Шинэ жил, зул сарын баяр хаяанд ирэхэд дэлхийн өнцөг булан бүр дэх хүүхдүүд, томчууд ч зул сарын баярыг үзэн яддаг Гринчийн зул сарыг хулгайлахыг оролдож, эцэстээ түүндээ хайртай, дуртай болдог тухай гардаг “Гринч зул сарыг хулгайлсан нь” киног үзэн суудаг. Харин жил бүрийн энэ өдрүүдээр айл болгоны телевиз дотор “амилдаг” Гринчийн дүрийг нэрт инээдмийн жүжигчин Жим Керри бүтээсэн байдаг билээ. Тэгвэл шинэ жил, зул сарын баяр тохиож буй энэ өдрүүдэд хүн бүрийн сэтгэлд Гринчийн дүрээрээ тодхон үлдсэн жүжигчин Жим Керригийн зул сарын баяр, Гринчийн дүр, жүжигчний амьдрал, уран бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан нэгэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Ноён Керри, зул сарын болох гэж байгаа энэ үед “Гринч зул сарыг хулгайлсан нь” киноны тухай ярианаас ярилцлагаа эхэлсэн нь зөв болов уу. Анх Гринчийн дүрд тоглох саналыг хэрхэн хүлээн авч байсан тухай түүхээ ярьж өгөөч?
-Би хүүхдэд хайртай, хүүхдүүд намайг үзэж байгаа нь ч намайг баярлуулдаг. Тиймээс тэр хүүхдүүдэд зориулсан Гринчийн дүрийн санал орж ирэхээсээ л надад энэ дүр маш таалагдсан. Зул сарыг хулгайлж буй Гринчийн дүрээр би энэ дэлхийд боломжгүй зүйл үгүй гэдгийг харуулахыг хүсэж байсан даа.
-Өөрийгөө хэрхэн бэлдэж байсан бэ. Гринчийн дүрд тоглох хэцүү байсан уу?
-Үнэндээ Гринчийн дүрийг бүтээх үнэхээр хэцүү байсан. Өглөө бүр орноосоо босоод л шууд нүүр будалтад ордог. Тэгж олон давхарласан будгийн цаанаас амьсгалах ч хэцүү байсан шүү.
-Сүүлийн жилүүдэд “Гринч зул сарыг хулгайлсан нь” киног шинээр бүтээх тухай яриа идэвхтэй яригдаж байгаа. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-“Гринч зул сарыг хулгайлсан нь” киног шинэчилж, дахин бүтээе гэсэн студи, кино компани олон бий. Одоогийн энэ компютер, технологи хөгжсөн цагт киног нь ч, Гринчийн дүрийг ч илүү сайн хийж чадна гэж боддог. Харин миний хувьд зул сарын баярт, зул сарыг хулгайлсан тэр кинонд ч дуртайнхаа хувьд шинээр төрөх Гринчийг дүрийг бүтээхийг хүсдэг.

-Таны дүр бүтээсэн олонх кино инээдмийн төрөл. Үзэгчид тэр бүр таны нууцлаг, адал явдалт кино, драмд тоглож байсныг мэдэхгүй байх. Таны амьдралыг бүхэлд нь хөгжилтэй, инээдтэйгээр төсөөлдөг шүү дээ. Харин та амьдралдаа сүнслэг, нууцлаг байдалт итгэдэг эсвэл тийм байв уу?
-Би сүүлийн хэдэн жилд маш их өөрчлөлттэй нүүр тулж, олон ч зүйлийг ухаарсан. Энэ цаг хугацаа надад аливаа зүйлийн талаар сэрэмжтэй байхыг зааж өгсөн гэж бодож байна. Гэсэн ч энэ зүйлд урьд өмнө нь байгаагүйгээрээ сэтгэл хөдөлж, өнгөрсөнд хийсэн бүх зүйл дутмаг байгааг харуулж байх шиг... “Бид яг хэн юм бэ”, “Яагаад энд байгаа юм бэ” гэсэн хоёрхон асуултын хариуг олох гэж удсан. Эцэст миний хувьд энэ зүйлс юу ч биш, ямар нэгэн шалтгаангүй зүгээр л хийж байснаа ойлгосон. Ердөө л сайн формтой тоглох гэсэн юм уу даа.
-Ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр зүгээр л жүжиглэж, кинонд тоглоод байх таны тэр “сэрэл”-ийг юу өдөөсөн юм бол?
-Би хүн бүрийн хүрэхийг хүсдэг газар ирснийхээ дараа л өөрийгөө аз жаргалгүй байгааг ойлгосон байх. Өөрийнхөө хүссэн гэж бодсон бүх зүйлээ хийж, хичээж чармайж ирсэн ч аз жаргалгүй байгаагаа ойлгох “Бурхан минь, энэ яг юу юм бэ” гэмээр цочирдом зүйл юм билээ. Тиймээс л хүн өөрийгөө хэн болох, юу хийгээд байгаагаа ухаарч, ойлгоосой гэж хүсэж байна. Тэгж байж л өөрийгөө ч, ертөнцийг л харж чадна.
-Тэгээд өөрийгөө, ертөнцийг “нэвт харсан” таны бодолд юу үлдэв?
-Энэ зүйл яг ч надад тохиолдоогүй л дээ. Тэр үед би яг ч би биш байсан. Дотор минь би байхгүй. Гэсэн ч тийм зүйл болж өнгөрсөн. Магад энэ зүйл бүх амьдралынхаа туршид бусдын инээлгэх гэж явсан надад хувь хүн үлдээгүйг ойлгуулсан. Дотор минь зүгээр л маш олон талт, олон дүрт энерги байгаа байх.
.png)
-Энерги?
-Тийм ээ, энерги. Тэд бол би. Тэд намайг би болгож, бүтээж байгаа юм. Юу гээч, сүүлийн хэдэн жил миний амьдралын хамгийн хэцүү үе тохиосон. Амьдралын юу нь бодит, юу нь бодит бус болохыг ойлгох зөрчилдөөн. Гэхдээ өөрт тохиосон зовлонг ойлгох нь хүний хамгийн үнэ цэнтэй зүйл шиг. Авралд хүрэх зам, юмсыг ухаарч, ойлгож энэрэнгүй болох, дараагийн шатанд гарч, өөртөө эрх чөлөөг өгч байгаа юм.
-Өөрийгөө “нэвт харсан”, хүлээн зөвшөөрлийн эдгээр жилийн дараа хуучны дүр бүтээж байсан инээдмийн кинонуудаа эргэн санах сонин байсан уу?
-Өөрийгөө бусадтай ижил гэж боддог, кинонд дүр бүтээх гэж хамаг чадлаараа хичээж байсан нэгнийг санаж байна. Яаж л хэлмээр юм бэ дээ. Жишээ нь, 1999 оны “Man on the Moon” кинонд Энди Кауфманы дүрд тоглож байхдаа дүр бүтээхийн тулд өөрийгөө алдаж болно гэдгийг ойлгосон байх. Түүнээс хойш өөрөөрөө бус ямар нэг дүрд амьдрах болсон. Яах вэ, энэ миний л сонголт байсан. Өөрчлөлт хэдийнэ болж өнгөрсөн ч “Дөрвөн сарын турш Жим Керриг хойш тавьж, өөр дүрээр амьдрах болбол Жим Кэрри хэн болж үлдэх вэ” гэсэн бодол торох болсон.
-Энэ бүхний дараа олсон, хүлээн зөвшөөрсөн хамгийн чухал зүйл тань юу вэ?
-Тэр үнэхээр байхгүйг гэдгийг л ойлгосон. Түүний санаанууд ч...
-“Тэр байхгүй” гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ?
-Шинжлэх ухааны үүднээс яривал, ямар нэгэн зүйлд итгэсэн тетраэдүүдийн бөөгнөрлийн задрал гэх юм уу даа. Гэхдээ тэр зүйл бол ердөө санаанууд. Ирланд, шотланд, франц хэл надад өгсөн санаа. Канад ч надад санаа өгсөн. Багаасаа шашин шүтлэгтэй өсөж, хоккейн багт тоглож, Франкенштейн мангаст итгэдэг байсан. Тэр зүйлс намайг бий болгосон. Намайг одоогийн би болох санаануудыг өгсөн гэсэн үг. Хуульч, өмгөөлөгч хүн гэж байхгүй. Тэд бол мэргэжил тиймээс. Үнэндээ хэн ч үгүй гэх болоод байна.
.png)
-Тэгэхээр юу ч бодит бус гэж үү?
-Мэдээж, зарим бодит зүйлс байгаа. Харин миний хувьд өөрийн минь амьдарсан амьдрал, хийсэн зүйлс бодит бус.
-Таны сүүлийн үед дүрслэх урлагт шимтэж, зураг зурж эхэлсэн гэж сонссон. Зураг зурах таны хэлсэн тэр их өөрчлөлтийг хөнгөвчлөхөд тусалж байх юм уу?
-Миний хувьд өөр зүйл бүтээх шинэ арга болсон. Магад шархалсан, гутарсан үедээ уран зургаас урам зориг авсан байх. Яг тэр үед ямар нэгэн зүйл зурах гэж байгаа, зурснаа будаж, бүтээх гэж байгаа мэдрэмж надад үгээр илэрхийлэх аргагүй байсан.
-Бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан ч буруудахгүй гэж бодож байна...
-Вегаст гаргана аа (инээв). Урлаг гэх зүйлээс эсрэг замаар явсан, жинхэнэ хүмүүст хүрэх газарт зургуудаа үзүүлмээр байна. Магад тэр хүмүүс зураг худалдан авах чадамжгүй, мөнгөгүй байж болно. Гэхдээ тэд харж чадна. Яг л жинхэнэ хүмүүст хүрэх, бодит бүтээл бий болгож үзэсгэлэн дэлгэнэ гэж найдаж байгаа.
.png)
| ЖИМ КЕРРИ: ГРИНЧИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХДЭЭ "ЭНЭ ДЭЛХИЙД БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ ҮГҮЙ" ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙЛАА |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |