Дөрвөн жилийн өмнөх энэ өдөр утга зохиолын Нобелийн шагналыг АНУ-ын дуучин, зохиолч, найруулагч Боб Дилан хүртэж байжээ. Түүнийг “Америк дууны уламжлалаар яруу найргийн шинэ илэрхийлэмж бүтээсэн” гэж үзэн уг шагналыг олгосон юм. Тэрбээр бүх цаг үеийн хамгийн шилдэг дуу зохиогчдын нэг хэмээн өргөмжлөгддөг бөгөөд 2000 онд “Wonder Boys” киноны дуу болох “Things Have Changed” дуугаараа Оскарын шагналыг хүртсэн аж. Дөрвөн жилийн өмнөх Нобелийн шагнал гардуулах ёслолын үеэр Шведийн академийн хүндэт гишүүн Сара Даниус утга зохиолын салбарын шагналтныг зарлахдаа “Бидний хувьд тийм ч хэцүү шийдвэр байсангүй. Бид түүнийг дуучин, хөгжимчний хувиар бус яруу найрагч гэдгээр нь үнэлж энэхүү шагналаа гардуулж байна” хэмээжээ. 1961 онд урлагийн салбарт хөл тавин өнөөг хүртэл уран бүтээлээ тасралтгүй хийж яваа амьд домгуудын нэг билээ. Мөн түүнээс гадна Нобель болон “Оскар”-ын шагналыг хүртсэн ганцхан эрхэм байдаг нь зохиолч Жорж Бернард Шоу юм.

| Нобелийн шагналт дуучин |
|
Хятад Улс 2030 он гэхэд 40 сая цахилгаан авто машины цэнэглэх байгууламжтай болно
2026-11-08 10:31:14
Г.Баяндүүрэн байлдааны самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга боллоо
2026-11-08 10:23:01
Үндэсний үйлдвэрлэгчид “BAZAAR BERLIN 2026” үзэсгэлэнд оролцож байна
2026-11-08 10:00:02
ОХУ-ын Сахагийн тэмцээнээс Г.Хангайбаяр мөнгө, Б.Эрдэнэзаан хүрэл медаль хүртжээ
2026-11-08 09:30:01
Каратэгийн катагийн ДАШТ-ээс 1 алт, 2 мөнгөн медаль хүртжээ
2026-11-08 07:20:00
Монгол Улсын гал унтраах, техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-08 07:10:00
Вена хотод таеквондо-гийн “ITF 60 th Anniversary Summit” арга хэмжээ болж байна
2026-11-08 07:00:00
Польш Улсад “Business Women IMPACT 2026” эдийн засгийн конгресс болов
2026-11-07 09:43:22
“Алдар” спорт хороо чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-07 09:32:36
Манай 3х3-ын баг “Дакар 2026” олимпын наадмын шигшээ наймд шалгарлаа
2026-11-07 08:33:36
“ДАКАР-2026” 3х3-ын Монголын баг эхний ялалтаа авлаа
2026-11-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |