CBS News:
“Оросын цэргүүд сүүлийн хэдэн сарын турш Украины зүүн хэсэгт давшилтаа үргэлжлүүлсээр байгаа, мөн цэргүүд нь тулалдааны талбарт байлдах ур чадварыг төгс эзэмшсэн гэдгийг В.Путин нэг бус удаа мэдэгдсэн билээ... Путин “Орешник” гэдэг нэртэй, цэнэгт хошуу нь салдаг, Оросын шинэ баллистик пуужингаар Киевт цохилт өгнө гэх сүрдүүлгээ давтсан бололтой...."
The Washington Post:
"ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт болсон хэвлэлийн хурал, шууд нэвтрүүлгийн үеэр асуултад хариулахдаа Украин дахь цэргийн тусгай ажиллагаа нь Оросыг хүчирхэгжүүлсэн гэж сайрхаж, Сири дэх гол холбоотон Башар аль Асадыг засгийн эрхнээс зайлуулсан нь Москвагийн нэр хүндийг унагасан гэдгийг няцаав".
Associated Press:
"Путин 4.5 цаг орчим үргэлжилсэн энэ нэвтрүүлгийг эрх мэдлээ бэхжүүлэх, өргөн хэрэглээний барааны үнээс авахуулаад цэргийн зэвсэг техник хүртэл бүх талын мэдлэгтэй гэдгээ харуулах зорилгоор ашигласан".
The Wall Street Journal:
“Уулзалтын үеэр тэрбээр (Путин) гурав дахь жилдээ орох гэж буй дайны уршгийг тууштай даван туулж буй улс хэмээн Оросыг хэдэнтээ тодорхойлон хэллээ".
The New York Post:
Барууны орнуудын агаарын довтолгооноос хамгаалах цогцолборууд нь дуунаас хэт хурдан “Орешник” баллистик пуужинг амдан сөнөөж чадах эсэхийг туршихыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн цэргийнхэнд санал болгож, АНУ-ыг “дуэльд дуудлаа".
Global Times:
"Хятад, Орос хоёр улс АНУ-ын нэг туйлт ноёрхлыг эсэргүүцэж, олон улсын дэг журмыг шударга, ухаалгаар өөрчлөхийн төлөө байгаа нь ихэнх хөгжиж буй орнуудын эрх ашигт нийцэж буй байр суурь юм... Хятад, Орос хоёр бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улсууд учраас ийм шийдвэрлэх чухал цаг үе дэх хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл, стратегийн зохицуулалт нь зөвхөн хоёр орны хувьд төдийгүй дэлхий дахины аюулгүй байдал, дэлхийн энх тайван, олон улсын дэг журмыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой"
Die Welt:
"ОХУ Украинд буулт хийнэ гэсэн ямар ч шинж тэмдэг ажиглагдахгүй байна".
ZDF:
"Орос улс эцсиийн эцэст нь ялна гэдгийг Владимир Путин өнөөдөр бүх дэлхийд харуулахыг хүссэн."
Die Zeit:
"Юуны түрүүнд Путин Оросын хий, Оросын газрын тосгүй бол германчууд хүнд байдалд орно, Оростой харилцаагаа таслах нь тус улсын ашиг сонирхолд нийцэхгүй гэдгийг батлахыг хүсэж байна. Герман улс глобал өрсөлдөөнд Оросын талд орохоос өөр аргагүйд хүрч байна. Тэгвэл Путиний казак найрал дууг дуулаад зогсохгүй Оросын хямдхан газрын тос, байгалийн хий дахин урсах болно.
Kyodo:
“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийн их хурлын үеэр Украинд явуулж буй цэргийн ажиллагаа нь амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсний зэрэгцээ уг ажиллагааг дуусгахын тулд зөвшилцөхөд бэлэн байгаагаа дурдлаа. Тэрбээр цэргийн ажиллагааг дуусгах гол баримт бичиг нь 2022 онд Туркт боловсруулсан гал зогсоох хэлэлцээрийн төсөл байх ёстой гэсэн өмнөх байр сууриа давтан хэлэв..."
Nikkei:
Путины хатуу тууштай байдал нь энхийн хэлэлцээ хийхийн тулд гал зогсоохыг эхэлж хүссэн талаас үргэлж буулт хийхийг шаардаж, улмаар түүнийг сул дорой байдалд оруулдагтай холбоотой... Бүгд найрамдах намын Дональд Трамп сонгуульд ялсны дараа эртхэн эвлэрэхийг Украинд уриалж буй хүмүүсийн дуу хоолой Европын Холбооны орнуудад улам чангарч байна. Трамп мөн хэлэлцээ хийхийг дэмжиж буйгаа мэдэгдэж байна. Европ болон АНУ-ын санаа зорилгыг Путин маш сайн мэдэж байгаа бөгөөд эргэлзээгүйгээр өөрт ашигтай байр сууринаас Трампыг яриа хэлэлцээнд оролцуулах бодолтой байна..."
Sky News:
Тэрбээр анх удаагаа энх тайвныг тогтоохын тулд буулт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв... Гэсэн хэдий ч Путин цэргийн тусгай ажиллагааны талаар ярихдаа өөртөө итгэлтэй байсан... Энэхүү итгэл үнэмшил нь Москва байлдааны талбар дээр маргаангүй давуу байгаагаас үүдэлтэй. Энэ нь хэлэлцээний ширээний ард суух цаг ирэх тэр үед өөрийг нь илүү хүчтэй байр суурьтай болгоно гэж Путин итгэж байгаа бололтой."
| В.Путины мэдэгдлээс онцлох эшлэлүүд |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |