“Кристиано Роналдо бол төгс хүний жишээ”
-Алекс Фергюсон
40 шүргэж яваа ч дахиад л рекорд эвдэж, түмнийг цэнгүүлж, түүхээ бичиж байна даа, Роналдо. Катарын дэлхийн аваргаас нүдэндээ нулимстай буцсан ч Европын аваргад хүчтэй гэгч нь эргэн ирж, цэнгэлдэхэд цугласан фанатуудаа баярлуулж, дуулуулж, уйлуулж нэг тоглож байна.

Хүн төрөлхтөний хамгийн том спорт гэгддэг хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг Кристиано Роналдо 1985 оны хоёрдугаар сарын 5-нд Португалийн Фуншал гэх жижигхэн боомт хотод төржээ. Тухайн үед аав нь дөнгөж армиас халагдаж ирээд ажилгүй, ээж нь үйлчилгээний газарт цэвэрлэгч хийдэг ядруухан нэгэн гэр бүл байсан ч аав, ээж хоёр нь бага хүүдээ АНУ-ын Ерөнхийлөгч агсан Роналд Рейганы нэрийг бэлгэдэж Роналдо нэр өгсөн нь өдгөө дэлхийн хэдэн зуун сая, магадгүй тэрбум хүний мэддэг Кристиано Роналдо болсон түүхтэй.
Армиас халагдаад удаагүй байсан аав нь архинд орж, гэр бүлээ тэжээх бараг боломжгүй болоход Роналдогийн ээж Мария цэвэрлэгчийн зэрэгцээ зоогийн газарт тогоочоор ажиллаж, дөрвөн хүүхдээ арай ядан өсгөжээ. Хэдий дутуу, хоосон байсан ч Мария хүүхдүүддээ баярыг нь чадах ядахаараа тэмдэглэж өгдөг байсан бөгөөд бага хүүдээ зул сарын баяраар хөл бөмбөгийг бөмбөг бэлэглэсэн нь Роналдо уг спортыг сонирхох шалтгаан болсон гэдэг. Аав нь хотынхоо хөл бөмбөгийн “Андоринья” клубт ажилладаг байсан ч ажил руугаа зорихоос илүүтэй уушийн газарт очдог байсан учир Роналдо ээжийгээ хүлээн ганцаар бөмбөгтэй наадсаар үеийнхнээсээ гоцгойрч, сайн бөмбөг эзэмшдэг, сайн тоглодог болжээ.

Улмаар Кристиано ердөө наймхан настайгаасаа эхлэн хотынхоо “Андоринья” клубийн хүүхдийн багт тоглож эхэлсэн. Хэдий ээж нь давхар ажил хийдэг ч хүүгийнхээ тоглолтыг заавал үздэг, байнга дэмждэг байсан нь Роналдод урам өгч, хүү удалгүй багаа сэлгэж, Португальдаа томоохонд тооцогддог “Насьональ”, “Спортинг” клубт элссэнээр хамгийн шилдэг хөл бөмбөгч, рекорд эвдэгч хэмээн олноо танигдсан түүний амжилтын гараа эхэлсэн юм.

Португалийн хөл бөмбөгийн “Спортинг” клубт тоглох болсноосоо хойш Роналдо техник, ур чадварын хувьд ахмад туршлагатай тоглогчдоос дутахааргүй сайн тоглож эхэлжээ. Түүнчлэн хурд, хүчээрээ ч баргийн тоглогчид гүйцэгдэхээргүй тэрбээр удалгүй клубийнхээ гол тоглогч болов. Улмаар 2003 онд “Спортинг” клуб Европын тэмцээний хүрээнд Английн Премьер лигийн алдарт “Манчестер Юнайтед” клубтэй тоглоход Кристиано Роналдо өөрийн сайн тоглолтоо үзүүлж, эсрэг багийн, Европын топ багуудын боссуудын анхааралд өртжээ. Хэдий тоглолтын үр дүн 3:0-ээр “Манчестер Юнайтед” клубийн ялалтаар өндөрлөсөн ч улаан чөтгөрүүд нэрээрээ дэлхийд танигдаж, Европын топ түвшинд тоглож байсан тэдний эсрэг дутах юмгүй сайн тоглосон Роналдог “Юнайтед”-ын Ерөнхий менежер Алекс Фергюсон анзаарч, тоглолтын дараа багтаа тоглохыг урьсан байдаг. Мөн тухайн үед “Манчестер Юнайтед”-аас гадна Премьер лигийн “Ливерпүүл” клуб ч Кристианод санал тавьж байсан тухай спортын сэтгүүлчид бичиж байв.

Ингээд Кристиано Роналдо Английн хөл бөмбөгийн “Манчестер Юнайтед” клубийн нэг хэсэг болох шийдвэр гаргаж, Манчестер хот руу нүүсэн бөгөөд анх клубээс долоо дугаарын өмсгөл өгөхөд нь дургүйцэж байсан гэнэ. Улаан чөтгөрүүдийн төлөө тоглосон эхний хэдэн тоглолтдоо багийн удирдлагуудаас 28 номерыг гуйж авч тоглосон Роналдо удалгүй долоо дугаараа эргэн өмсөж тоглосон юм. Хэдий залуу, туршлагагүй тоглогч гэгдэж байсан ч 2005 оны улирлын чухал тоглолтын үеэр аавынхаа нас барсан гэдгийг сонссон ч нүдэндээ нулимстай тоглолтоо үргэлжлүүлж, ялалт байгуулсныг нь түүний дэмжигчид өдгөө ч мартаагүй биз ээ.

Удалгүй Кристиано Роналдо гэх нэр дэлхий даяар цуурайтаж, “Шилдэг залуу хөл бөмбөгч”, “Оны шилдэг хөл бөмбөгч”, “Алтан бөмбөг”-ийн эзэн болсон түүнийг Испанийн алдарт “Реал Мадрид” клуб 2009 онд түүхэн дээд үнээр худалдан авсан байдаг. Түүнээс хойших Кристианогийн нэр “Реал Мадрид” клубтэй хамт 10 жил дараалан түүх бүтээж, Роналдо “Аваргуудын лиг”-ийн таван удаагийн аварга, “Аваргуудын лиг”-ийн бүх цаг үеийн мэргэн бууч, Европын аварга шалгаруулах тэмцээний аварга, оны шилдэг хөл бөмбөгчид олгодог “Алтан бөмбөг”-ийн шагналыг дахин дөрвөн удаа хүртсэн түүхтэй. Явсан газар болгонд нь нэр нь цуурайлж, бүх цагийн үеийн шилдэг хөл бөмбөгч, рекорд эвдэгч, агуу нэгэн хэмээн фанатууддаа өргөмжлөгдсөн тэрбээр хөл бөмбөгийн нэгэн арваныг Аргетиний шигшээ баг болон "Барселона" клубийн нэрт тоглогч Лионель Месситэй хуваан эзэгнэсэн юм.

Кристиано Роналдо өөрийн домог, түүхээ бүтээсэн “Реал Мадрид” клубийг 2018 онд орхиж, Италийн “Ювентус” клубийн төлөө тоглож байгаад эргэн Манчестер хотын улаан чөтгөр “Манчестер Юнайтед” багтаа нэгдэж, хоёр улирлыг өнгөрөөсөн. Гэсэн ч тухайн багийн удирдлагуудтай таарамжгүй харилцаатай байсны улмаас баг сэлгэж, Саудын Арабын “Аль Насср” клуб руу шилжин өдгөө тус клубт хоёр дахь улиралдаа тоглож байна.

Өдгөө 39 настай нэрт хөл бөмбөгч Кристиано Роналдо таван хүүхдийн аав болж, Саудын Араб дахь тансаг эдлэндээ аз жаргалтай амьдарч буй. Түүнийг чөлөөт цагаа гэр бүлдээ, эхнэр, үр хүүхдэдээ зориулдаг сайн аавын жишээ гэх нь бий. Хэдий ядуу гэр бүлээс гаралтай, ээж нь гэр бүлээ тэжээх гэж давхар ажил хийдэг байсан ч өөрт олдсон ганц боломжоо тултал нь ашиглаж, өөрийгөө, өөрийнхөө ирээдүйг гайхамшгаар цогцлоож, бүтээсэн нэгэн бол Кристиано, бидний мэдэх Роналдо билээ.

| ЦЭВЭРЛЭГЧИЙН ХҮҮ ЦЭНГЭЛДЭХИЙН МАНЛАЙ, ЭНЭ ЦАГИЙН ЭЗЭН БОЛСОН ТҮҮХ |
|
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |