• Өнөөдөр 2024-05-02

Жо Байден, Камала Харрис нар яллаа

2020-11-08,   461

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 75 сая санал авч, сонгогчдын коллегийн 290 саналтайгаар дараачийн Төрийн тэргүүнээр сонгогдох нь тодорхой боллоо. Тэрбээр ABС News телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ энэ тухай онцолжээ. Нэн тэргүүнд коронавирусийн халдвартай тэмцэх, АНУ-ын манлайллыг сэргээхэд анхаарч ажиллахаа тэрбээр мөн хуваалцлаа.
Сонгуулийн албан ёсны гарахаас өмнө ч Жо Байден өрсөлдөгч Дональд Трампаас илүү олон саналтайгаар тэргүүлж байсан бөгөөд Жо Байденд 75 сая хүн саналаа өгсөн нь АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн тогтоосон рекордыг эвдсэн явдал болов. 
Үүний зэрэгцээ Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп шүүхэд хандахаа мэдэгдэж буй. Гэхдээ гол өрсөлдөөн өрнөсөн мужуудын саналыг дахин тоолсон ч сонгуулийн дүнд онцгой өөрчлөлт бараг гарахгүйг ажиглагчид онцолж байгаа юм.
Энэ удаагийн сонгуулиар америкчууд мөн дэд ерөнхийлөгчөөр Камала Харрисыг сонголоо. Анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болох Камала Харрис олон нийтэд хандан хэлсэн үгэндээ
“Ээж минь 19 настайдаа Энэтхэгээс ирж байхдаа энэ мөчийн талаар магадгүй төсөөлөө ч үгүй биз. Гэхдээ тэр чин сэтгэлээсээ Америкт бүх зүйл боломжтой гэдэгт итгэдэг байсан” гэжээ. 
 

Жо Байден, Камала Харрис нар яллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188