Хүн төрөлхтний хувьд амьдрах орчин гэдэг хэзээд чухал байсаар ирсэн. Зөөлөн, дулаан уур амьсгалтай, цэнгэг устай, үржил шимт хөрстэй бүсэд хүмүүс суурьшиж, он удаан жилээр амьдрахыг чухалчилдаг. Гол, нуурын эрэг, хөндийгөөр нутаглагсад ч энэ л зарчмаар амьдран суух газар орноо сонгож иржээ. Гэхдээ тэсэж үлдэхэд бэрх, хатуу ширүүн нөхцөлтэй газарт ч дасан зохиоцж, хэдэн зуун дамнан амьдарсаар ирсэн ард түмэн цөөнгүй. Манай дэлхийн хамгийн өндөрлөг газарт орших, тосгон суурингийн талаар онцолж байна.
Ла-Ринконада, Перу
Далайн түвшнээс дээш 5100 метрийн өндөрлөгт орших энэ хотод зочилсон гаднын хүмүүс агаарын дутагдалд ордог. Харин уугуул оршин суугчид байшин барьж, тэр бүү хэл алт олборлоно. Ла-Ринконадагийн одоогийн байгаа газар уурхайчдын суурин байв. Уул уурхай түшиглэн хөгжсөөр суурин цэнгэлдэх хүрээлэнтэй, худалдааны төвтэй хот болон өргөжиж, оршин суугчдынх нь тоо нэмэгдсэн аж. 50 мянган оршин суугчтай энэ хот салхи ихтэй, хүйтэн агаад жилийн дундаж температур 1.2 цельсийн хэм байдаг. Мөнгөн ус ашиглан алт олборлодог учир ус, хөрсний бохирдолтой, экологи нь доройтсон хотод хууль бусаар, хувиараа алт олборлодог хүмүүс ч цөөнгүй. Алтыг маш хямд үнээр худалдаж авч болох, бага сага наймаа хийж, бизнес эрхлэх боломжтой энэ газрын баялгийн нөөц шавхагдаж буй ч азаа үзэхийг хүсэгчдийн цуваа үл тасарна.

Эль-Альто, Болив
Хотын нэр испани хэлээр “өндөр” гэсэн утгыг илэрхийлнэ. Жил ирэх тусам оршин суугчийнх нь тоо нэмэгдсээр буй өндөрлөгийн мегаполист одоогоор нэг сая орчим хүн амьдардаг. Болив улсын нийслэл Ла-Пасын нэгэн дүүрэг байсан энэ хотод одоо Эль-Альто нэртэй олон улсын нисэх онгоцны буудал бий. Далайн түвшнээс дээш 4061 метрийн өндөрт орших нислэгийн зурвас тэнд байдаг гэсэн үг. Онгоцны хаалга нээгдэж, зорчигч гадагш гарах үед агаарын даралт өндөр байгааг шууд мэдэрнэ.

Ла-Пас, Болив
Дэлхийн хамгийн өндөрт орших нийслэл бол Боливийнх билээ. Далайн түвшнээс дээш 3600 метрийн өндөрт байдаг Ла-Пас спортын талбай, цэнгэлдэх хүрээлэн олон. Гольфийн талбай, Рафаэль Мендос Кастельоны нэрэмжит хөлбөмбөгийн талбай ч бий. ФИФА-гаас тавьсан бүх шалгуур, стандартыг хангасан энэ талбайд гэхдээ олон улсын чанартай тэмцээн зохиоход тамирчдын эрүүл мэндийн үүднээс асуудал гардаг.

Лхас, Түвд
БНХАУ-ын Түвдийн өөртөө засах орны Лхас хот газарзүйн онцлогийн хувьд ч, түүх соёлын талаас ч, байгалийн үзэсгэлэнгээрээ ч жуулчдын сонирхлыг ихэд татдаг. Түвдийн төв Лхас хотод буддын шашны онцгой дурсгал болох Потала ордон, Жокан хийд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд дэд бүтэц нь сайжирч, Бээжин, Гуанжөү зэрэг томоохон хотоос галт тэргээр зорчих боломжтой болсон билээ. Далайн түвшнээс дээш 3650 өндөрт орших хотод өдөр дулаан, шөнөдөө хүйтэн, эрс тэс уур амьсгалтай. 500 гаруй мянган оршин суугчдын олонх нь газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй аялал жуулчлалыг даган үйлчилгээ, бизнес хөгжиж буй.

Намче-Базар, Балба
Уулчдын дунд нэр нь түгсэн Намче-Базар суурингаас дэлхийн хамгийн өндөр оргилд авирах аялал эхэлдэг. Зочид буудал, кафе, дэлгүүр олонтой энэ суурингийнхан аялал жуулчлалын салбараас чамгүй ашиг олно. Нисдэг тэрэг буух бааз, зөвхөн цөөн хүнд зориулсан тансаг зэрэглэлийн аяллын хөтөч, үйлчилгээг тэндээс авч болно. Далайн түвшнээс дээш 3800 метрийн өндөрлөгт “Эверест-Вью” нэртэй тансаг зочид буудал ч бий. 1991 оны хүн амын тооллогоор сууринд 1647 хүн оршин суудаг байсан бол сүүлийн жилүүдэд бизнес, үйлчилгээ даган энэ тоо өссөөр буй.

Мургаб, Тажикистан
Тажикистаны Бадахшан уулын мужийн энэхүү суурин Памирын өндөрлөгт, далайн түвшнээс дээш 3600 метрт оршдог. Өвөлдөө цельсийн 50 хэм хүрч хүйтэрдэг, зундаа хэт халдаг, салхи ихтэй энэ бүсэд киргиз, тажик үндэстнүүд оршин сууна. Мургабт сургууль, зах, жуулчны бааз цөөнгүй, харин дэд бүтэц муу. Жуулчдыг Душанбегээс тийш хүргэх том оврын машинаар хүргэдэг үйлчилгээ бий.

| Өндөрт аж төрөгсөд |
|
2026-05-07 15:36:49
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
Засгийн газар Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх тухай тогтоолыг хэлэлцэж байна
2026-05-06 11:23:03
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-05-06 11:22:40
Хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасны улмаас 25 хүн хохирчээ
2026-05-06 11:19:47
Гадаад харилцааны сайд, ССАЖЗ-ын сайд нарын уулзалт боллоо
2026-05-06 11:10:23
Оросын холимог тулаанчдын тэмцээний эрх сэргэлээ
2026-05-06 10:58:55
ЧОЙМБОЛЫН БОЛДЫН ЧАСХИЙСЭН ДҮРҮҮД
2026-05-06 08:48:54
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-05-06 08:00:04
Дарханы тамирчид спортын цол, үнэмлэх, тэмдгээ гардан авлаа
2026-05-06 07:10:00
Ж.ЭНХБАЯР “НУУВЧИНДАА” ОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХҮЧ ҮЗЭХЭЭР БЭЛДЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-05-06 07:00:00
SOS:ЧАНАРГҮЙ ГЕЛЭН БУДАГ БА ГЭРЛЭЭС ҮҮДЭЖ ХУМСНЫ ХАВДРААР ӨВЧЛӨГСӨД ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ДУГААРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-05-06 07:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-06 07:00:00
ТӨРИЙН ЦАГДАА ЧҮЛТЭМ “ПАНЗ”
2026-05-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |