• Өнөөдөр 2024-05-04

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар онцлох мэдээллүүд

2020-11-04,   689

 
  • Төрийн тэргүүнд Ардчилсан намаас Жо Байден, Бүгд найрамдах намаас Дональд Трамп нар нэр дэвшиж байна. Олон нийтийн санал асуулгаар Жо Байден өндөр рейтингтэй байв. 
  • Санал хураалт болон саналын хуудсыг тооцох журам АНУ-ын 50 мужид адилгүй. 
  • Цөөнгүй мужид сонгогчид аль намыг дэмжих, улмаар хэн ялалт байгуулах  нь бараг тодорхой байдаг бөгөөд хоёр намын нэр дэвшигчдийн аль алиных нь төлөө саналаа өгдөг мужууд ч бий. Тэрхүү мужууд буюу Пенсильвани, Флорида, Аризона, Умард  Каролина, Висконсин, Мичиганд нэр дэвшигчдийн  гол өрсөлдөөн өрнөдөг. 
Сонгогчдын коллеги гэж юу вэ 
  • Ерөнхийлөгчөөр хэнийг сонгохыг эцсийн шатанд сонгогчдын коллегийн саналаар  шийднэ.Өөрөөр хэлбэл муж бүрийн сонгогчдыг төлөөлөх 538 коллегийн 270 санал ба түүнээс дээш  санал авсан нэр дэвшигч ялалт байгуулна. 
  • Сонгогчдын коллегийг муж бүрийн намын хурлаар, эсвэл намын муж дахь  удирдлага сонгоно. Ихэнхдээ энэ нь нь сенатч,  конгрессмен, эсвэл нэр нөлөө бүхий улстөрч, нэр дэвшигчийн хамаарал бүхий хүн байдаг. Сонгуулийн өдөр болоход муж болгонд Ардчилсан болон Бүгд найрамдах намын сонгогчдын коллегийн жагсаалтыг гаргана. Сонгогчдын коллегийн жагсаалтыг зарим мужид саналын хуудсанд хавсаргана, зарим мужид хавсаргахгүй. 
  • Санал хураалтын дүн гарсны дараа ялалт байгуулсан намын мужийн захирагч сонгогчдын коллегийн жагсаалтыг батлана. 
  • Сонгогчдын коллеги буюу төлөөлөл мужийн сонгогчдын нэрийн өмнөөс Ерөнхийлөгчид нэр дэвшигчид саналаа өгөх бөгөөд ингээгүй тохиолдолд мужийн хуулийн дагуу нэг мянган ам.долларын торгууль төлнө. 
 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар онцлох мэдээллүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188