Хямд өртгөөр, түргэн шуурхай захидал, илгээмж хүргэх үйлчилгээ энэ зуунаас бусад бүх л цаг үед нэн чухалд тооцогдож байлаа. Өдгөө цахим орчин, интернэтийн нөлөөгөөр дэлхий даяар шуудангийн үйлчилгээ хумигдаж, мөн шинэ хэлбэрт шилжсээр байна. Хүмүүсийн сонирхол татахуйц газар байрлах шуудангийн хайрцаг, салбаруудыг онцоллоо.
Прагийн шуудан (Чех, Прага)

1870-аад оны үед неоренесанс хэв маягаар барьсан Прага хотын шуудангийн газар гаднаасаа хүний анхаарал татахгүй байж мэднэ. Гэхдээ дотор нь ороод заслыг нь харвал хэн хүнгүй уулга алдах вий. Гурван давхар, гурвалжин хэлбэрийн уужим цэлгэр танхимын тааз нь шилэн бөгөөд ханыг нь шуудан, тээврийн сэдэвт зургаар урлан чимэглэснээрээ онцлог. Шуудангийн тасгийн ажилтнуудын өрөөнүүдийг төмөр замын вагоны хэлбэртэйгээр засан тохижуулсан нь мөн олны анхаарлыг татдаг.
Усан доорх шуудангийн хайрцаг (Япон, Сусами)

Японы Вакаяма мужид далайд 10 метрийн гүнд байрлуулсан шуудангийн хайрцагийг 2002 онд Гиннесийн номд бүртгэсэн билээ. Усан доорх шуудангийн хайрцагт хүслээ бичсэн, эсвэл хэн нэгэнд зориулсан захидал сэлт чамгүй олон ирэх агаад тэднийг ус нэвтэрдэггүй дугтуйд хийн, гүний шумбагчид хайрцаг руу хийдэг.
Локрой порт (Өмнөд туйл, Винке арал)

Дэлхийн хамгийн алслагдсан, дэлхийн өмнөд хэсэгт байрлах шуудангийн хайрцаг бол энэ. Английн эзэмшлийн баазад байрлах энэхүү хайрцагт жилийн таван сард жуулчид цуглах бөгөөд оцон шувуу, туйлын амьдралыг харах гэж усан онгоцоор ирдэг хүмүүс эндээс захидал, ил захидал илгээдэг.
Гентийн хуучин шуудан (Бельги, Гент)

Бельгийн Гентийн шуудангийн хуучин барилга өдгөө “The Post” нэртэй зочид буудал болсон. “Захидал”, “Дугтуй”, “Ил захидал” нэртэй, нэрнийхээ утгыг агуулахуйц дотоод засал, тохижилттой өрөөнүүд нь жуулчдын сонирхлыг ихэд татна. Мэдээж тэнд бууж тухалсан хүн бүр захидал, ил захидал илгээх, хүлээн авах боломжтой.
Булангийн шуудан (Эквадор, Галапагос)

XVIII зуунд халим агнуурчдын бууж амардаг байсан Номхон далайн бүлэг аралд шуудангийн нэгэн хайрцаг бий. Далайчид гэр бүл, хайртай хүмүүстээ илгээх захидлаа лонхонд хийн тэнд үлдээх бөгөөд арлын хажуугаар өнгөрөх хөлөг онгоцууд тэднийг нь авч, эх газарт хүргэдэг байжээ. Одоо ч аралд очсон жуулчид шуудангийн хайрцагт үлдээсэн захидлуудыг хүлээн авч, Эквадорын шуудангийн газарт хүргэн өгдөг.
Либенштейний шуудан (Герман, Тюринг)
.jpg)
ХБНГУ-ын Тюринг мужийн Бад-Либенштайн хотын шуудангийн газар 1895 онд үүдээ нээсэн бөгөөд өдгөө жуулчдын очих дуртай газрын нэг болжээ. Амралт, сувиллын хотын шуудангийн энэхүү газар тухайд үедээ харилцаа холбооны онцгой үүргийг гүйцэтгэдэг байсан агаад долоо хоногтоо гурван удаа захидал, илгээмжийг төв рүү хүргэдэг байсан гэдэг.
Мумбайн төв шуудан (Энэтхэг, Мумбай)

Энэтхэгийн шуудангийн хамгийн том салбарыг 1904–1913 онд Мумбай хотод байгуулсан. Индо-Сарацин буюу Могул готик хэв маягийн нүсэр байгууламжийн зураг төслийг Жон Бегг хэмээх шотланд уран барилгач гаргаж, тухайн үедээ нэг сая гаруй рупийн өртгөөр босгосон аж. Бөмбөгөр оройт төв танхимаараа ч, 11 мянган хавтгай метр талбайгаараа ч, ажилтан ажиллагсад, илгээж буй захидал, илгээмжийн тоогоороо ч дэлхийд том зүй ёсоор тооцогдоно.
| Хаана ч хүрнэ: Шуудангийн гайхалтай салбарууд |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |