АТГ-аас УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг залилангийн хэргээр шалгаж байгаа. Мөн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, нөхөртөө Богд уулнаас их хэмжээний газар ашиглах зөвшөөрөл олгосон гэх хэд хэдэн үндэслэлээр шалгаж байгаа юм. Түүнчлэн прокурорын зөвшөөрөлтэйгөөр гэрт нь нэгжлэг хийж, ноцтой баримтуудыг хураан авсан билээ. Тэгвэл албаны эх сурвалжаас авсан мэдээллээр УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол нөхрийн хамт хил даван зугтаасан гэнэ. Тэрбээр танил талаа ашиглан тусгай үүргийн онгоцонд билет захиалан улсын хил даван зугтаасан байна. Удахгүй АТГ-аас интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлэх арга хэмжээ авах талаар яригдаж эхэлжээ.
Д.Оюунхоролыг УИХ-ын дарга асан З.Энхболдтой холбоотой асуудлаар шалгаж байгаа гэнэ. Тодруулбал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх хугацаандаа пентхаус барих нэрээр төрийн албан хаагчдын мөнгийг залилсан хэргээр шалгаж байгаа гэнэ. Энэ нь түүний АТГ-т шалгагдаж байгаа анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн гуравдугаар сард АТГ-аас Д.Оюунхоролыг улсад 1.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт гаргаж байсан.
Яллагдагчаар татсан үндэслэл нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгон улсын төсөвт хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан явдал юм. Харин Д.Оюунхорол дээрх мэдээллийг үгүйсгэдэг ч холбогдох байгууллагын баримтууд үүнийг баталдаг. Тодруулбал, тэрбээр “Гранд повер” компанийг Нүүрсний хийн халаалтын зуухаар хангаж, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 15/01 дугаартай тогтоолын холбогдох хэд хэдэн заалтыг зөрчин, эдийн засгийн тооцоолол, судалгаа хийлгүйгээр, нээлттэй тендер шалгаруулалт хийсэн аж.
Мөн тус яамны холбогдох албан тушаалтанд “Нүүрсний хийгээр халаалтын зуухын хангаж, агаарын бохирдлыг бууруулах ажлын гэрээ” байгуулах үүрэг өгсөн байна. Улмаар тус оны есдүгээр сарын 4-ний өдөр 500 сая, мөн сарын 9-нд 572 сая, аравдугаар сарын 1-нд 500 сая, арванхоёрдугаар сарын 26-ний өдөр 393 сая төгрөг буюу нийт 1.965.000.000 төгрөгийг Цэвэр агаар сангийн төрийн сангийн данснаас ногоон гэрлээр шилжүүлсэн аж.Нүүрснээс хий гаргах өөрийн үйлдвэргүй “Гранд повер” ХХК-тай дээрх гэрээг байгуулж, “Гранд байшин” ХХК-ийн эзэмшлийн нүүрсний хийн үйлдвэрээс ХХЕГ-ын харьяа Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн халаалтын зуух хүртэлх 315 мм-ийн диаметртэй, 3050 метр хий дамжуулах шугам хоолойн угсралтыг хийхэд зориулан дээрх санхүүжилтыг олгосон байдаг. Тус гэрээний гүйцэтгэлийг “Есөн талт Оргил констракшн” компани хариуцан ажиллаж, хүлээлгэж өгсөн байна.
Гол нь уг хоолойг улсын комисс хүлээж авснаас хойш зориулалтын дагуу нэг ч удаа халаалт дамжуулаагүй аж. Учир нь, нэг тонн тутам нүүрст 45 мянган төгрөгийн татаас шаардлагатай байснаас үүдэн уг төсөл огт хэрэгжээгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “зүтгүүлсэн” гэрээ огт хэрэгжээгүй бөгөөд 1.9 тэрбум төгрөг салхинд хийссэн гэсэн үг. Ийм их мөнгийг ямар ч тооцоолол, тендер шалгаруулалтгүйгээр авч чадсан уул уурхайн зураг төсөл, барилга байгууламж угсралтын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн эзнийг Ж.Очир гэдэг аж. Мөн энэ компанид УИХ-ын дарга асан З.Энхболд хувь эзэмшдэг, Д.Оюунхоролыг улсын мөнгөөр “тоглох” шийдвэр гаргахад гол нөлөөлсөн хүн гэх мэдээлэл ч байна.
Энэ мэтээр түүнийг яллагдагчаар татах, шалгах ажиллагаа үргэлжилж байх хооронд тэрбээр чартер нислэгээр БНСУ руу нисэж, тэндээсээ цааш хэд хэдэн орон дамжин одсоныг эх сурвалж мэдээллээ.
| УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол хил даван зугтжээ |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |