• Өнөөдөр 2025-04-02

Ж.Байден өрсөлдөөнөөс гарч, К.Харрисыг дэмжиж буйгаа илэрхийллээ

2024-07-22,   587

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гарч, дэд Ерөнхийлөгч Камала Харрист халаагаа өгнө гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр бүрэн эрхийн үлдсэн хугацаагаа дуусгана гэдгээ дурдаад, энэ долоо хоногийн сүүлчээр ард түмэндээ хандан үг хэлэхээр төлөвлөжээ.
 
Үүний хариуд К.Харрис хэлэхдээ, Ж.Байдены дэмжлэгийг хүлээсэндээ бахархаж байгаагаа илэрхийлээд "Нэр дэвших эрхээ авч, ялалт байгуулна" гэдгээ амлалаа. К.Харрис улс төрийн томоохон намаас нэр дэвшигчээр сонгогдсон анхны өнгөт арьст эмэгтэй, анхны ази-америк гаралтай хүн болж магадгүй байна. Байден-Харрисын сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулагчдын зүгээс үндсэн хорооны нэрийг өөрчилж, Харрисыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлахын тулд Холбооны сонгуулийн комисст хүргүүлсэн мэдүүлэгтээ өөрчлөлт оруулжээ. Ингэснээр К.Харрис сонгуулийн сурталчилгааны сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болох аж.
 
Ж.Байдены дэмжлэгийг авсан хэдий ч К.Харрис нэр дэвших эсэх, эсвэл өөр хүний нэрийг дэвшүүлэхийн тулд нам ямар үйл ажиллагаа явуулах нь одоогоор тодорхойгүй байна. Үүнээс гадна, Баруун Виржиниа муж улсаас сонгогдсон сенатч, бие даан нэр дэвшигч Жо Мэнчиний ойрын хүмүүсийн ярьснаар бол, тэрбээр Ардчилсан намын гишүүнээр дахин бүртгүүлж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаа ажээ.
 
Ж.Байден өрсөлдөөнөөс гарахаа мэдэгдсэний дараа Д.Трамп "CNN" агентлагийн сэтгүүлчтэй утсаар ярихдаа "Ж.Байден бол Америкийн түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч” гэж тодорхойлсон байна. Ерөнхийлөгч асан мөн дэмжигчдэдээ хандан хандив өргөхийг уриалжээ.

Ж.Байден өрсөлдөөнөөс гарч, К.Харрисыг дэмжиж буйгаа илэрхийллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188