1982 оны есдүгээр сарын 1-ний өдөр. АНУ-ын Калифорни мужийн Окланд хотын нэгэн бяцхан дүүрэгт эцэг, эхийн хамт аж төрдөг байсан Билли хүүгийн аав улаан хоолойн хорт хавдрын улмаас таалал төгсжээ. Дөнгөж 10-хан настай байсан Билли хүү аавынхаа оршуулга дууссаны дараа гэртээ очиж, өрөөндөө ороод хаалгаа түгжин хэдэн өдрөөр гарч ирсэнгүй. Сандарч, санаа зовсон ээж нь өрөөнийх нь хаалгыг тогшиж, хүүг дуудахад Билли "Есдүгээр сар дуусахаар намайг сэрээгээрэй" хэмээсэн гэдэг. Энэ бол 2000-аад оны эхэн үеийг "эзэгнэсэн" Америкийн "Green Day" панк рок хамтлагийн "Wake Me Up When September Ends" дуу бүтсэн түүх.
"Green Day" хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Билли Жое 1972 оны хоёрдугаар сарын 17-нд Армстронгийн гэр бүлийн ууган хүү болон мэндэлжээ. Түүнээс хойш Билли таван дүүтэй болсон бөгөөд өнөр өтгөн гэр бүлд өсөж, торнисон нэгэн гэдэг. Түүнийг дуу хөгжимтэй холбосон хүн бол аав нь. Хэдий ачааны машины жолоочоор ажилладаг байсан ч зав гарахаараа л жазз хөгжмийн клубт очиж, хөгжим тоглодог байж. Гэр бүлийнхнээсээ аавтайгаа илүү ойр дотно өссөн Билли аавыгаа дагаж, ачааны машинд, жазз клубт явсаар таван нас хүрэхдээ хэдийнэ амьд хөгжимд үнэнхүү шимтэгч, басхүү хэд хэдэн төрлийн хөгжмийн зэмсэг ч тоглож сурсан байна. Гэсэн ч Биллигийн аз жаргалтай, гэрэл гэгээтэй цаг хугацаа тийм ч удаан үргэлжилсэнгүй. 10 настай байхад аав нь хорт хавдрын улмаас таалал төгсөж, хөгжимчин болох мөрөөдөлтэй байсан бяцхан Билли ч хэсэг хугацаанд мөрөөдлөө орхиж, хямралд оржээ.
Харин аавыг нь өөд болсноос хэдэн жилийн дараа ээж нь өөр хүнтэй гэр бүл зохиож, Билли хойд эцэгтэй болсон аж. Эцэг нь өөд болоод удаагүй байхад ээж нь дахин амьдрал зохиож, гэртээ өөр эрэгтэй хүнийг дагуулж ирсэнд хорсож, үзэн ядсан Билли өдрийн дийлэнх цагийг сургууль дээрээ өнгөрөөх болов. Сургуулийн тэнхимээс салахаа байсан тэрбээр Майк Дирнт хэмээх нэгэн хүүтэй танилцсан нь хожим хамтдаа хамтлаг байгуулж, нэгэн үеийн шинэ урсгалыг хамт зална гэдгээ мэдээ ч үгүй явсан үе нь. Ирээдүйд хамтлагийнх нь гитарчин болсон Майк Дирнттэй Билли үй зайгүй нөхөрлөж, хамтдаа хөгжим сонсож, Ван Хэлен, Деф Леппард нарын уран бүтээлчдийг даган дуурайж, жижиг уушийн газарт ч очиж ковер дуу тоглох болж гэнэ. Ахлах сургуульд ортлоо уушийн газар хэсэж, хямд үнээр хөгжим тоглож явсан Билли амьдралынхаа хамгийн чухал, томоохон шийдвэрүүдийн нэгийг гаргаж, сургуулиа орхисон байдаг. Магад хичээж сураад ахлах сургуулиа төгсөж, коллежид ч сурч, дээд боловсрол эзэмшин урагшлах боломжтой байсан ч Биллигийн харсан ирээдүй өөр байжээ. Тэр "Тухайн үед хөгжимчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байсан" гэдгээ нэгэн ярилцлагадаа дурдсан бөгөөд сургуулийн насны хамгийн сайн найз Майктайгаа хамтран "Sweet Children" нэртэй панк рок хамтлаг байгуулан уран бүтээлийн замналаа эхлүүлсэн юм.
Билли Жое найз Майк Дирнттэй байгуулсан "Sweet Children" хамтлагаараа уушийн газар, цэнгээнт клуб дамжин хөгжим тоглохоос гадна өөр хэд хэдэн хамтлагт давхар тоглож байжээ. Тухайлбал, тэрбээр "Pinhead Gunpowder", "The Longshot", "Rancid" зэрэг хамтлагт дуучин, гитарчнаар тоглож байсан бөгөөд амьд хөгжим, рок хөгжимд өөрийн цогцлоох "дүр"-ийг олохын тулд олон удаагийн туршилт хийж, тайз, уушийн газарт ч тоглож байв. Гэсэн ч тэр олон туршилтын олонх нь Биллид таалагдаагүй бөгөөд түүнд ганц үлдсэн "боломжит дүр" нь найзтайгаа хамт байгуулсан хамтлаг нь байжээ. Улмаар Билли, Майк хоёр Жон Киффмайер гэх залуу хөгжимчнийг эгнээндээ нэгтгэн хамтлагийнхаа нэрийг "Green Day" болгон өөрчилж, Майк, Жон нарын танилцуулсан "1000 цаг" нэртэй анхны студийн цомгоо хийх ажилд шамджээ.
1990-ээд оны дунд үе, 20-иодхон настай Билли "Green Day" хамтлагийнхныхаа хамтаар хэдийнэ хэдэн хэдэн студийн цомог гаргаж, амжилтад хүрсэн бөгөөд хамтлагийн эхний хэдэн пянз нь олон улс даяар шуугиан дэгдээсэн үе байв. Тухайн үед альтернатив хөгжмийн жинхэнэ хаад гэгдэж байсан "XNUMX" хамтлаг тайзан дээрээсээ "Green Day"-ийг дараагийн "хаан"-аар өргөмжилж ч байсан түүхтэй. Түүнээс хойш "Green Day" хамтлаг "American Idiot", "We the Weiting", "She's a Rebel", "Haushinka", "King for a Day", "Look for Love" зэрэг шилдэг дуугаа бүтээсэн бөгөөд Билли болон түүний нөхдийн нэр дэлхий даяар цуурайтаж, тус хамтлаг 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үеийн альтернатив, панк хөгжмийн урсгалыг тэргүүлэгчид болсон билээ.
Алдрын оргилд хүрч, нэгэн цагийн панк рок хөгжмийг тэргүүлж байсан "Green Day" хамтлагийн уналтын үе Билли согтууруулах ундаанд донтсоноос эхэлсэн гэдэг. Урт удаан хугацаанд үргэлжилсэн аялан тоглолтоороо хүчтэй нойрны эм ууж байсан Билли Жое Армстронг сүүлдээ нойрны эмэндээ донтож, архи, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэх болжээ. Билли ажилдаа ч, амьдралдаа ч хайхрамжгүй хандах болж, түүний донтолтын улмаас "Green Day" хамтлагийн гаргах гэж байсан "Revolution" цомог хэд хэдэн удаа хойшилсоор бүр "замхарчээ". Аялан тоглолт, цомгийн ажилд үр бүтээмжгүй оролцож, багийнхнаа хойш татах болсон Билли Жое хамтлагаасаа тусдаа ажиллах шийдвэр гаргаж, ганцаар уран бүтээл хийж, донтолтын эсрэг эмчилгээнд явж эхэлжээ.
Улмаар "Green Day" хамтлаг тодорхойгүй хугацаагаар уран бүтээлээ завсарлаад буй бөгөөд тэр цагаас хойш Билли хамтлагийнхантайгаа хамт цөөн хэдэн тоглолтод дуулсан юм. Харин "Green Day" хамтлагийг "Рок-н-ролл музей" шилдэг уран бүтээлчээр шалгаруулж, Рок-н-роллын алдрын танхимд залсан бөгөөд удаан хугацаанд олны өмнө гараагүй Билли Жое тэр үед "Rolling Stone" хөгжмийн сэтгүүлийн цөөн хэдэн асуултад хариулт өгснийг хөрвүүлэн хүргэе.
-Танай хамтлаг өнгөрсөн хэдэн жилийн турш уран бүтээл туурвиагүй. Хэрэв нууц биш бол энэ хугацаанд юу хийсэн талаараа ярьж өгөхгүй юү?
-Хүн бүрд гэр бүлдээ анхаарал хандуулах шаардлага гардаг. Шийдвэрлэж, цэгцлэх хэрэгтэй элдэв бэрхшээлтэй асуудал бидэнд бий. Гэсэн хэдий ч бие биетэйгээ холбоотой байгаа. Хэрвээ би хамтлагийнхан руугаа залгаад “Хөөе залуу минь, уран бүтээлдээ оръё” гэж хэлбэл тэд дуртайяа хүлээж авна. “Та нарын ухаан самуурчихаа юу. Дуугаа хийгээч” гэж цаад утгаараа хэлж байгааг тань ойлгож байна. Уран бүтээл хоорондоо зайтай "төрөх" нь тийм ч муу хэрэг биш. Бид цаг нь болохоор бүр ч ихийг хийхийг хүсэж байгаа.
-Таныг "Wake Me Up When September End" (Есдүгээр сар дуусахад намайг сэрээгээрэй) дуу, дууны үгээр тоглоом хийж байгаа хүмүүст дургүй гэж сонссон. Энэ үнэн үү. Бүр таныг тэр дуундаа хүртэл дургүй болчихсон ч гэж сонсож байсан шүү?
-Та нар мэднэ дээ. "Wake Me Up When September Ends" дууны үг, түүх миний үнэн амьдрал шүү дээ. Аавыгаа алдсан 10-хан настай хүүгийн гашуудал сэтгэл холгож явсаар дуу болсон түүх. Гэхдээ тэр үеийн сэтгэл гутрал, ёроолгүй гунигаас төрсөн "Есдүгээр сард дуусахад намайг сэрээгээрэй" дуугаар минь тоглоом хийж, шоглож байгаад дургүй хүрдэг.
-"Green Day" хамтлаг шинэ уран бүтээлдээ орох төлөвлөгөө бий юү?
-Манай хамтлагийнхны толгой байх ёстой байрандаа очсон цагт дахин уран бүтээлээ хийх нь эргэлзээгүй. Майкын эхнэр хөхний хорт хавдраа эмчлүүлж байгаа бол Жэйсон саяхан бүйлсэн булчирхайн хорт хавдартайгаа мэдэж, одоо өвчинтэйгөө тэмцэж байна. Бид одоогоор тус тусын замаар явах шаардлагатай байгаа ч бүх юм сайхан болсны дараа нэг зүгт харж, үнэхээр чанга тоглолт хийх болно. Рок-н-ролл хэзээ ч моданоос гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Энэ нь надад эрх чөлөөг олгодог. Дуу хөгжим надад өөрийгөө илэрхийлэх боломж, бас амьдралын минь хамгийн нандин дурсамжуудыг бэлэглэсэнд баярладаг.
| БИЛЛИ ЖОЕ АРМСТРОНГ: ЁРООЛГҮЙ ГУНИГААС ҮҮССЭН “ЕСДҮГЭЭР САР ДУУСАХАД НАМАЙГ СЭРЭЭГЭЭРЭЙ” ДУУГ МИНЬ ТОГЛООМ ШОГЛООМ БОЛГОЖ БАЙГААД ДУРГҮЙ ХҮРДЭГ |
|
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |