“Ганц дайчин ганцаардахгүй”-н үлгэрээр хамаг юмаа дотооддоо л аргалчих гээд ваффле, гурил, будаагаа зарж, импортын бүтээгдэхүүн үгүй, гаднын хөрөнгө оруулалт байхгүй мөн ч их ганцаардаж байна даа, ОХУ.
Дээр дурдсанчлан “Ганц дайчин ганцаардахгүй” гэхээр оросууд уурсаж мэднэ. Учир нь, “Ганц дайчин ганцаардахгүй” нэртэй роман нь Украин зохиолчийнх юм л даа. Өнгөрсөн жилийн өдийгөөс хойш Украины хилийн бүс орчимд цэргийн хүчээ хуримтлуулсан хоёрдугаар сарын 20-нд Донбассаар дамжин Украины нутагт халдсан нь дэлхийн дахины шүүмжлэлийг дагуулав. Чечень, Сири, Гүрж рүү цэргээ оруулж байсан үеэс ч илүү.

Украин руу цэргүүдээ оруулах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-Украины дайнд хөндлөнгөөс оролцсон бүх улсад цохилт өгнө. Энэ нь тухайн улсын түүхэнд амсаж байсан хамгийн том хохирол ч байж болно” гэж мэдэгдэл хийсэн нь дэлхийн олон ч орныг айлгав бололтой. “Хэрэв ОХУ цэргүүдээ Украин руу оруулбал хариу цохилт өгнө” гэж мэдэгдээд байсан орнууд “сураггүй” болсон үе. Харин НҮБ-ын журмын дагуу жилийн өмнөөс л ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, байсан нь өдгөө Оросыг барих ганц “гав” болж байна.
Тухайлбал, ОХУ-ыг дамжин өнгөрөх Европын дамнасан хамгийн том байгалийн хийн хоолойн төсөл “Хойд урсгал-2”-ыг царцааж, газрын тос, байгалийн хийн импортыг хориглож, олон улсын гүйлгээний систем SWIFT-ээс ОХУ-ын нэр бүхий томоохон компанийг хассан юм.

Дэлхийн хамгийн их хоригтой байгаа орнууд.
Тэгвэл энэ зэрэг дэлхийн орнуудаас ОХУ-ын эсрэг авсан хориг хэмжээний тоо 10 мянга давж, ОХУ дэлхийн түүхэн дэх хамгийн их хориг арга хэмжээгээр “шагнуулсан” улс болжээ. Украин руу дайрахаас өмнө гэхэд л гаднын 2754 хоригтой байсан ОХУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ноос хойш 7826 шинэ хориг нэмэгдсэн байна.

ОХУ-ын эсрэг хамгийн их хориг тавьсан орнуудын жагсаалт.
ОХУ-ын эсрэг дэлхийн орнуудаас зарласан хориг арга хэмжээнүүдийг харвал, АНУ хамгийн ихийг нь буюу 1244, Их Британи 1037, Швейцарь 1030 хориг арга хэмжээ зарлажээ. Зүүн Европт ОХУ-Украины дайнд эхэлсээс хойш олон нийтэд зарласан нийт хориг арга хэмжээний дийлэнх хувийг нь ОХУ-ын иргэнд, үлдсэн хувь нь байгууллага, хуулийн этгээд байна.
Украины дайн эхэлснээс хойш тавигдсан хоригуудын дийлэнх хэсэг нь хувь хүмүүст, үлдсэн хэсэг нь байгууллага, хуулийн этгээдүүд рүү чиглэжээ.

ОХУ-аас Украинд цэргийн тусгай ажиллагаа хийсэнтэй холбоотойгоор дэлхийн маш олон кмопани ОХУ-д үйл ажиллагаа явуулахаа больж, хөрөнгө оруулалтуудаа бүрэн зогсоосон. Европын сансрын агентлаг, “Oracle”, “BMW”, “Apple”, “MAERSK”, “Airbus” компаниас эхлүүлээд бүр түргэн хоолны “McDonald’s” сүлжээ ресторан 847 салбараа хаасан.

Орос арми Украин руу дайрсан эхний өдөр ОХУ-ын бараг бүхий л импортын бүтээгдэхүүний үнэ 20 гаруй хувиар өсжээ. Түүнээс төд удалгүй бүрэн тасалдсан импортын цахилгаан бараа, “Apple”-ийн бараа, бүтээгдэхүүний үнэ нэг нугарсан гэнэ. ОХУ-д байсан хамгийн сүүлийн импортын бараанууд хэд дахин нугарсан үнэтэй зарагдаж байгаад сүүлийн үеэс үзэгдэхээ байсан талаар иргэд цахим сүлжээнд мэдээлээд эхэлжээ. ОХУ-Украины дайн эхэлснээс хойш дөрвөн сарын хугацаанд “гол зогоосон” Оросын хамгийн сүүлийн импортын бүтээгдэхүүнүүд дууссан гэж таамаглаж байгаа юм.

Дэлхийн улстөр шинжээчдийн “В.Путины талын хүн”, “Өв залгамжлагч” гэх зэргээр нэрлээд байгаа ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Николай Патрушев “Литва Улсын иргэд шангаа хүртэнэ” гэж мэдэгджээ. Учир нь, ОХУ-ын Калининград боомт хот руу гардаг тээвэрлэлтийн төмөр замд Литва Улс хориг тавьжээ. Олон улсын томоохон нэгдэл, байгууллагын төлөөлөгчдийн зүгээс Литва Улсын эрх баригчдад хандан “НАТО-гийн гишүүн орон учир тайван сууж болно” гэж хэлсэн. Гэсэн ч, өчигдөр ОХУ-ын арми дотооддоо Эстони Улс руу дайрах бэлтгэлээ базааж байгаа гэх мэдээлэл цацагдлаа.
(18).jpg)
Литва, Эстони хоёул НАТО-гийн гишүүн орон. Хэрэв ОХУ дээрх хоёр орны аль нэг рүү цэргээ оруулбал НАТО-гийн батлах хамгаалах гэрээний дагуу тус холбооны бүх гишүүн орон ОХУ руу л дайрах нөхцөл бүрдэх гэнэ. Одоо дэлхий даяар Оросын хариуг хүлээж байна.

| ТОЙМ: ОХУ дэлхийд ганцаардаж байна |
|
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |