Бүх цаг үеийн хамгийн агуу теннисчдийн нэг гэгддэг “Хаан Рожер” буюу Швейцарийн нэрт теннисчин Рожер Федерерийн 2011 онд “Reuters” агентлаг өгсөн нэгэн сонирхолтой ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Талбайн теннисний амьд домгуудын нэг Рожер Федерер олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдээс хамгийн олон ялалт авч, 14 удаа “Их дуулга” тэмцээнд түрүүлснээрээ төрөлх Швейцарь Улсдаа бурхан мэт шүтэгдэхийн зэрэгцээ дэлхий дахин дахь олон үзэгч, дэмжигчдэдээ “Хамгийн агуу теннисчин” гэдгээрээ танигдсан. Харин тэрбээр эл ярилцлагыг 2011 онд ээлжит “Их дуулга” тэмцээний цомоо хүртэж, 100 дараалан ялалт байгуулаад байхдаа өгсөн байна.
-Гранд Слэмд нэр мөнхөллөө. "АТП"-д түрүүлчихлээ. "Швейцарь чанар"-т амжилтаа үргэлжлүүлэхэд саад үлдсэнгүй бололтой?
-Талбайд өрсөлдөгч байхгүй гэвэл эндүүрэл. Гранд Слэмийн ганцаарчилсан төрөлд аваргын титмийг удаан хадгалах хэцүү байдаг. Гэхдээ энэ "ATП"-гийн цомд түрүүлэхэд асар урт хугацааны хөдөлмөр, нөр их цаг зав шаарддаг гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсч байна.
-Рожер, өнгөрсөн онд "АТП"-гийн хасагдах шатанд тун хэцүү тоглолтын дараа Томми Хээсийг буулган авч байсныг чинь санах юм. Тухайн үед сүүлчийн учраанд хэрхэн тийм зоригтой тоглож чадсан юм бол?
-Сэтгэл зүйн бэлтгэл англи тамирчнаас дутуу байсан болов уу гэж боддог. Тэгээд ч Английн Уимблодоны клуб тэр үед дээгүүр эрэмбэлэгдэж байсан. Австралийн нээлттэй тэмцээн надад зарим тохиолдолд сөрөг энерги авчраад байдаг юм шиг санагддаг.

-Тэгэхээр Сиднейд таагүй сэтгэгдэл төрүүлсэн шалтгаан нь?
-Сайн хэлж мэдэхгүй байна аа. Хамгийн сүүлд Канберрад бэлтгэл хийж байх үедээ тэндэхийн таагүй дурсамжаа мартаж чадахгүй байснаа санаж байна.
-"Швейцарь чанар" гэдэг нэрийг хэн өгсөн бэ. Швейцарийн нэрийн хуудас болж буй гэдэгтээ эргэлздэггүй байх?
-Хэн өгснийг нь сайн мэдэхгүй ээ. Нэг л мэдэхэд хэвлэлээр ингэж нэрлэдэг болчихсон байсан. Хүн бүхэн ингэж дуудаад байхаар бага зэрэг эвгүй л байдаг юм.
-Хэрхэн ийм богино хугацаанд алдрын титэм хүртэв?
-Хамгийн анхны хожигдлын дараа надад бүх зүйл болмоор юм шиг санагдсан. Цаашдаа алдаагаа ухаарч, суралцаад урагшлахад хэцүү байдаггүй. Дараа нь хүн бүхэн "Федерер, энэ бол асуудал биш. Бүгдийг сайн бод. Чамаас бид цом хүсч байна" гээд л нэхэж эхэлнэ дээ. Энэ үед л бэлтгэлтэй байх хэрэгтэй.
-Хамгийн сүүлийн учраа Францын тамирчин байлаа. Ялалтад хүрэхэд хялбар байсан мэт л харагдсан. Бүх сетүүд таны давамгайлал дор өндөрлөсөн?
-Бүх сетүүдэд би сайн байгаагүй. Эхний хоёр сетэд 6:3, 6:7-оор хожиход тоглолтын дундуур нь алдаа гаргах гээд байснаа мэдэрсэн. Гэхдээ Жо Уилфрэд бага зэрэг сандарсан. Цохиураа алдах ч юм уу, бөмбөгөө дутуу хөөргөх гээд техникийн олон алдаа гаргасан. Мэдээж эхний гурван сетэд давамгайлснаар "АТП"-гийн цом өвөртлөх найдвар маань гэрэлтэж эхэлсэн.

-Өнөөгийн алдрын тавцанд хүрсэн Рожерийг энд нь түр орхиё. Бага насны амьдрал, дэлхийн шилдэг тамирчин болох хүртлээ юуг чухалчилж байв?
-Хүүхэд нас маань Басел хотод өнгөрсөн. Теннис сонирхох болсон шалтгаан минь германчуудаас үүдэлтэй. Басел Германы хилтэй тун ойрхон байдаг. Тэнд Швейцарь аялга, Герман хэлтнүүд цөөнгүй бий. Энэ бүхэн талбайн теннис оролдох үндэс байсан л даа.
-Хамгийн анх Австралийн нээлттэй тэмцээнд 2004 онд түрүүлсэн шүү дээ. Энэ хүртэл спортод зарцуулсан хөдөлмөрөө цухас дурдвал?
-Сайхан асуулт байна. Маш удаан хугацааны турш талбайн теннист суралцсан. Басельд дунд сургуулийнхаа биеийн тамирын танхимд өдөр бүр хөлсөө, дуслуулан хөдөлмөрлөдөг байсан. Жое гэж сайн залуу байлаа. Тэр бол миний анхны багш. АНУ-ын нээлттэй тэмцээнд 2004 онд түрүүлэхэд Жое тоглолтыг минь ирж үзчихээд баярласандаа уйлсан гэсэн. Би хувцас солих өрөөнд шагнал гардах бэлтгэлээ хийгээд завгүй байсан л даа. Анхныхаа багшийн баярын нулимсыг харж чадаагүйдээ бага зэрэг харамсдаг.
-Рожер Федерерийн хамгийн том өрсөлдөгч хэн бэ?
-Хамгийн том өрсөлдөгч бол би өөрөө. Өөртэйгөө өрсөлдөж, өөрийнхөө сул талыг ялчихвал "АТП"-гийн цомыг үргэлжлүүлэн хадгалаад байж чадна гэж боддог.
-Та миний асуултыг гайхалтай эргүүллээ. Шууд асууя. Рафаель Надаль, Новак Жойкович нарын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Серб залуугаас эхлэе гэж бодлоо. Н.Жойкович энэ спортод хоёргүй сэтгэлээр зүтгэж буй цөөхөн тамирчны нэг. Би түүнийг маш их хүндэлдэг. Дэлхийн чансаанд гуравдугаарт бичигдсэн өдрөөсөө л тэр ер бусын хүчирхэг нэгэн болсон. Түүнтэй 2008 оны "Тур финал"-д таарч тоглоход маш хэцүү байсан боловч би хожсон. Гэтэл өнгөрсөн онд Австралийн нээлттэй тэмцээнд бидний хооронд гал гарсан тулаан өрнөж, би арай л ялагдаагүй. Гэхдээ тэр тоглолтод эхний сетүүдэд би буугаад өгчихмөөр хэцүү байсан.
Спорт учраас надад тийм эрх байхгүй л дээ. Шууд хэлэхэд тэр учраанд би азаар хожсон юм. Серб эр надаас хавьгүй илүү байсныг мэргэжилтнүүд ярьж байсан. Рафаелийн хувьд бидний хооронд нөхөрлөлийн харилцаа гүнзгий биш ч гэлээ спортын жинхэнэ андууд гэж боддог. Заримдаа бурхан надад олдоогүй боломжийг Рафаельд, түүнд олдоогүйг нь надад өгчихдөг болов уу гэж төсөөлж суудаг. Харин энэ удаа бурхан миний талд байсан (инээв).

-Таныг хүмүүс тэр бүр хамгийн шилдэг нь гэж нэрлэхгүй байх шиг санагдах юм. Юу гэх гээд байгааг минь ойлгож байгаа байх. Талбайн теннисний ноён оргил Роланд Гарросын талаар бодлоо хуваалцаач?
-Роландыг өөртэйгээ харьцуулбал үнэхээр тэнэг хэрэг. Би түүний шагайнд ч хүрэхгүй. Тэр бол "АТП" байтугай Уимблодоны оролцсон бүх тэмцээндээ ялагдаж үзээгүй аугаа нэгэн. Та нар мэдэх бол Роланд Герман гаралтай. Гэхдээ Роландтай би өөрийгөө хэзээ ч харьцуулахгүй ээ. Учир нь түүний тоглодог арга барил маш сонирхолтой. Суралцахад хэцүү. Новак талбайн шугам дагуу гүйж тоглодог. Харин Рафаель хамгаалах тактикаар гол төлөв тоглодог. Харин Роланд тамирчны замналынхаа оргил үедээ байхдаа талбайн аль ч талд зогсдог байсныг нь мэднэ. Тэр цохиураа баруун,зүүн гэлтгүй сайн эзэмшдэг байсан. Өндөр нуруутай байсан болоод ч тэр үү.
-Тун удахгүй "Тур финал" эхлэх гэж байна. Гэхдээ таньд амрах зав гарах байх. Амралтаараа юу хийх вэ?
-Мэдээж нууц байлгүй яах вэ (инээв). Эхнэр, хүүхэдтэйгээ далайд гарах төлөвлөгөөтэй байна. Эсвэл Голландад ирж хөл бөмбөг үзнэ дээ. Уг нь миний сонирхол сагсан бөмбөг. Гэтэл NBA ажил хаялт зарлачихаад энэ улирлын тал нь дэмий өнгөрлөө.
-"АТП"-д түрүүлэхэд хамгийн анх юу бодогдож байв?
-Сайн хэлж мэдэхгүй байна аа. Их л догдолсон. Гэртээ очмоор ч юм шиг. Баселд ирээд буцаад Австрали нисмээр ч юм шиг. Маш сонин сэтгэгдэл төрсөн.

-Бүх амжилт таны нэр дээр бичигдэх цаг ойрхон байгаа гэж боддог. Энэ бүх зүйлийн үнэ цэнэ?
-Эхлээд хүлээнэ, гүйцэтгэлээ харна. Магадгүй цорын ганц амжилтыг би дангаараа эзэмшихгүй ч байж мэднэ. Гэхдээ өөртөө итгэлтэй байдаг учраас замналынхаа түүхийг эргээд харахад бахархмаар амжилттай байна гэж боддог. Сүүлийн тав эсвэл зургаан жилийн өмнө боломжууд минь хаалттай байсан. Жил ирэх бүр нэмэгдсээр өнөөдрийн оргилд хүрч байна шүү дээ. Бүх зүйлийг боломж гэдэг өнцгөөс харах ёстой.
Тэгж байж жинхэнэ амжилт гээчийг бүрдүүлнэ. Би анхандаа их бага зорилго өвөртөлж байсан. 24 тойрогт 10 түрүү эзэмшихийн төлөө бүх хүчээ дайчилсан. Тухайн үед "АТП" ч юм уу нээлттэй тэмцээн эсвэл "Тур финалд" түрүүлэх тухай зүүдэлдэг ч үгүй байсан. Сонголт өөрөө урд минь бий болсон. Үнэнийг хэлэхэд би сайн мэдээгүй.
-Гольфийн эдүгээ цагийн шилдгийн нэг Тайгер Вүүдс та хоёр 2005 онд спортын тавцанд адил амжилттай байсан. Тэр үед Т.Вүүдс 16 цувралын дараа ялалтад хүрсэн. Гэтэл та үүнээс ч өмнө мастеруудын тэмцээнд түрүүлчихээд байсан. "Форбес" та хоёрын юуг адилтгаж бичсэн юм бол?
-Тийм ээ. Магадгүй тухайн оны спортын онцлох тамирчин гэвэл бид хоёр л байсан биз. Бүх зүйл гэхдээ их хурдан өнгөрсөн шүү дээ. Маш их ачаалалтай байсан болоод тэгсэн үү. Би Тайгер Вүүдсийг хүндэлдэг. Бид Лондонд буяны арга хэмжээнд оролцох үед анх танилцаж байлаа.
| РОЖЕР ФЕДЕРЕР: “ХАМГИЙН АГУУ ТЕННИСЧИН” ГЭЖ ХҮНДЛҮҮЛСЭН МИНЬ НАДАД АХДАХГҮЙ ГЭДЭГТ ИТГЭДЭГ |
|
Н.Багабанди: "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн эцсийн шийдвэрт нь нөлөөлж чаддаггүй байсан
2025-12-12 16:15:00
Хан-Уул дүүрэгт гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
2025-12-12 15:40:18
Б.Аягаа морьт харвааны олон улсын тэмцээнээс алтан медаль авлаа
2025-12-12 15:28:45
Б.Пүрэвдорж: Оюутолгойн сонсгол "Рио Тинто"-гийн захиалгаар яваад байгаа юм шиг ойлгогдож байна
2025-12-12 15:11:03
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
2025-12-12 14:59:34
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025-12-12 14:50:48
Франц Улс хулгайгаар гаргасан үлэг гүрвэлийн араг ясыг Монголд буцаан өглөө
2025-12-12 14:15:32
Ханиад, томууны үед дархлаагаа дэмжих аргууд
2025-12-12 14:15:12
2025-12-12 11:41:52
Найз хөвгүүн рүү нь захидал бичсэн гэх шалтгаанаар бусдыг зодож, танхайрсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
2025-12-12 11:23:31
Гаалийн ажилтнуудтай холбоотой 11 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-12-12 11:02:42
"Алтан цом"-ын гуравдугаар тойргийн барилдаан ням гарагт үргэлжилнэ
2025-12-12 10:59:18
Оюутолгойн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ
2025-12-12 10:15:15
Таеквондо-гийн “Ханжоу-2025 Их дуулга”-аас Орхоны тамирчид медаль хүртлээ
2025-12-12 08:03:07
МҮОХ-ны гишүүдийн хурал боллоо
2025-12-12 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР УНТАЖ БАЙСАН ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХАРГИСААР ХӨНӨӨЖЭЭ
2025-12-12 07:00:33
ГЭГЭЭН МОНГОЛОО МАГТАН ДУУЛЖ, ЭРЧҮҮДЭЭ ӨМӨӨРЧ БИЧСЭН МӨНХӨӨГИЙН БИЛЭГСАЙХАН
2025-12-12 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-12 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-12 07:00:00
МАН-ЫН СОНГУУЛИЙН ЯЛАЛТЫН АРГА БОЛСОН ХЭСГИЙН АХЛАГЧ ГЭХ ЭМЗЭГ ЦЭГ ДЭЭР НЬ АН-ЫНХАН ХАТГАЧИХЛАА
2025-12-12 07:00:00
Э.СОДНОМПИЛЖЭЭ: Амьдралд шинэ хүсэл, мөрөөдөл, шинэ түүх бичих эхлэл болсон “Рио-2016” паралимпын наадмын медальдаа хамгийн их хайртай
2025-12-12 07:00:00
Монголын Ипотекийн Корпораци нь 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа
2025-12-11 21:55:12
2025-12-11 18:00:00
2025-12-11 15:00:00
Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ
2025-12-11 14:40:21
Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов
2025-12-11 12:39:36
Олон улсын уулын өдөр тохиож байна
2025-12-11 12:22:07
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-11 10:45:41
Д.ГАНХУЯГ: “ГОЛДМАНСАКС” КОМПАНИЙГ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭН ДЭЭР САНХҮҮГИЙН ЗӨВЛӨХӨӨР СОНГОСОН НЬ АНХААРАЛ ТАТСАН АСУУДАЛ
2025-12-11 10:41:27
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:22:00
ЭХЭМҮТ-д өдөрт 1,000 – 1,200 хүүхэд амбулаториор үзүүлж байна
2025-12-11 10:11:22
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:08:00
Боксчид ОХУ-ын цомын тэмцээнээс 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2025-12-11 10:06:02
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”-аар “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”
2025-12-11 10:00:00
Энэ онд автомашинаа хулгайд алдсан гэх 220 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
2025-12-11 09:48:23
Д.Сэлэнгээ “Бөртэ чоно-2025” наадмын пара спортын “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2025-12-11 08:18:26
МУГЖ Н.АШИД: Морин хуур, хөөмийгөөр хөглөгдсөн он жилүүдийг минь мялааж, Гавьяат цолоор шагнасанд талархал дүүрэн байна
2025-12-11 07:54:07
“Бөртэ чоно-2025” наадмын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар Т.Тулга тодорлоо
2025-12-11 07:22:19
ЗУРААЧ Г.БОЛД: БИЙРИЙН НУУР, ЭРДЭНИЙН ХӨНДИЙ, УЛААН УУЛ, ШАРГАЛЖУУТЫН ГОЛОО ЗУРЖ БАЙХДАА СЭТГЭЛ ЯМАР ТЭНҮҮН, САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2025-12-11 07:00:40
МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА “ГИШГЭЖ”, УЛСТӨРЧДӨД АВЛИГА ӨГДӨГӨӨРӨӨ АЛДАРТАЙ ОЮУТОЛГОЙ
2025-12-11 07:00:00
АТГ-ЫНХАНД БАРИВЧЛАГДСАН “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Э.ГАНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ
2025-12-11 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-11 07:00:00
RUNAA: “THE VOICE OF MONGOLIA” ШОУНД ОРОЛЦООД ДУУЧИН БОЛОХ ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ИТГЭЛТЭЙ БОЛСОН
2025-12-11 07:00:00
ДУРСАХУЙ: ТАЙЗ ХООСОРСОН Ч ДУУ НЬ СЭТГЭЛД МӨНХӨД ОРШИНО
2025-12-11 07:00:00
Ш.ЖАВХЛАН: Магнай, “МС”, Заанаа энэ гурван ах маань “Маск” продакшны тулгын гурван чулуу
2025-12-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |