• Өнөөдөр 2024-05-04

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль: Флорида, Жоржиа мужид Ж.Байден тэргүүлж байна

2020-11-04,   550

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг тоолж,  дүн урьдчилсан байдлаар гарч эхэллээ. Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден Флорида, Жоржиа мужид урьдчилсан байдлаар олон санал авч байна. Флорида мужийн санал хуудсын 52 хувийг тоолсон байдлаар Жо Байден 50.3 хувийн санал авсан бол Дональд Трамп 48.8 хувийн санал авчээ.
Жоржиа мужид Байден 56.2 хувь, Трамп 42.6 хувийн санал авсан байна. Нэр дэвшигчийг төлөөлсөн сонгогчдын коллегийн  26  саналтай Флорида, коллегийн 16 саналтай Жоржиа зэрэг мужийн санал хураалтын дүн чухал үүрэг гүйцэтгэх юм. 
Түүнээс гадна Жо Байден Ардчилсан намыг түлхүү дэмждэг Вермонт, Огайо мужид өрсөлдөгчөөсөө олон санал авсан. Харин Дональд Трамп Өмнөд Каролина, Кентукки, Нью-Хэмпширт тэргүүлэх төлөвтэй. Мөн сонгогчдын коллегийн  11 саналтай Индиана мужид ч тэрбээр ялалт байгуулах бололтой. 
 
 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль: Флорида, Жоржиа мужид Ж.Байден тэргүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188