АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулга уулзалт “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт” уриан дор болж өндөрлөлөө. Тухайлбал, дэлхийн 83 орны төрийн тэргүүн, хоёр улсын дэд Ерөнхийлөгч, 52 орны Засгийн газрын тэргүүн, таван гишүүн улсын Шадар сайд оролцсон тус дээд хэмжээний уулзалтаар “Ирээдүйн төлөө гэрээ” тэргүүтэй “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” зэрэг чухал баримт, гэрээ батлав. Харин байгууллагыг шинэ түвшинд аваачих шинэчлэлийн чухал гэрээ, тогтоол баталсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалттай зэрэгцэн “Их 20” болон “БРИКС” бүлгийн орнууд НҮБ-ыг орхиж магадгүй гэсэн мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр түгэх болсон. Тэгвэл үүнтэй болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтыг тойрсон онцлох асуудлуудыг тоймлон хүргэж байна.

Хоёр өдөр үргэлжилсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Ирээдүйн асуудлаар дээд түвшний уулзалт” Нью-Йорк дахь тус байгууллагын төв байранд есдүгээр сарын 22-нд албан ёсоор нээлтээ хийсэн. НҮБ-ыг Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулга уулзалтыг нээж, чуулганыг даргалагч, Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Филемон Янг “Ирээдүйн төлөөх гэрээ” нь өнөөгийн хямралд хариу үзүүлэхээс гадна дэлхийн тогтвортой, шударга, энх тайвны дэг журмыг бий болгох үндэс болно. Өрсөлдөөн, сорилт хийгээд боломж бүгд зэрэгцэн оршиж байдаг. Тиймээс бидний гарт бидний ирээдүй байна” хэмээн үг хэлжээ. Үргэлжлүүлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Дэлхийн байгууллагуудыг илүү хууль ёсны, шударга, үр дүнтэй болгохын тулд НҮБ-ын дүрэм, үнэт зүйлд суурилсан шинэчлэлийг хүлээн авахыг уриалж байна” гэв. Улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы эхний өдрөөс “Ирээдүйн төлөөх гэрээ” болон түүний хавсралтыг ямар нэгэн асуудалгүй баталж, олон талт тогтолцоог цаашид хөгжүүлэхээр дамжин ирээдүйн хөгжилд дасан зохицож, аюулгүй, амар амгалан, шударга, эрх тэгш, хүртээмжтэй, тогтвортой, цэцэглэн хөгжсөн ертөнцийг бий болгохоор хичээн зүтгэх талаараа НҮБ байр сууриа илэрхийлсэн юм.

Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулга уулзалтыг нээж үг хэлсэн чуулган даргалагч Филемон Янг “Ирээдүйн төлөөх гэрээ”-г баталж буйгаа мэдэгдэхэд ОХУ татгалзсан. Тодруулбал, гэрээг батлах ёслолын эхэнд ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершинин үг хэлэх хүсэлт гарган “Олон сар хэлэлцсэний эцэст баримт бичгийн эх бичвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж дүгнэсэн. Хэрэв ОХУ-ын шаардсан нэмэлт, өөрчлөлтийг гэрээний эх хувилбарт оруулахгүй бол уг баримт бичгийн талаарх зөвшилцлөөс гарна” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Хэдий Сергей Вершининийг үг хэлсний дараа чуулганд оролцогч орнууд санал өгөхдөө түр эргэлзсэн ч Конго Улсын төлөөлөгч “Асуудлыг хэлэлцэхгүй байх” санал гаргаснаар түүний даган 143 орон ОХУ-ын хүсэлтийг хэлэлцэхгүй байхыг дэмжин, “Ирээдүйн төлөөх гэрээ”-г “ногоон гэрэл”-ээр баталсан аж. Харин ОХУ-ын даган Беларусь, Никарагуа, Умард Солонгос, Сири зэрэг орон мөн саналыг эсэргүүцсэн байна.
“Ирээдүйн төлөөх гэрээ”-г байгуулах асуудал өнгөрсөн жилээс яригдах эхэлсэн гэнэ. Тухайлбал, “Ирээдүйн төлөөх гэрээ” нь НҮБ-ыг илүү үр дүнтэй болгохын тулд тус байгууллагыг хүчгүйдүүлж буй гурван үндсэн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий таван хэсгээс бүрдсэн бөгөөд тус гэрээний баримт, бичигт дурдсанаар НҮБ олон жилийн өмнө байгуулагдсан идэвхгүй байгууллагууд болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх асуудлуудыг тод тусгасан байна. Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өмнө нь “НҮБ-ыг шинэчлэх шаардлагатай” талаар удаа дараа мэдэгдэж байв. Харин НҮБ-ын зүгээс гаргаж буй энэ удаагийн уриа, “Ирээдүйн төлөөх гэрээ” нь дэлхийн олон хямрал, дайны үеийн геополитикийн нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилготой бөгөөд үүний дүнд НҮБ-ыг дотроос нь шинэчлэх аж. НҮБ-ыг бүрэн шинэчлэх “Ирээдүйн төлөөх гэрээ”-г томоохон өөрчлөлт үзүүлнэ гэж судлаач, шинжээчид дүгнэж байгаа ч эсрэгээрээ НҮБ-ыг задралд хүргэж болзошгүйг ч анхааруулаад байна.

ӨАБНУ, БНХАУ, БНЭУ, Бразил, ОХУ-ын нэгдэл болох “Брикс” бүлэгт дэлхийн нийт хүн амын 41 хувь буюу 3.24 тэрбум хүн харьяалагддаг бөгөөд бүлгийн нийт ДНБ нь 26 их наяд ам.доллар буюу эдийн засгийн чадамжаараа дэлхийд тэргүүлэх эдийн засагтай долоон орны нэгдэл “Их долоо”-той дөхдөг. Харин өнгөрсөн жил Йоханнесбург хотод болсон дээд хэмжээний уулзалтаар "Брикс" бүлгээ өргөжүүлж, Саудын Араб, Иран, Этиоп, Арабын Нэгдсэн Эмират, Египет, Аргентин гэх зургаан орныг шинэ гишүүнээр элсүүлэх шийдвэр гаргасан байдаг. 12 жилийн турш таван орны нэгдэл байсан “Брикс” бүлэг шинээр зургаан орон элсүүлж байгаагаараа “Их долоо”-гийн бүлэгтэй системчилсэн өрсөлдөөн хийж байгаа талаар судлаач, шинжээчид онцолж байв. Түүнчлэн "Брикс" бүлгийн гэнэтийн хүчирхэгжилттэй холбоотойгоор дэлхийн эдийн засаг 2050 он хүртэл БНХАУ, БНЭУ-д төвлөрч болзошгүйг олон улсын эдийн засагчид хэлсэн байдаг.
Тэгвэл энэ удаад дээд хэмжээний уулзалтаа хийж буй НҮБ-ыг элхийн ядуурал, хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийн төлөө тууштай, хурдан шуурхай тэмцэж, шийдвэр гаргаж чаддаггүй хэмээн барууны орнууд хүчтэй шүүмжилж байна. Барууны орнуудын хэт нэг талыг барьсан энэ шүүмжлэлтэй холбоотойгоор сүүлийн хэдэн жилд эрс хүчирхэгжсэн "Брикс" бүлгийн орнууд НҮБ-ыг орхиж болзошгүйг шинжээчид таамаглажээ. Мөн "Их 20"-ийн зарим орон ч НҮБ-ыг орхих нүүдэл хийх өндөр магадлалтай байгаа гэнэ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар анх удаа Израилыг Палестины газар нутгийг эзэмшихээ зогсоохыг уриалсан тогтоол батлав. Тухайлбал, тус тогтоолыг 43 орон түдгэлзсэн ч 124:12 харьцаатай гишүүд дэмжин баталжээ. Эсэргүүцсэн санал өгсөн улс нь АНУ, Израил, Чех, Аргентин бөгөөд НҮБ-ын ажиглагч орон статустай Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас тус тогтоолыг сайшаан хүлээн авч, тус тогтоолыг Израилыг даган мөрдөхийг олон улс хамтран шаардахыг уриалсан байна.
Тогтоолд “Израил эзэлсэн Палестины газар нутагтаа хууль бусаар оршин суухаа 12 сарын дотор зогсоох хэрэгтэй” гэж онцолжээ. Мөн үүний улмаас хохирсон палестинчуудад нөхөн төлбөр олгохыг уриалсан аж. Тогтоолыг НҮБ-ын Дээд шүүх болох Олон улсын шүүхийн зөвлөх бүлэг дэмжиж, Израил Палестины газар нутагт байх нь хууль бус бөгөөд зогсох ёстой гэжээ. ОУШ долоодугаар сард тогтоол гаргахдаа Израил газар нутаг эзэмшигчийн статусаа урвуулан ашигласан гэж үзсэн. Мөн Йордан голын баруун эрэг болон Зүүн Иерусалим дахь Израилийн суурин газруудыг хууль бус хэмээсэн байна.

1967 оны дайны дараа Израиль Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Зүүн Иерусалимийг эзэлсэн юм. Үүний дараа Израиль Йордан голын баруун эрэгт орон сууц барьж эхлэн, одоо олон зуун мянган Израиль иргэн амьдардаг байна. Ихэнх орон Израиль Йордан голын баруун эрэг гэх мэт Палестин иргэд амьдардаг нутаг дэвсгэрийг эзэмших нь хууль бус гэж үздэг. Харин АНУ нь палестинчууд болон израильчууд гаднын дарамтгүйгээр хоёр талын хэлэлцээ хийж, тохиролцох ёстой гэх байр суурьтай байгаа юм.
Оросын арми 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украины нутаг дэвсгэр рүү орсноос хойш Зүүн Европт ОХУ, Украины хүчтэй мөргөлдсөөр буй. Тэгвэл "ХАМАС", Израилын асуудлаар хэлэлцэж, тогтоол баталсан энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтаар ОХУ, Украины асуудлаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский үг хэлэв. Тэрбээр "Фашист оросууд бүх дэлхийн 1945 оноос хойш тогтоосон энх тайван, дэг журмыг эвдлэн сүйтгэж, өөрсдийн дарангуйллыг тогтоохыг хүсэж байна. Одоо дэлхий үгээ хэлэх цаг болсон. Ганцхан Украин Улс энэ түрэмгийлэгч байлдах нь шударга бус байна. Дэлхий бидэнд бодит цэргийн тусламж үзүүлэх шаардлагатай байна. Би II фронтыг Нормандид нээдэг шиг шинэ фронт нээхийг, нээгдэхийг хүсэж байна. Өнгөрсөн дайны гурван жилд бидэнд сэтгэл санаа, эд материалаар тусалж ирсэн дэлхийн бүх шударга ард түмэнд талархлаа илэрхийлье. Украин Улс ОХУ-ын зандалчдыг ялах болно гэдгээ амлаж байна. Бид замын дундаас буцахгүй. Харин бидэнд дэлхийн дэмжлэг хэрэгтэй байна" гэсэн байна.

| НҮБ-ЫН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЭРГЭН ТОЙРОНД: ЧУХАЛ ШИНЭЧЛЭЛИЙН ТОГТООЛУУД БА НҮБ-ЫГ “ОРХИХ” ОРНУУД |
|
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |