Дуу хөгжмийн салбарын бүх цаг үеийн хамгийн амжилттай уран бүтээлч Селин Дионы талаар мэдэхгүй, сонсоогүй хүн үгүй гэхэд хилсдэхгүй. Бага наснаасаа уран бүтээлийн гараагаа эхэлж, өсвөр насандаа анхны цомгоо гарган эх орон даяараа алдаршиж, "Титаник"-ийн дууг амилуулснаараа дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцсэн түүний түүх гайхалтай гэгддэг. Дэлхий даяарх хэдэн сая хүндэлж, хайрлаж, биширдэг сонсогчдоо сайн сайхнаараа гайхагдсан Селин Дионы амьдрал нөгөө талдаа ядуусын хорооллоос гарч, сургуулиа хаяж, дуучны шалгаруулалтад тэнцэлгүй олон студид гологдож, насныхаа ханийг алдаж, өөрөө ховор хүнд өвчнөөр өвдөж тэтгэвэрт гарсан цаг хугацаа хүндхэн өнгөрүүлж яваа гунигтай түүхтэй. Гэсэн ч хүнд өвчнөөр өвдөж, хэдэн жилийн турш олны хөл, чимээнээс хол суусан нэрт дуучин эргэн тайзан дээр гарч ирэн гунигт амьдралтайгаа, өвчинтэйгөө хэрхэн тэмцэж буйгаа хоолой зангируулах ярихыг нь харах бахдам басхүү гунигтай байлаа...

Нэрт дуучин Селин Дион 1968 оны гуравдугаар сарын 30-нд Канадын Кэбэк мужийн Шарлеманд хотод 14 хүүхэдтэй айлын бага болон мэндэлжээ. Түүний жинхэнэ нэрийг Селин Мари Клодетт гэдэг бөгөөд аав нь мах нядлагч, ээж нь гэрийн үйлчлэгчийн ажил хийдэг байв. Хэдий ядуу тарчиг нийгмийн буурай гэр бүлийн нэг байсан ч Селиниы эцэг, эх хүүхдүүдээ цаг зав гаргадаг, гэртээ хөгжим тоглож, дуулж хуурддаг байсан нь хожим охиных нь ирээдүйд маш том нөлөө үзүүлсэн гэдэг.
Селин Дионыг төрснөөс хойш аав, ээж хоёр нь хуучин ажлаа орхиж, Шарлеманд хотдоо жижиг уушийн газар нээж ажиллуулах болж гэнэ. Улмаар Селин ах, эгч нарын хамт аав, ээжийнхээ уушийн газарт тавхан настайгаа эхлэн дуулж эхэлжээ. Ингээд хичээл, сургуулийнхаа хажуугаар аав, ээжийнхээ ажилд туслахын зэрэгцээ уушийн газарт дуулж хуурддаг болсон охины хоолой жилээс жилд сайжирч, анхны дуугаа 12 настайдаа бичүүлж байсан гэдэг. Тодруулбал, Селин Дионыг 12 настай байхад түүний ээж, ах хоёр нь хамтран "Nothing But a Dream" нэртэй дуу дуулж, хотынхоо жижиг студид бичүүлсэн нь Канадын томоохон уран бүтээлч, продюсерүүдийн анхааралд өртжээ. Түүнтэй холбогдсон дуу хөгжмийн салбарын төлөөлөгчдийн дундаас менежер Рене Анжелил дуучны шалгаруулалтад урьснаар Селин охин "Дуучин, жүжигчин болох" мөрөөдлийнхөө араас явахаар шийдэн сургуулиа орхиж, 12-хон насандаа албан ёсоор уран бүтээлийн замналаа эхлүүлсэн байдаг.

Нэрт дуучныг 12-хон настай байхад нь анзаарч, дуучдын шалгаруулалтад урьсан Рене Анжелил(Селин Дионы ирээдүйн нөхөр) тухайн үед 38 настай байв. Өмнө нь олон зуун дуучныг шалгаж, шалгаруулж байсан ч Селин шиг авьяас, чадвартай залуу уран бүтээлчтэй таарч байгаагүй байсан гэдэг. Улмаар Ренегийн урьсанчлан Селин Дион Кебект очиж, дуучны шалгаруулалтад орсон ч тэнцэлгүй, нулимс дуслуулан гарч явжээ. Мөрөөдлөө хөөхөөр ар гэрээ, хичээл сургуулиа хаясан Селин охинд дуучин болохоос өөр зам үлдээгүй байсан ч анхны шалгаруулалтдаа тэгж "хана" мөргөсөн түүхтэй. Харин залуу охиныг шалгаруулалтад урьсан Рене Анжелил тэр содон авьяасыг зүгээр ч нэг тавьж явуулахыг хүсээгүй гэнэ. Ингээд тэрбээр Селин Дионы менежер болж, охины анхны уран бүтээлийн цомгийг хийхээр шийджээ. Гэсэн ч Селин, Рене хоёр уран бүтээл, цомгийн ивээн тэтгэгч хайж удаан хугацаанд хөөцөлдсөн ч дуу хөгжмийн салбартаа анхдагчаас ялгаагүй тэдэнд ивээн тэтгэгч олдоогүй гэдэг. Харин охины ирээдүйд найдаж, нэгэнт туслахаар шийдсэн Рене Селиний анхны цомгийг бичүүлэхийн тулд өөрийн байшингаа барьцаанд тавьсан байна. Удалгүй 13 настай Селин Дионы анхны уран бүтээлийн "La voix du bon Dieu" цомог ч хэвлэлтээс гарч, уншигчдын гарт хүрээд шуудхан л орон нутгийн номер нэг хит болж, охинд томоохон студи, продюсерүүд санал тавьж эхэлсэн аж.

Анхны цомгоо гаргасан даруйдаа л охины алдар хүнд орон нутаг, Канад даяар түгж Селинээр дуугаа дуулуулах хүсэлтэй олон зохиолч, продюсерүүд гарч иржээ. Харин Селин Дион тэр бүх ажлыг менежер Рене Анжелилдаа даатгасан бөгөөд дуучинтай холбогдох, дуу дуулах зэрэг бүхий л ажлыг менежер Рене зохицуулж эхэлсэн байна. Улмаар 13-хан насандаа Канадын супер оддын нэг болон гялалзсан Селин 20 нас хүртлээ хэд хэдэн студийн цомог гаргаж, 1988 онд “Euro Vision” тэмцээнд Швейцарийг төлөөлөн оролцож түрүүлсэн түүхтэй. Гэсэн ч оддын нэг болох хүсэл, мөрөөдөлтэй Селин Дионы гэрэлтэж, гялалзсан үе дууссангүй. Тэрбээр 1997 онд “Титаник” киноны “My Heart will Go On” дууг дуулж, жинхэнэ утгаараа дэлхийн хэмжээний од болжээ. Тухайлбал, Селин Дионы амилуулсан “My Heart will Go On” дуу “Оскар”-ын шилдэг киноны дуу, “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг киноны дуу, дуу хөгжмийн шилдэг бүтээлд олгодог “Грэмми” шагнал гардуулах ёслолд хоёр төрөлд тэргүүлсэн билээ.

Дээр дурдсанчлан бүх цаг үеийн хамгийн амжилттай, хамгийн шилдэг дуучдын нэг Селин Дион өөрийн менежер Рене Анжелилтай гэр бүл болцгоосон байдаг. Хосуудын түүх дуучин нэр алдарт гарахаас ч өмнө буюу Селин 17 настайгаасаа Рене Анжелилыг “өөр нүд”-ээр харж эхэлсэн тухайгаа ярьдаг. Эхэндээ дуучин аав, ээжээсээ эмээж, хэлэхээс цэрвэж байсан ч цагийн эрхээр Анжелилд үнэн сэтгэлээ дурласан гэдгээ ойлгож, хосууд Селин Дионыг 19 настай байхад үерхэж эхэлжээ. Хосууд 26 насны зөрүүтэй байв.

Селин Дион, Рене Анжелил хоёрыг хосын харилцаатай болсонд эхэндээ хүмүүс хүлээж авсангүй. Хоёр талын эцэг, эх дургүйцэж, бүр хосуудыг салгаж, холдуулах дээрээ тулж байсан ч хамтдаа үлдэж чадсан гэдэг. Улмаар Селин, Рене хоёр өөрсдийг нь хүлээн зөвшөөрөөгүй гэр бүлүүдээсээ удаан хугацаанд холдож амьдарсны эрхээр хоёр тал зөвшөөрсөн байна. Гэсэн ч хосууд эцэст нь хүлээн зөвшөөрөгдөж сайхан амьдрал нь эхэлж байгаа гэж бодож байтал 1998 онд нөхөр Рене Анжелил улаан хоолойны хорт хавдартай гэж оношлогджээ. Селин Дион түр хугацаанд уран бүтээлээсээ “зодог тайлж”, гэр бүлийн хүнээ асарч, хамт байсаар 2000 онд нөхрөө эдгэсэн сайн мэдээ дуулсан түүхтэй.
Ингээд хосууд өвчнийг давж гаран 2001 онд Рене-Чарльз гэх анхны хүүхдээ өлгийджээ. Найман жилийн дараа нь Нельсон, Эдди гэх хоёр ихрээ өлгийдөж, өнөр өтгөн гэр бүл болж байв. Гэсэн ч бага хүүхдүүд нь дөнгөж гурван настай байхад Рене Анжелил дахин хорт халдвартай хэмээн оношлогджээ. Хэдийнэ хүнд түвшиндээ хүрсэн хорт хавдрын улмаас нөхөр нь 2016 онд өөд болсон бөгөөд Ренег амьсгал хураахад Селин дэргэд нь толгойг нь түшин сууж байсан гэдэг. Хосууд хэдий 26 насны зөрүүтэй ч дэлхийн олон хос, залуу гэр бүлд үлгэр жишээ болсон гайхалтай хосууд байсан юм.

Өдгөө 59 настай нэрт дуучин Селин Дион “Грэмми”-н шагнал гардуулах ёслолд оролцож, шилдэг уран бүтээлчийг тодруулсан. Басхүү хүнд өвчинтэй тэмцсэн гурван жилийнхээ ард үзэгч, сонсогчдынхоо өмнө гарч ирж буйгаа зарлаж, “Өнгөрсөн жилүүд үнэхээр хэцүү байлаа. Хүнд өвчний үед үнэхээр үхэхээ шахсан шүү. Гэхдээ одоо бие маань өмнөхөөсөө арай дээрдсэн. Өвчний өмнө бараг л өвдөг сөхөрсөн. Гэхдээ би сөхрөхгүй. Гүйж чадахгүй бол алхана. Алхаж чадахгүй бол мөлхөнө. Зүгээр ч нэг бүх зүйлийг орхиж чадахгүй. Зогсохгүй тэмцсээр л байх болно” хэмээсэн юм. Мөн Селин Дион “Грэмми”-н ёслолоор уран бүтээлдээ эргэн орж, тоглолтуудаа хийхээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Сайхан бүхэн эвлэж бүтэн болдог шиг Селин Дион эргэн ирж, ДЭЛХИЙН ДУУ ХӨГЖМИЙН УРЛАГ ЭРГЭН БҮТЭН БОЛЛОО...

| ЯДУУСЫН ХОРООЛЛООС ДЭЛХИЙН ОД БОЛСОН ДУУЧИН СЕЛИН ДИОНЫ АМЬДРАЛЫН ТҮҮХ |
|
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |