Оны шилдэг хөл бөмбөгч шалгаруулах “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслол Франц Улсын нийслэл Парис хотын Шателет театрт болж өндөрлөлөө. Энэ удаагийн оны шилдэг хөл бөмбөгчийн шагналыг Испанийн шигшээ баг болон Английн “Манчестер Сити” клубийн хагас хамгаалагч Родриго хүртэв. Хэдий “Алтан бөмбөг” шагналыг 2023-2024 оны улиралд “Аваргуудын лиг”-ийн аварга болсон Испанийн “Реал Мадрид” клубийн тамирчин Винишиус Жуниор хүртэнэ гэсэн хүлээлт хөл бөмбөг үзэгч, сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгэж, гаднын сайт, спортын аналистууд мэдээлээд байсан ч олны таамгийг эвдэж, Родриго “Алтан бөмбөг” хүртсэн юм. Шинэхэн “Алтан бөмбөг”-ийн эзэн Родригогийн хувьд хөл бөмбөгийн өнгөрсөн 2023-2024 оны улиралд "Манчестер Сити” клубийнхээ хамтаар Английн “Премьер лиг”-ийн цом, UEFA супер цом, Испанийн шигшээ багийнхаа хамтаар Европын аварга болсон амжилт үзүүлээд байсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор 16 жилийн дараа Английн “Премьер лиг”-ээс төрсөн “Алтан бөмбөг”-ийн эзэн Родригогийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Түүний бүтэн нэрийг Родриго Эрнанлес Касканте гэдэг бөгөөд 1996 оны зургадугаар сарын 22-ны өдөр Испанийн Мадрид хотод төрсөн. Өдгөө Испанийн шигшээ баг болон “Манчестер Сити” клубт хагас хамгаалагчийн байрлалд тоглодог. 191 см өндөр.
Хэдий бага наснаасаа хөл бөмбөгийн спортоор хичээллэж, амьдралаа холбосон ч Родри их сургуульд бизнес, санхүүгийн чиглэлээр сурч байв. Тэрбээр Испанийн Жаумегийн их сургуулийг бизнесийн удирдлагаар төгссөн байдаг.

Хөл бөмбөгийн олон фанат түүнийг Английн “Манчестер Сити” клубт нэгдсэнээс нь хойш мэдэх болсон. Харин Родри Английн дээд лигт ирэхээсээ өмнө Испанийн “Ла лиг”-ийн хоёр ч багт тоглож байсан бөгөөд “Атлетико Мадрид” клубийн академиас эхэлж, 2013-2016 онд “Виллереал” клубт, 2016-2019 онд “Атлетико Мадрид” клубт тоглож байсан 2019 оноос эхлэн “Манчестер Сити” клубийн тамирчин болсон.

Родри өмнө нь Аргентиний загвар өмсөгч Камила Хомстой хамтран амьдарч байсан бөгөөд хоёр хүүхэдтэй болсон. Гэсэн ч Родриго, Камила нар 2022 онд салсан бөгөөд түүнээс хойш Родри Жаумегийн их сургуульд сурч байхдаа танилцсан Лаура гэх эмэгтэйтэй гэр бүл болсон.

Испанийн шигшээ баг болон “Манчестер Сити” клубийн хагас хамгаалагч Родригогийн хөрөнгийг 20 сая евро гэж үздэг бөгөөд жилийн орлого нь 12 сая евро. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Родри “Манчестер Сити” клубтэйгээ шинэ гэрээ үзэглэсэн бөгөөд цалингийн цэсээ хоёр дахин нэмэгдүүлж, долоо хоногт 230 мянган ам.долларын цалинтай болсон юм.

Родриго цахим сүлжээ ашигладаггүй.
| “АЛТАН БӨМБӨГ”-ИЙН ЭЗЭН РОДРИГИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |