Цар тахлын улмаас дэлхий ертөнцөд олон өөрчлөлт гарч, бидний амьдралын хэв маягт тэдгээр өөрчлөлтөдүүдээс үлдэх зүйл олон бий. Зарим өөрчлөлт нь түр зуурынх бол зарим нь дэлхий дахины системийн сул дорой байдлыг харуулсаар байгаа билээ. Ямарваа хямралын дараа хүн төрөлхтөн өөрсдийн алдаа дутагдлыг танин, түүнийгээ засан хөгжүүлж цаашилдаг. Харин энэхүү цар тахал нь бидний амьдралыг урт хугацаанд өөрчлөх нь тодорхой болоод байна. Бидэнд амьдаралын хэв маягт үлдэх таван өөрчлөлтийг танилцуулж байна.
Цар тахал нь ажил үүргийг нарийвчлан шинэчлэхэд ихээхэн өөрчлөлт авчирч байгаа бөгөөд халдварын эрсдэлээс сэргийлэхийн тулд ажлын байрны тоог бууруулж, техник технологийн дэвшлийг илүү ашиглах боломж олгож байна.
“Онлайн захиалын систем нь хэрэглэгч болон борлуулагч аль алинд нь хамгийн ашигтай амьд хэрэгсэл болж байна” хэмээн мэргэжилтнүүд үзжээ. “МакКинзей” компани судалгаагаар “АНУ-д цар тахлын дараа онлайн худалдаа 30-49 хувиар өснө” гэжээ. Мөн ажлын цагийг автоматаар бууруулж, дэлгүүрийн худалдагч болон кассчин зэрэг ажлын байр цөөрнө гэжээ. Тийм хэдий ч “Линкедин” болон “Шав Академи” нь ажилчдад зориулсан тохиромжтой, сэлгэх боломжтой ажлын байр бий болгох зорилгоор чадварт суурилсан виртуал сургалт санал болгож байгаа аж.

Тусгаарлалт болон түүнээс гарах шилжилтээс үүдэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ихээр дэлгэрчээ. 2019 онтой харьцуулахад депресс болон уур уцаарын түвшин гурав дахин болон түүнээс дээш болж нэмэгдсэн байна. Цар тахлын энэ үед хүмүүс онлайн эмчилгээний боломжийг илүүтэй хайж буй нь хайлтын системийн үзүүлэлтээс харж болно. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компанийн ашиглалтын хувь ирээдүйд өндөр өсөх магадлалтай. Ирээдүйд виртуал болон бодит байдалд суурилсан теле ховс эмчилгээ хүртэл үзүүлэх боломжтой.
Онлайн эмчилгээ нь сэтгэл зүйн эмчилгээнээс илүү давсан үйлчилгээ болж өргөжиж байна. Дасгал хөдөлгөөний дутмагшил нь эрүүл мэндийн үйлчилгээ авч буй хүмүүсийн чухал нэгэн шалтгаан болж буй аж. Иймээс эрүүл мэндийн зарим асуудлыг виртуалаар оношилж, эмчлэх боломжтой.

Дэлхий нийт даяаршиж, аялахад хялбар болсноор цар тахал ч мөн хурдан тархсан билээ. Тиймээс аяллын хязгаарлалт, хуваарьт нислэгүүд болон амны хаалт хэрэглэх шаардлагууд нь цаашид ч мөн үргэлжилсээр байх төлөвтэй. Агаарын тээврийн салбар цар тахлын үеэр 30 гаруй тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байна. Урьдчилсан хуваарьт нислэгүүд нь урт хугацаандаа уг салбарыг санхүүгийн хувьд дэмжих боломжгүй болж байна. Өөрөөр хэлбэл, тив алгасч аялах сонирхол нийт хүн амын дунд эрс багасч, тодорхой, хязгаарлагдмал хүрээнд л аяллын маршрут гаргах боломжтой болж байна.

Цар тахал нь боловсролын системд хүндээр нөлөөлж буй бөгөөд гэр сургууль болон онлайн хичээлүүд хүлээн зөвшөөрөгдөн хэрэгжиж байна. Харин энэ үед Хан академи, Корсера болон Бижү гэх зэрэг компани оюутан, сурагчдад илүү чанартай боловсрол олгохоор хичээж байна. Эдгээр систем нь хувь хүний боловролд чиглэхээр нэмэлт байдлаар ашигладаг байсан бол өдгөө олон нийтэд илүү танигдаж байна. Цар тахлын дараа ч онлайн боловсролын систем үргэлжлэн ашиглагдсаар байх бөгөөд өндөр чанартай онлайн хичээлүүд нь сургалтын ялгаатай байдлыг арилгаж жигд боловсрол олгох талтай аж.
Дэлхийн эдийн засгийн форум нь “Энэхүү өөрчлөлтөөр дэлхий нийтэд боловсролын тэгш бус байдлыг өөрчлөх боломжтой зүйл” хэмээн үзэж байна. Тийм хэдий ч онлайн хичээл нь танхимын сургалтыг орлоно гэсэн үг биш. Энэхүү системийн сул тал нь хувь хүний сэтгэл болон нийгмийн хөгжлийг танхимын сургалт шиг хүртэж чадахгүй талтай.

Цар тахал нь хувь хүмүүс болон бизнест алсын зайнаас онлайн хэрэгсэл ашиглан ажиллах боломж олгож байна. Ингэснээр байгууллага урт хугацаанд ажилтнаа хэрхэн ажиллуулах, дахин үнэлгээ хийх шаардлага үүсэж байна.
Гэрээсээ ажиллах энэ байдал удаан үргэлжилбэл байгууллага илүү жижиг ажлын байрыг түрээслэх болон бусад дэд бүтцийн зардлыг бууруулах талтай. Мөн ажилтнуудаа хэд хэдэн цагийн бүсэд хуваарилан ажиллуулснаар өдөр тутмын урсгал зардлыг хэмнэх боломжтой болно. Мөн гэрээсээ ажиллах нь цагийн хуваарийг илүү уян хатан болгох нөхцөл бүрдүүлж, тухай ажилтны хувийн нөхцлөө хангах боломжийг өсгөнө.
Тийм хэдий ч энэхүү эерэг зүйлсийг тэнцвэртэйгээр барих нь зүйтэй. Учир нь ганцаардал, удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэх мэдрэмжийг бууруулах болон компанийн соёлыг алдагдуулах эрсдэлтэй.
Дэлхий нийтэд хийсэн судалгаагаар “Цар тахлыг үед гэртээ ажилласан ажилтны сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь 40 хувь дордсон” гэж үзжээ. Гэрээсээ ажиллах нь бүтээмжийг бууруулах төдийгүй ажлын дур сонирхолыг бууруулах нөхцөл бүрдүүлж болох талтай гэжээ. Ямартай ч тахлын дараа гэрээсээ ажиллах ажилтны тоо өсөх болон гэрээсээ ажиллах сонголт хийдэг болох бүрэн боломжтой болох нь ээ.
Эх сурвалж: abc.com

| Цар тахал дууссан ч БИДЭНД ҮЛДЭХ ӨӨРЧЛӨЛТҮҮД |
|
Г.Эрхэмбаяр аварга гавьяат тамирчин цол хүртэв
2026-07-07 14:37:46
Дорноговь аймгийн баяр наадамд ААУ Сүхээхүүгийн Цэрэнхүүгийн Зээрд хязаалан түрүүллээ
2026-07-07 14:33:50
М.Нандин-Эрдэнэ гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа
2026-07-07 14:28:15
"МИАТ 70" шуудангийн марк хэвлэгдлээ
2026-07-07 14:14:19
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |