Завхан аймгаас цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашин осолджээ. Тодруулбал, энэ сарын 17-нд Завхан аймгаас Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид цэргийн алба хаахаар татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашины зүүн урд дугуй саатаж, автомашин замын хажуу руу орсон байна.
Ослын улмаас цэрэгт татагдсан залуусийн биеийн байдал ямар байгаа талаар тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга С.Чанцал-Очирмаагаас тодрууллаа. Тэрбээр “Энэ сарын 17-ны 22:00 цагт манай эмнэлэгт цэрэгт татагдсан залуус тээвэрлэж явсан автомашин осолдсон гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу манай сумын эмч, эмнэлгийн ажилчид ослын газар очиж, гэмтсэн цэргүүдийг зөөвөрлөж авчирсан. Мөн аймгаас нарийн мэргэжлийн дөрвөн эмч ирж, осолдсон иргэдэд анхан шатны тусламж үзүүлж, үзлэг шинжилгээ хийсэн. Эмч нарын үзлэгээр цэрэгт татагдаж буй хоёр залуугийн толгой гэмтсэн байсан учир оёдол тавьсан.Тэднийг өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн. Мөн ослын газраас Дөрвөлжин сум руу гар нь хугарсан нэг ахлагч, толгой нь гэмтсэн нэг залуу өөрсдийн хүсэлтээр явсан. Тэдний биеийн байдал ямар байгааг мэдэхгүй байна. Өнөөдөр 06:00 цагт бэртэлгүй цэргүүдийг Баян-Өлгий аймаг дахь зэвсэгт хүчний 340 дүгээр анги руу тээвэрлэсэн” гэлээ.
| УРГАМАЛ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАРГА: ЦЭРЭГТ ТАТАГДСАН ЗАЛУУСЫГ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН АВТОМАШИН ОСОЛДОЖ, ЦЭРГҮҮДИЙН ТОЛГОЙ ХАГАРЧ, ГАР ХУГАРСАН |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |