• Өнөөдөр 2024-04-26

ОРОСЫН ИХ ЗОХИОЛЧ М.А.БУЛГАКОВ ЭЛ ӨДӨР ТӨРЖЭЭ

2022-05-15,   645

   Оросын их зохиолч Михаил Афанасьевич Булгаков өнөөдөр мэндэлжээ. Тэрбээр 1901-1904 оны хооронд Киевийн анхны гимназид элсэж, Орос болон Европын уран зохиол, театрыг ихээхэн сонирхож эхэлсэн байна. 
 
  Дэлхийн нэгдүгээр дайн дэгдэх үеэр Булгаков Улаан Загалмайн Нийгэмлэгт сайн дураар ажиллаж эмч хийж ажиллаж байжээ. 1916 онд Киев хотын Их Сургуулийн анагаах ухааны салбарыг онц дүнтэй төгсөж эмч мэргэжилтэй болсон хэдий ч мэргэжлээрээ удаан ажиллаагүй юм. Дараа нь Украйны Цэргийн Армид элсэж, армид эмчээр ажиллаж байгаад Кавказад үлдэн тэндээ сэтгүүлчээр ажиллах болсон байна. 1918 онд Киев хот руу буцаж ирээд арс өнгөний хувийн эмчээр ажиллаж байсан түүхтэй байна.

  Тэрбээр “Агуу ЗХУ”, “Шинэ Ертөнц”, “Нохойн зүрх”,”Чичикогавийн адал явдал”, “Цагаан Харуул”, “Мастер маргарита хоёр” зэрэг бүтээлийг гаргасан байна. Мөн “Зойкагийн сууц”, “Нөжирсөн арал”,”Турбинынхны өдөр хоног” зэрэг жүжгийн зохиол бичсэн байна.

Түүний бичсэн эшлэлүүдээс хүргэвэл:  
 
 “Орон гэр бол хүний амьдралын гол чулуу нь юм”
“Хүн мөнгөтөй эсвэл хоосон гэдэг нь нүднээс нь шууд л харагдана”
“Гар бичмэл шатдаггүй”

ОРОСЫН ИХ ЗОХИОЛЧ М.А.БУЛГАКОВ ЭЛ ӨДӨР ТӨРЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188