Баримтат гэрэл зурагчид болох Пит Кьехарт болон түүний найз охин Касия Стрэт нар коронавирус тусгаарлалтад өнгөрүүлсэн өдрүүдээ гэрэл зургийн хальснаа буулгаж, тэмдэглэл хөтөлжээ. Уг тэмдэглэлийг орчуулан хүргэж байна.
“Пит коронавирусийн эерэг гэсэн сорилын хариу авахад эмнэлгээс түүнд ганцхан ширхэг амны хаалт өгчээ. Тэрбээр эцэг, эх болон намайг халдвар авахаас айн, цонхны цаана тусгаарлагдсан ч амны хаалтаа зүүсээр байсан.” –Касия Стрэк
Европоос Америк руу нисэх нислэгийн хориглосон өдөр Парист ажилладаг гэрэл зурагчин Пит Кьехарт найз охиныхоо хамт Хойд Каролинд амьдардаг эцэг, эхтэйгээ уулзахаар нислэгийн тийз захиалсан байв. Тэрбээр гэртээ харих замдаа энгийн хэмээс багахан халуурч, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн ба хоёр өдрийн дараа “Ковид-19”-ийн шинжилгээгээр эерэг гэсэн хариу авчээ.
“Питийн хариу гарсны дараахан манай нэгэн танил коронавирусийн халдвараар нас барсан гэдэг мэдээг сонссон. Тэр Питтэй л чацуу байсан. Надад үнэхээр аймшигтай санагдаж байлаа. Тэр тусмаа бидэнд хийж чадах зүйл огтхон ч байхгүй гэдгийг мэдэх улам хэцүү санагдаж байсан” хэмээн Касья Стрэк хэлсэн юм.
Уг мэдээг сонссоны дараа Кьехарт гурван долоо хоногийн турш гэртээ, өөрийн бага насаа өнгөрүүлсэн унтлагын өрөөндөө эцэг эх, найз охиноосоо хол өөрийгөө тусгаарласан юм.
Тусгаарлалтын эдгээр өдрийг даван туулахын тулд тэрбээр өдөр тутмын хэв маягаа гэрэл зургийн хальснаа буулгахаар шийджээ. Гэрэл зураг түүний хувьд өөрийгөө сэргээх төдийгүй, сэтгүүлчийн мэдрэхүйн нэгэн хэсэг нь билээ. Кьехартын дарсан зургуудыг хараад түүний найз охин Стрэк ч мөн зураг авахаар шийджээ. Тэрбээр энэ хэцүү цагийг хамт туулж буй дурсамжаа хадгалахыг хүссэн аж. Тэд хамгийн ойрхондоо цонхны хоёр талаас ярилцаж чадна.
“Хэлж чадаагүй зүйлсээ илэрхийлэхийн тулд, магадгүй хэлэхээс хэтэрхий их айсандаа гэрэл зургаар мэдрэмжээ илэрхийлсэн.”–Стрэк
“Пит хаалганы цаана тусгаарлагдахад түүнийг хэр удахыг нь мэдээгүй. Тэр гарч, би орж чадахгүй. Бид зөвхөн хоол, уух зүйлс, хаалганы цаана тавиур дээр тавин орхидог байлаа.. Намайг буцаж ирэхэд, түүний шинжилгээний хариу гарахаас өмнө бид хаалган дээр цухасхан уулзсан. Ийнхүү би өөрийгөө хоёр долоо хоног тусгаарлах хэрэгтэй болсон юм” -Касия

“Питийн коронавирусийн хариу гарсны дараахан манай нэг танил коронавирусийн халдвараар нас барсан гэдэг мэдээг сонссон. Тэр Питтэй л чацуу байсан” Касия

“Өрөөнд маань нарны гэрэл багахан тусдаг. Би нарны гэрэлийг дагаад орон дээр тусах гэрлийг даган нүүдэг байлаа.”- Пит

“Өглөө бүр сэрээд орондоо хөлбөрч, халууны шилээ амандаа хийнэ. Яг л кинонд гардаг “галзуу нэгэн” өдрийнхөө эхний тамхиа асаах мэт. Азтай нь миний халуун болон шинж тэмдгүүд хөнгөхөн байсан.”-Пит

“Найз охин минь ойрхон байсанд цаг хугацааг хурдан өнгөрч, ахин уулзах цагийг хүлээж байлаа.”-Пит

Кьехартыг өвдөж байхад Стрэк дэлхий нийтээр коронавирус халдвар авсан хүмүүс хэрхэн эдгэж буй түүхийг уншдаг байжээ. Ингэснээр Питийг эдгээхэд тусласан гэж хэлсэн юм.
Бидний туулж буй зүйлсийг даван туулж буй нэгэнд нөлөөлж магад гэсэн гэнэн, жижигхэн санаагаар Касия уг тэмдэглэлээ бичиж эхэлсэн гэж хэлсэн юм.
Кьехарт халуунаа өдөр бүр үзэж, ДЭМБ-ийн зөвлөгөөг даган Стрэк болон гэр бүлтэйгээ дахин уулзах өдрөө хүлээсээр....
Стрэк, Кьехарт хоёр энэхүү тодорхой бус цагт өөрсдийн хийдэг байсан зүйл буюу гэрэл зургаа дарж байсан нь өөрсдийгөө хэвийн байдалд байгаа мэт хүлээж авахад туслажээ.
“Бага багаар энгийн горимдоо шилжсээр” –Кьехарт
“Бидний байрлаж буй байшин ой модоор хүрээлэгддэг. Өдөр бүр гарч алхана. Ой дунд, моддын хооронд, унасан мөчир, намрын навчис, хэрэм, шувуу болон чимээгүй исгэрэх горхины чимээнд алхдаг байлаа. Өвчин болон дэлхий хэрхэн өөрчлөгдөж буй тухай бодлоосоо зугтааж, тусгаарлалтаас үүдсэн санаа зовнилоосоо мартахыг хичээдэг байлаа. Ганц хором ч болов өөр дээрээ төвлөрөхийн тулд бүхнээс ийн зугтдаг байсан”-Касия

“Цонхон дээр нь очоод Питтэй ярих бүрт миний зүрх хурдан цохино. Питийн ганцаардал, айдас, шаналлыг харсан ч түүнийг тэвэрч чадахгүй нь үнэхээр хэцүү байсан. Түүнийг тайтгаруулахын тулд зөвхөн үгс л хэлж чадна. Гэхдээ тэр үгс хялбархан гарчихдаггүй.” –Касья

“Хөрш айлын хүүхдүүд мэндчилгээ, талх илгээдэг байсан. Хоолны дараа миний тавгийг халдваргүйжүүлэх бодис бүхий торх ирдэг байсан.” –Пит

-“Тусгаарлалтын 11 дэх өдөр: Оренж контригийн эрүүл мэндийн хэлтсээс хянаж буй шинж тэмдэг болон биеийн хэмийг хянах хуудас”-Пит

“Ихэнх хүн шиг цаг хугацааг өнгөрөөхийн тулд кино, зарим телевизийн шинэ шоуг үзэх гэж хичээсэн ч хуучин дуртай зүйлсээ түлхүү хийж байв. Хуучин, дотно бүтээлүүдийг ахин үзсэн ч гэсэн би балмагдаж, гар барьж буй мэт хуучны цаг шиг санагдаж байлаа. –Пит

“Тусгаарлагдаж буй хэсэгт байрлах үзүүрийн танхимын төгсгөлийн хаалган дээр сууна. Тэнд байрлах ширээнд гэр бүл маань хоол тавин үлдээдэг байсан”-Пит

“Касия бид хоёр хосын хөрөг бүтээх гэж хичээсэн бөгөөд тэрбээр миний зургийг авах зуур би аппликейшн ашиглан түүний зургийг авав” –Пит

“Ойг дагасан зам яг л хил шиг. Өдөр бүр ойн төгсгөл хүртэл алхаад буцаж ирнэ. Ахлах бүртээ хамтдаа алхана гэж найдна.” –Касия

“Дэлхий удааширч буй мэт энэ цагт амьтдыг ажиглах цаг өөртөө гаргаж байлаа. Тэд хоорондоо огт адилгүй. Нэг өдөр азалиа цэцгийг хамгаалсан торонд эрвээхий орсон байсан. Түүний эрх чөлөөтэйгөө хэрхэн тэмцэж буйг харж билээ”- Касия

-Питийн шинж тэмдэг арилснаас долоо хоногийн дараа бид тусгаарлалтын дэглэмээ хөнгөвчлөхөөр шийдсэн. Бид нэг нэгэндээ хүрч чадахгүй, зай барьсан ч хамтдаа алхаж эхэлсэн. Түүнийг гадаа моддын дунд харж, зураг даран надтай ойрхон алхахыг харахад сэтгэл зөөлөрч буйг мэдэрч билээ.”- Касия

Касия Стрэк, Пит Кьехарт нар нь баримтат гэрэл зурагчид бөгөөд ихэвчлэн Парис хотод суурьшин ажилладаг. Касия Стрэк нь Францын гэрэл зурагчин, баримтат түүх бичээчдийн нэгдэл болох ИТЕМ-ийн гишүүн юм.
| Тусгаарлагдсан өдрүүдийн тэмдэглэл: Гэрэл зургийн хальснаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |