“Saturday Night Live” телевизийн шоугаараа олонд танигдсан продюсер, жүжигчин Вилл Феррел 2000-аад оноос телевизийн кинонд идэвхтэй тоглох болсон билээ. Тэрбээр өөрийн шогч байдал, дүрүүдээ бусдаас өвөрмөц, хошин хэлбэрээр бүтээдгээрээ Холливудын кино салбарт маш богино хугацаанд амжилт олж, хамгийн өндөр орлоготой, шилдэг инээдмийн киноны жүжигчдийн нэг болсон. Гэсэн ч маш амжилттай эхэлсэн түүний дэлгэцийн урлагийн замнал 2010-аад оноос эхлэн идэвхгүй болсон бөгөөд тухайн үед кино урлагаас завсарлага авч, дүрийн саналаас татгалзаж байсан шалтгааныхаа талаар уг ярилцлагад дэлгэрэнгүй ярьжээ.
-Ноён Феррелл, таныг амьдралдаа их уусан хүн гэж сонссон. Харин таны хамгийн их уусан, эрх чөлөөтэй байсан үе хэзээ байсан бэ?
-Коллежид байхдаа нэлээд уудаг байсан шүү. Гэхдээ “Saturday Night Live” шоуны үеэр ч хамт олонтойгоо шөнийн цэнгээнд их явдаг байлаа. Нью-Йоркт амьдраад, хаашаа ч явсан машин хэрэглэх шаардлагагүй болохоор амар байсан. Нью-Йорк бол үдэшлэгт тохирсон үнэхээр хөгжилтэй хот. Би 20-оод наснаасаа 30 гарах хүртлээ үдэшлэгт их явж, хөгжилддөг байлаа. Гэхдээ нэг ч удаа өглөө нь сэрээд "Би буруу юм хийчихжээ" гэж бодож байгаагүй.
-Инээдмийн үзэгдлийн санаануудаа согтуу байхдаа гаргадаг уу?
-Үнэндээ энэ их ховор тохиолддог. Согтуу байхдаа гаргасан санаанууд маргааш өглөө нь бодоход “Юу бодож байж үүнийг санаачилсан юм бэ? Энэ үнэхээр утгагүй, огт инээдтэй биш юм байна” гэж бодогддог. Бид бааранд хөгжилдөж, элдэв тэнэг зүйлс хийдэг байсан ч ихэнх нь тэндээ л үлддэг байлаа.
-Та ямар төрлийн согтолт вэ?
-(инээв) Нэг удаа би маш их согтуу болоод найзаасаа намайг бичиж авахыг хүссэн.
-Тэгээд юу болсон?
-Би зүгээр л жаргалтай, энгийн нэг согтуу байсан.
-Юу таныг хамгийн ихээр ичээдэг вэ?
-Өөрийнхөө тухай ярих л намайг бага зэрэг ичээдэг. Би өөртөө жаахан уйтгартай санагддаг болохоор энэ сэдэв ярих амархан биш байдаг.
-Та бусдыг инээлгэх чадвартай, алиа хошин, их хөгжилтэй хүн. Харин юу таныг инээлгэдэг вэ?
-Хүнд хэцүү нөхцөл байдлыг инээдтэй байдлаар шийдэх нь үнэхээр хөгжилтэй санагддаг. Энэ бол миний хувьд бодит зүйл, инээдмийн жүжгийн хэтрүүлэг биш. Гэхдээ энэ тал дээр нарийн зааг байдаг; хэтрүүлж болохгүй. Мөн хүмүүсийн үнэнч, чин сэтгэлээсээ хандаж байгаа нь хачин тэнэг нөхцөл байдалтай хэрхэн зохицож байгааг харах хөгжилтэй байдаг. Миний бодлоор, инээдэм бол бодит амьдралыг бага зэрэг будлиантайгаар харуулах ухаан юм.
-Нүцгэлэлт ямар вэ. Америкчууд энэ тал дээр хэтэрхий хашир биш гэж үү?
-Зөв нөхцөлд бол нүцгэлэлт үнэхээр гайхалтай байж чадна (инээв). Харамсалтай нь, бусад оронд хүмүүс хүүхдүүдийн хажууд ч хамаагүй хараал хэлж чаддаг бол манайд хэт болгоомжтой байхыг шаарддаг. Европт байхдаа илүү их хараал хэлэх ёстой байж гэж боддог. Дараагийн удаад би энэ алдаагаа засна аа.
-Таныг инээдтэй дүрдээ зориулж зориудаар жин нэмдэг гэсэн яриа байдаг. Үнэн үү?
-Таныг их спортлог байсан гэж сонссон юм байна. Бүр марафон ч гүйдэг байсан гэл үү?
-Тийм ээ, гэхдээ сүүлийн долоон жилд марафонд оролцоогүй. Харин өдөр бүр дөрвөн миль орчим гүйж хэвшсэн. Өмнө нь бол их идэвхтэй байсан.
-Та хааяа гүн агуулгатай кинонд тоглох нь бий. Энэ нь инээдмийн киноноос завсарлага авах гэсэн арга байж болох уу?
-Бие даасан кинонд ажиллахад хэн ч мөнгөний төлөө оролцдоггүй. Бүгд зохиолдоо дурласан байдаг. Бага төсөвтэй кино хийхэд бүх хүн нэгдэж, баг болж ажилладаг нь үнэхээр гайхалтай. Гэхдээ надад ийм боломж төдийлөн их гардаггүй. Харин ийм өөр төрлийн дүрийн санал ирвэл би тэр дор нь зөвшөөрдөг.
-Танд олон төрлийн дүрийн санал ирдэггүй гэж үү?
-Үгүй ээ, надад ихэвчлэн инээдмийн болон сул чанарын зохиолууд л ирдэг. Хүмүүс намайг ноцтой дүрд тохирно гэж боддоггүй байх.
-Таныг хамгийн өндөр хөлстэй жүжигчин гэж нэрлэсэн талаар та юу гэж бодож байна вэ?
-Тийм ээ, “Forbes” тэгж бичсэн. Хоёр жилийн өмнө би хамгийн үнэ цэнтэй жүжигчдийн жагсаалтад багтсан байсан бол одоо эсрэгээрээ болсон. Гэхдээ би өндөр хөлстэй байхаас татгалзахгүй шүү. Энэ бол амжилт гэж бодож байна.
-Харин та мөнгөө юунд зарцуулдаг вэ?
-“Forbes” сэтгүүл авахад лав биш. (инээв)
-Иймэрхүү шүүмжлэлд дарамт мэдэрдэг үү?
-Үгүй ээ. Би ажилдаа хичээж, хамгийн сайнаараа хичээдэг. Харин бүтэлгүйтэл гарвал уучлалт хүснэ гэж бодохгүй. Энэ бол бүтээлч үйл явцын нэг хэсэг шүү дээ.
-Тоглосон кино чинь амжилтгүй болбол өөрийгөө буруутгах тохиолдол гардаг уу?
- Мэдээж хэрэг. Хүн бүр бүтээлээ амжилттай байгаасай гэж хүсдэг. Гэхдээ заримдаа амжилтгүй байх нь хэний ч буруу биш байдаг.
| ВИЛЛ ФЕРРЕЛ: ЖҮЖИГЧИН ХҮН ӨӨРИЙНХӨӨ НҮҮР, ЦАРАЙНААС “УЙДАХ” ШИГ ГУНИГТАЙ ЗҮЙЛ ҮГҮЙ |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |