АНУ-ын ээлжит Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх арваннэгдүгээр сард эхэлнэ. Одоогийн Ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн сунгаанаас нэрээ татсанаас хойш Америкийн Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгч асан Дональд Трамп, Ардчилсан намаас дэд Ерөнхийлөгч Камала Харрис, бие даан нэр дэвшигч Роберт Кеннеди нар нэр дэвшиж буй. Хуулийн хугацаанд сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлснээс хойш сунгаанд экс Ерөнхийлөгч Д.Трамп чансаа өндрийн зэрэгцээ Пенсилвани мужид болсон халдлагаас хойш нэр хүнд нь ч тодорхой хэмжээгээр өсөж, рейтинг тааруу байсан Ж.Байденг давж, дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал 90 гаруй хувьтай болсныг улс төр судлаач, шинжээчид хэлж байв. Харин Ж.Байден нэрээ татаж, Америкийн нийгэм, улс төрд сүүлийн 10 орчим жилийн хугацаанд хүлээлт, рейтинг өндөр байгаа Камала Харрисыг нэр дэвшүүлснээр Ардчилсан нам дахин Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах бүрэн боломжтой болсон гэж болно. АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох тун өндөр магадлалтай байгаа ази-америк гаралтай дэд Ерөнхийлөгч Камала Харрисыг экс Ерөнхийлөгч Барак Обама, Жо Байденаас эхлээд ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, дэлхийн тэргүүн баян Элон Маск хүртэл дэмжиж буйгаа илэрхийлсэн. Улмаар Ерөнхийлөгчөөр сонгогдох нь бараг баталгаатай болоод байгаа Камала Харрисын эсрэг экс Ерөнхийлөгч Дональд Трампын хийх томоохон ажлуудын нэг нь есдүгээр сарын 11-ний “Хоёр өндөр”-ийн хэргийн материалуудыг Холбооны нууцаас гаргах өндөр магадлалтай гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Жо Байден нарын мэтгэлцээн өнгөрсөн долдугаар сард болсон. Мэтгэлцээнд хоёр талын хувьд хэн хэнээсээ дутахгүй оролцож, өрсөлдсөн ч мэргэжлийн шинжээчид мэтгэлцээнээр Д.Трамп ялалт байгуулж, Ж.Байденыг шахаанд оруулсан талаар мэдэгдэж байв. Түүнчлэн Ерөнхийлөгчөөр ажиллах дөрвөн жилийн хугацаандаа Орос, Хятад, Украины талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй болон “нас өндөр” гэх шалтгаанаар улс төрийн рейтинг нь улам унасан Ж.Байден экс Ерөнхийлөгч Д.Трампын эсрэг сул өрсөлдөгч болсон. Харин улс төрийн байр суурь, одоогийн нөхцөл байдлыг мэдэрсэн Жо Байден Ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татаж, дэд Ерөнхийлөгч Камала Харрисыгаа нэр дэвшүүлж буйгаа мэдэгдсэн бөгөөд уг үйлдлийг одоог хүртэл барууны хэвлэлүүд Ардчилсан намаас гарсан хамгийн боломжит, сайн үйлдэл болсон хэмээн онцолж буй.
Камала Харрисын хувьд ази-америк гаралтай бөгөөд сүүлийн 10 орчим жилийн хугацаанд нийгэм, улс төрд рейтинг өндөр яваа амжилттай улстөрч. Тэрбээр дүүргийн прокуророос ажлын гараагаа эхэлснээс хойш тойргийн прокурор, мужийн Ерөнхий прокурор, дэд Ерөнхийлөгч гээд ажилласан бүх салбартаа амжилттай байж, АНХДАГЧ гэх нэр зүүж яваа нэгэн. Түүнийг сунгаанаас нэрээ татсан Жо Байден, экс Ерөнхийлөгч Барак Обама, Хиллари Клинтон, дэлхийн тэргүүн баян Элон Маск нар дэмжиж буйгаа илэрхийлж, ард иргэд, дэмжигчдээ түүнд саналаа өгөхийг уриалаад буй. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч К.Харрисыг дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа. Камала Харрис томоохон улстөрч, нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгээс гадна Америк дотроо залуу үеийнхэн, өнгөт арьстнуудын дунд илүү алдартай. Олон улсын судалгааны байгууллагуудын сонгуулийн үр дүнг таамагласнаар Камала Харрис АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 59-76 хувийн саналтайгаар ялалт байгуулах гэнэ.

Пенсильвани мужид чихэн тус газраа буудуулж, шархадсан ч сонгуулийн кампанит ажлаа үргэлжлүүлэн Бүгд Найрамдах намынхаа хурал дээр “баатрын дүр”-ээр эргэн ирж, “Америк ялна” хэмээн мэдэгдэж, улс төрийн рейтинг нь үлэмж хэмжээгээр өсөөд байсан Дональд Трамп одоо гартаа “сайн хөзөр”-гүй, түүнийг ялалтад хөтлөх төлөвлөгөөгүй үлдээд байгаа аж. Тухайлбал, Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа болон түүнээс хойш өөрийн нарциссист зангаа олон зүйлд гаргасан нь америкчуудын дургүйцлийг төрүүлснээс гадна түүний төрийн тэргүүний хувиар улс төрд баримталдаг прагматик зан чанар иргэдийнхээ төдийгүй ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн том гүрнүүдэд таалагддаггүй. Харин одоо Америк доторх хамгийн өндөр рейтингтэй байгаа улстөрч Камала Харристай өрсөлдөх болсон Дональд Трамп “нууц хөзөр” гаргаж, сонгуулийн кампанит ажлаа үргэлжлүүлэхгүй бол ялалт байгуулах магадлал тун бага байгааг улс төр судлаач, шинжээчид онцолж байна.
Тэгвэл Дональд Трампын сонгуульд ялалт байгуулахын тулд гаргаж ирэх “нууц хөзөр” нь “Хоёр өндөр”-ийн гэх алан хядах ажиллагаатай холбоотой баримтуудыг Холбооны нууцаас гаргах гэнэ. Тодруулбал, 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр алан хядагчид дөрвөн онгоц барьцаалж, “Хоёр өндөр” буюу Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг мөргөсний улмаас 3000 гаруй хүн амиа алдсан байдаг. Амиа алдагсдын ар гэр алан хядах ажиллагаатай холбоотой баримт бичгийг нууцын зэрэглэлээс гаргахыг удаа дараа шаардаж байх үед Холбооны мөрдөх товчооноос халдлагыг Саудын Арабын иргэд үйлдсэн болохыг ил болгож байсан ч мөрдөх товчооноос Саудын Арабын Засгийн газарт шалгалт хийгээд буруутай гэдгийг нь нотолж чадаагүй. Түүнчлэн өмнөх АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан буюу 2021 онд “Хоёр өндөр”-ийн хэргийн баримтуудыг нууцын зэрэглэлээс гаргана гэж мэдэгдэж байсан ч олон нийтэд нээлттэй болоогүй юм. Харин америкчуудын “мөнхийн сэдэв” байдаг дээрх алан хядах ажиллагаатай холбоотой нууц баримт бичгүүдийг Дональд Трамп ил болгож чадвал ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Камала Харристай хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадах гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудлууд металлын үнийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгааг “Citigroup”-ийн шинжээчид мэдэгджээ. Шинэ тооцооллоор Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил, нэр дэвшигчдийн амлалтуудтай холбоотойгоор зах зээл дэх суурь металлуудын үнэ тодорхой хэмжээгээр унаж байгаа бөгөөд уг уналт энэ оны төгсгөл, эсвэл 2025 оны эхний улирал хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөсний дараа санал хураалтын дүн ямар байхаас үл хамааран Холбооны нөөцийн бага бодлогын хүүгээ бууруулж, БНХАУ хатуу хориг арга хэмжээ, бодлогоо сулруулбал суурь металлуудын үнэ эргэн сэргэх боломж байгаа аж.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор АНУ-д удахгүй иргэний дайн эхэлж болзошгүйг Владимир Путины ойрын холбоотнуудын нэг, ОХУ-ын Ерөнхий сайд асан Дмитрий Медведев мэдэгджээ. Тухайлбал, 2022 оны хоёрдугаар сард ОХУ-Украины дайн эхэлснээс хойш барууны орнууд Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авч, Оросын хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын эсрэг олон мянган хориг тавиад байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор "Дональд Трамп ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ чангална гэж сүрдүүлсэн. Гэхдээ тэр үнэхээр сонгогдвол үүнийг хийх болов уу. Үгүй ээ, мэдээж үгүй. Трамп бол хачирхалтай нарциссист, гэхдээ тэр прагматик хүн. Трамп хориг арга хэмжээнүүд нь дэлхий дээрх ам.долларын ноёрхлыг сүйтгэдэг гэдгийг ойлгодог. Камала Харрис яах вэ, түүнээс гэнэтийн зүйл хүлээх хэрэггүй гэж бодож байна. Харин Америкт тун удахгүй иргэний дайн болж, бүр сүйрч ч болзошгүй шүү” хэмээн мэдэгдсэн байна.

| АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: В.ПУТИНЫ “ДЭМЖЛЭГТЭЙ” К.ХАРРИСЫН ЭСРЭГ ЯЛАЛТ БАЙГУУЛАХЫН ТУЛД Д.ТРАМП “ХОЁР ӨНДӨР”-ИЙН ХЭРГИЙГ ХОЛБООНЫ НУУЦААС ГАРГАХ УУ |
|
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болжээ
2026-06-24 12:52:53
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
2026-06-24 12:37:06
Энэтхэгийн ГХ-ийн сайд С.Жайшанкар газрын тосны үйлдвэртэй танилцав
2026-06-24 09:06:38
БХЯ-нысайд Д.Батлут, Мустафа Кемал Ататүркийн бунханд цэцэг өргөв
2026-06-24 08:49:28
Н.Амин-Эрдэнэ Тунисын “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-06-24 08:40:40
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр Хятадтай тохиролцов
2026-06-24 08:26:47
Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа
2026-06-24 08:18:02
“М Си Эс Кока-Кола” ХХК, МҮОХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-06-24 08:12:37
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-06-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-06-24 07:00:00
Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг"
2026-06-24 07:00:00
ЭСРЭГ ДҮРИЙГ ЭЗЭГНЭЖ ЭХЭЛЛЭЭ, Б.БАЛЖИННЯМ
2026-06-24 06:00:00
П.Наранбаяр : Монгол, казакаар нь талцуулах нь буруу
2026-06-23 14:03:36
Ч.Мөнхзаяа: Шинжилгээ өгч байгаа 100 хүн тутмын найм нь элэгний хорт хавдартай байна
2026-06-23 11:51:45
Д.Мөнхжаргал: “Тайга” фестивалийн зохион байгуулагчид гэрээ байгуулаагүй, албан ёсны зөвшөөрөл аваагүй байсан
2026-06-23 11:36:33
Германы Кемниц хотод Монголчуудын наадам боллоо
2026-06-23 08:02:22
Элчин сайд Д.Булган, Монгол-Италийн нийгэмлэгийн тэргүүнтэй уулзав
2026-06-23 07:43:33
Б.НЭРГҮЙ: 18 НАСТАЙГААСАА “СҮХБААТАР” ОНГОЦЫГ ЗАЛУУРДАЖ ЯВСАН БИ ГУРВАН ҮЕИЙН КАПИТАН ШҮҮ ДЭЭ
2026-06-23 07:11:26
ШҮЛХИЙ ӨВЧИН АЙЛЫН ХОТНООС ГАРАВ УУ, ХУРГАН ДАРГА НАРЫН ХАЛААСНААС ТАРХАВ УУ, Х.АЛТАНГЭРЭЛ ДАРГА АА
2026-06-23 07:00:00
АРДЫН НАМЫНХАН ТЭРГҮҮНД ЗАЛАРЧ, АРД ТҮМЭН СҮҮЛ МУШГИЖ БАЙНА
2026-06-23 07:00:00
ГАВЬЯАТ БАГШ О.САРАНТУЯА: ТӨГӨЛДӨР ХУУР БОЛ МИНИЙ АМЬДРАЛ
2026-06-23 07:00:00
АРЛЫН ЖИЖИГ УЛС КАБО ВЕРДЕ ДАШТ-Д ГАЙХАШРУУЛЖ БАЙНА
2026-06-23 07:00:00
ТАТВАР ГЭДЭГ ТАТАЖ УНАГАХ БОДЛОГО БИШ
2026-06-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |