Алдартай жүжигчин болохын тулд заавал мэргэжлээр нь суралцах, үгүй бол ийм төрлийн сургалтад хамрагдах хэрэгтэй гэж олон хүн үздэг. Гэхдээ мэргэжлийн бус ч төрөлх авьяас билиг, хөдөлмөр чадвараараа нэрд гарч, амжилт олсон жүжигчин ч цөөнгүй. Жүжигчний мэргэжил эзэмшээгүй ч энэ салбарт чамгүй өндөр амжилт гаргасан Холливудийн “A” зэрэглэлийн жүжигчдийг танилцуулж байна.
Жим Керри

Керриг ахлах сургуулийн нэгдүгээр дамжаанд сурч байхад аав нь ажилгүй болж, гэр бүлийнхэнтэйгээ хамт Торонто дахь дугуйн үйлдвэрт хамгаалагч, жижүүрээр ажиллахаас өөр аргагүй болжээ. Карри 16 насандаа гэр бүлээ тэжээхийн тулд ахлах сургуулиасаа гарч, өөрийн хүссэн мэргэжлээрээ ажиллахын тулд сонгон шалгаруулалтад орж, туслах дүр бүтээдэг байв. Хожим "Амьдралын өнгө" олон ангит кинонд дүр бүтээснээр түүний карьер огцом өсч, инээдмийн киноны алдартай жүжигчин болжээ. Энэ бүх хугацаанд тэрбээр жүжигчний мэргэжлээр суралцахын тулд нэг ч доллар зарцуулж байгаагүй.
Том Круз

Тэрээр кино урлагт дуртай нэгэн байсан ч мэргэжлийн сургуульд суралцаагүй. Том ахлах сургуульд байхдаа нэгэн жүжиг дээр ажилласан нь түүний амьдралыг өөрчилсөн хувь тохиол болов. Жүжигт тоглосныхоо дараа тэрбээр жүжигчний карьераа үргэлжлүүлэхээр Нью-Йоркийг зорьсноор кино урлагт хөл тавьжээ.Тэрбээр 1990-ээд онд хамгийн их ашиг орлоготой жүжигчин болсон юм.
Мэг Райн

Мэг төрсөн нутгаа орхин Нью-Йорк руу сэтгүүлч мэргэжлээр суралцахаар нүүж ирсэн нэгэн. Тэрээр Нью-Йоркт байхдаа хэд хэдэн зар сурталчилгаа, телевизийн шоунд оролцсон бөгөөд улмаар уран сайхны кинонд туслах дүр бүтээх боломж олдсон. Тэрбээр дүрийн сонгон шалгаруулалтад азтай байдаггүй ч нөр хичээл зүтгэлтэй жүжигчин. Тиймээс ч хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн ажиллаж, алдартай олон бүтээлд дүрээ мөнхөлсөн билээ. Мэг Райан кино урлагт өнөөг хүртэл зүтгэхдээ жүжиглэх сургалтад хамрагдаагүй.
Камерон Диаз

Камерон Диаз Калифорнид амьдарч байх үед түүн дээр алдарт гэрэл зурагчин Жефф Дунас ирсэн гэдэг. Гэрэл зурагчин түүнтэй хамтран ажиллах санал тавьж, төлөөлөгчтэй нь танилцахыг хүссэн байна. Жефф Дунас нэрийн хуудсаа өгч, холбоо барихыг хүссэнээр Камерон “Elite modeling” агентлагийн загвар өмсөгч болов. Төдөлгүй түүнд хэд хэдэн кинонд тоглох урилга ирж, Холливудийн үзэсгэлэнт, авьяаслаг, цог жавхаатай жүжигчдийн тоо нэгээр нэмэгдсэн билээ.
Брэд Питт

Тэрбээр 325 доллар халааслан Миссуригээс Холливуд руу жүжигчин болохоор хөдөлжээ. Лос Анжелес руу хөдлөх үед түүнд ердөө 225 доллар үлдсэн байв. Питт Макдональдст хоол захиалаад хүлээж суухдаа киноны туслах дүрд жүжигчин сонгон шалгаруулж байгааг тухай зар олж харав. Төдөлгүй хэд хэдэн кинонд туслах дүр бүтээж, улмаар тэрбээр Америкийн хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болсон юм.
Жонни Депп

Жонни Депп 12 нас хүртлээ 20 гаруй “нутаг” сэлгэж нүүдэллэн амьдарчээ. Тэрбээр Флоридагаас Калифорни руу хөгжимчин болохоор очсон гэдэг. Түүнийг ийнхүү ажиллаж байх хугацаанд кинонд тоглох санал хэд хэд ирснээр жүжигчний замнал нь эхэлжээ.
Эдди Мерфи

Эдди Мерфи бага наснаасаа хүнд хэцүү амьдралыг туулжээ. Түүнийг бага байхад эцэг эх нь салж, хожим түүний ээжийн бие муудсны улмаас эмнэлэгт хэвтэхээр болжээ. Эдди Мерфи ахынхаа хамт асрамжийн газарт очсон бөгөөд тэндээ жил гаруй амьдарсан. Эдди эргэн тойрондоо болж буй хүнд хэцүү зүйлсээс зугтахын тулд урлагт хүч үзэхээр шийдсэн юм. Тэрбээр наймдугаар ангид сурч байхдаа стэнд ап хошин урлагийн жүжигчнээр тоглож эхэлсэн төдийгүй хошин урлагийн алдартай жүжигчин болсон юм.
| Жүжигчний мэргэжлээр сурч байгаагүй жүжигчид |
|
2026-08-12 07:10:40
Ахмадуудтай “СОР17” хурлын бэлтгэл явцыг талаар харилцан санал солилцлоо
2026-08-12 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна
2026-08-12 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-08-12 06:00:00
АШИГЛАЛТАД ОРЖ АМЖААГҮЙ V ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-08-11 17:02:22
Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн аялан тоглолт үргэлжилж байна
2026-08-11 16:40:55
ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2026-08-11 14:11:22
Б.Отгонбаяр таеквондо-гийн Азийн аваргаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ
2026-08-11 13:47:18
Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 63.7 хувьтай үргэлжилж байна
2026-08-11 13:27:40
Э.БАТШУГАР: ЭМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЦАХИМ СУРТАЛЧИЛГААНД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ
2026-08-11 13:10:26
Хятадын анхны 100 тонн даац жолоочгүй цахилгаан машин ашиглалтад орлоо
2026-08-11 13:08:53
“ОЛИМП- ЭВ НЭГДЭЛ” чуулга уулзалт Дорнод аймагт нээлтээ хийлээ
2026-08-11 13:00:42
Хятад Улс “СОР-17” хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллана
2026-08-11 12:50:59
“Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
2026-08-11 12:29:08
Монголд анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлт хийжээ
2026-08-11 11:20:59
Монголч эрдэмтний XIII их хурал чуулж байна
2026-08-11 10:23:12
2026-08-11 10:09:13
Профессор, доктор Мария Петрова "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаажээ
2026-08-11 09:29:28
Чөлөөт бөхийн “Хонконг-2026” олон улсын тэмцээн өндөрлөв
2026-08-11 09:16:59
“Индиана” их сургуулийн профессор Л.Цэрэнчунт Монгол Улсын гавьяат багш боллоо
2026-08-11 08:56:59
Дэлхийн малчид чуулж, мэдлэг, туршлагаа солилцож эхэллээ
2026-08-11 07:56:59
“Дархан Төмөрлөгийн үйлвэр” 2.7 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ
2026-08-11 07:31:20
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй” Удирдах хорооны VII хурал болов
2026-08-11 07:22:55
2026-08-11 07:15:13
Манай 3х3-ын охидын баг хэсэгтэй нэг хожил, нэг хожигдолтой явна
2026-08-11 07:10:00
Монголч эрдэмтэн Мариа-Катарина Лангийг “Найрамдал медалиар” шагналаа
2026-08-11 07:06:57
Их Британи, Умард Ирландын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив
2026-08-11 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-08-11 07:00:00
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-08-11 07:00:00
ТЭР ТУУЛСАН НАМТРААРАА Ч, ТӨРӨЛ САДНЫХАА ТҮРИЙВЧЭЭР Ч Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХҮН
2026-08-11 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2026-08-11 07:00:00
БИ “ШУЛААЧ”
2026-08-11 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2026-08-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |