Орон сууц, өрөө, зочид буудал түрээслэдэг бизнесийн зах зээл хямарч байна. Дэлхий даяар тархаж, олон зуун мянган хүний амийг авч одоод буй цар тахлын улмаас энэ зах зээлд ч хүнд нөхцөл үүсээд байгаа юм. Коронавирусийн голомт болоод буй АНУ, ОХУ, Бразил, Европын орнуудад тогтоосон хөл хорио, айдас болгоомжлолоос үүдэн түрээсийн бизнес эрхлэгчдийн ашиг эрс буурч байгааг эдийн засагчид онцолжээ.
Нөгөө талаар, арьс өнгө, иргэншлээс нь шалтгаалан байр, өрөө түрээслэх хүсэлтэй иргэдийг гадуурхах хандлага ч газар авлаа. АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаач Дуглас Кэмпбеллийн ахалсан багийнхны судалгаанаас үүнийг харж болно. Аялагчдын хамгийн хэрэглэдэг “Airbnb” цахим хуудсанд тэд хуурамч бүртгэл үүсгэж, сууц түрээслэх хүсэлт гаргасан бөгөөд цар тахлын голомт болоогүй, халдвар төдийлэн тархаагүй улс орнуудын иргэдийн 87 хувийн хүсэлтийг түрээслэгчид хүлээн авч байна. Харин Ухань хотын оршин суугч гэсэн бүртгэлтэй хүний хүсэлтийг түрээслэгчдийн 57 хувь нь хүлээж аваагүй бол Итали, ОХУ-ын иргэдэд ч татгалзсан хариу өгөх нь олон байв.
Цар тахлын улмаас улс орнууд агаарын болон хуурай газрын хилээ хааж, аялал жуулчлалын бизнес зогсонги байдалд орсон нь “Airbnb”-гийн үйл ажиллагаанд ч нөлөөлж байна. Захиалга, үйлчилгээ нь эрс хумигдсаны улмаас тус компани 1.9 мянган ажилтнаа халсан нь багийнхаа дөрөвний нэгийг цомхотгоход хүрсэн гэсэн үг юм.
Мөн тус цахим хуудсаар дамжуулан байр сууцаа хөлсөлдөг байсан үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид богино хугацааны түрээслэгчдээс илүү урт хугацаагаар хамтран ажиллах үйлчлүүлэгчдийг түлхүү сонгож эхэлжээ. Тухайлбал, Дублин, Барселон хотын түрээслүүлэгчдийн 49 хувь, Лондоных 56 хувь, Мадридынх 67.1 хувь нь урт хугацааны гэрээ хийж, сууцаа хөлслүүлэх хүсэлтэйгээ илэрхийлж байна.
Түрээсийн бизнесийн зах зээл хямралд орж буйн бас нэгэн шалтгаан нь эдийн засаг хүндэрч, иргэдийн орлого буурч буйтай холбоотой. АНУ-д хийсэн судалгаанаас харвал одоогоор 40 орчим сая өрх орон сууцны түрээсээ төлөхөд хүндрэлтэй нүүр тулж буй. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар түрээсээ төлж чадаагүй, хугацаа хэтрүүлсэн өрхийн тоо нэмэгдсэн байна.
Түрээслүүлэгчдийн зарим нөхцөл байдлыг харгалзан үнэ хөлсөө хямдруулах, хэсэгчлэн төхлөх зэрэг хувилбарыг үйлчлүүлэгчдэдээ олгож байгаа аж. Үүний зэрэгцээ орон сууцны түрээсээ төлж чадахгүй байгаа ганц бие эмэгтэйчүүд, өрх толгойлсон эхчүүд бэлгийн дарамтад өртөх магадлал ихсэж байгааг Канадын хууль сахиулагчид мэдэгдэж байгаа бөгөөд ийм тохиолдолд иргэдэд туслах шууд утасны үйлчилгээг нэвтрүүллээ.
| “Төлөх хангалтгүй” буюу түрээсийн бизнесийн хямрал |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |