава тосгон нь архитектурын шийдлээрээ ЮНЕСКО-д бүртгүүлж байжээ. Минка барилгын энэхүү загвар нь өвлийн цагт их цас ороход нурахаас хамгаалж өвсөөр дээврээ хийдэг байна. Ширакава тосгонд жилд дунджаар есөн метр цас ордог аж.

ОХУ-ын Санкт-Петербург хот улсынхаа соёлын өв, уламжлал шингэсэн газар билээ. Мариинский театр, Санкт-Петербургийн филармони зэрэг Оросын үнэт өвийг энэ хотоос мэдэрч болно.

БНХАУ-ын хамгийн хүйтэн өвөл Харбин хотод болдог. Жил бүр Харбинд дэлхийн хамгийн том цасны баяр, мөсөн хотхон, цасан баримлын наадам болдог.

Китзбухел нь дундад зуунаас хойш цанын баазаараа алдартай нутаг билээ. Хотхоныг тойрон цанаар гулгахад тохиромжтой уулархаг газар ихтэй, үзэсгэлэнт байгалиараа алдартай.

Өвөл ирснийг мэдрэхийн тулд Йосемитын үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих хүмүүс олонтаа. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд цанаар гулгахад нэн тохиромжтой.

Энэхүү нутагт нэгэн цагт хааны ордон, цайз, шорон байсан гэдэг. Уолт Диснейн "Үнсгэлжин" хүүхэлдэйн киноны ордонг энэхүү барилгаас сэдэвлэсэн гэж ярьдаг ч одоогоор олон нийтэд нээлттэй музейн зориулалтаар ажиллаж буй. Энэ нутаг өвөл айлчилж, цас будрахад үлгэрийн орон болж хувирдаг.

XIII зуунаас эхлэлтэй, улсдаа хамгийн томд тооцогдох Сески Крумловын цайз, хуучны хот нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. Өвлийн улиралд Шумава үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочилж, барокко театр, үндэсний шар айрагны үйлдвэр зэргийг үзэх боломжтой.

Пинакотека де Брера арт галерей, Ла Скала дуурийн театр зэрэг өвлийн улиралд үзэх зүйл маш олоэ. Миланд цас хаялахад өвлийн гайхалтай дүр төрх бүрддэг.

Зальцбург хот нь баракко маягийн барилгуудаараа алдартай. Альпийн нурууны цасан давхарга унахад илүү үзэсгэлэнтэй болдог. Зальцбург нь алдар хөгжмийн зохиолч Моцартын төрсөн нутаг бөгөөд өвлийн спорт сонирхогчдын мөрөөдлийн газар нь юм.

Блед хотхон нь нуурын дундах арал дээр оршдог үзэсгэлэнт нутаг бөгөөд цас нь улам үзэсгэлэнтэй болгодог. Словений хамгийн эртний Блед цайз оршдог бөгөөд барилгууд нь дундад зуунаас эхтэй.

Ахен хот эрт цагт халуун рашаанаараа алдартай байжээ. Харин өдгөө дундад зууны барилга баярын уур амьсгалыг бүрдүүлж, Германы зул сарын амттан лебкученээрээ алдартай.

Куинстаун хотын соёл. уламжлал ихтэй. Уулан дээрээс яг л кино зураг мэт харагддаг онцлогтой. Жил бүрийн зургадугаар сарын сүүлчээр өвлийн наадам зохион байгуулдаг аж.

Өвлийн улиралд Амстердамд цас ороход өөр нэгэн үзэсгэлэнт төрх нь тодордог. Нидерландын нийслэлд олон төрлийн баяр наадам өрнөж, цасны баяр, улирлын зориулалттай тоглолт, мөсөн гулгуур зэрэг олон арга хэмжээ зохион байгууллагддаг. 
Квебек хотод хагас зууны турш тасралтгүй өвлийн багт наадам зохион байгуулагджээ. Жил бүр уг наадмыг нэг сая гаруй хүн зорьж үздэг бөгөөд урлагийн инстоляц, тоглолт зэрэг олон арга хэмжээ болдог.

| Өвлийн гайхамшгийг мэдрүүлэх 15 газар |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |