1.“БӨРТЭ ЧОНО-2025" НААДМЫН “ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН” Т.ТУЛГА
.jpg)
Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга Хорват Улсын нийслэл Загреб хотноо болсон 2025 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр “Осла-2022” ДАШТ-ий хүрэл медальтай, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Азийн аваргын хошой мөнгөн медальтай. 2025 оны ДАШТ-д 65 кг-аас жин өгсөн, 70 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн амжилтаараа “Бөртэ Чоно-2025" наадмын “Шилдгийн шилдэг тамирчин” шагналыг хүртсэн билээ.
2. “БӨРТЭ ЧОНО-2025" НААДМЫН “ШИЛДЭГ ТАМИРЧИН” А.БАТТУЛГА

Англи Улсын Ливерпүүл хотноо 2025 оны есдүгээр сарын 4–14-ний өдрүүдэд сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Тус ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд, дэлхийн цомын аварга, Алдархишигийн Баттулга амжилттай тулалдаж дэлхийн аваргын мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм. Тэрбээр финалын шатанд Казахстаны туршлагатай боксчин Санжар Ташкенбойтой тулалдаж мөнгөн медаль хүртсэн. Анхныхаа дэлхийн аваргад хүч үзсэн залуу боксчин ийнхүү Монголын боксын түүхэнд шинэ өнгө төрхийг авчирсан.
3. “БӨРТЭ ЧОНО-2025" НААДМЫН “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН” Л.АЛТАНЦЭЦЭГ

Англи Улсын Ливерпүүл хотноо 2025 оны есдүгээр сарын 4–14-ний өдрүүдэд сонирхогчдын боксын ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль хүртсэн. Л.Алтанцэцэгийн туулсан замыг харахад зүгээр нэг спортын амжилт биш, харин тэсвэр хатуужил, сэтгэлийн хүч, тамирчин хүний ёс зүй, үлгэр жишээ болж байгаа.
Тэрбээр авто ослын дараа буцаад эргэн боксын спортдоо ирж чадсан нь өөрөө том ялалт байсан. 2023 онд Монголын эмэгтэйчүүдийн боксын түүхэнд анх удаа ДАШТ-д финалдаж, мөнгөн медаль хүртсэн нь түүхэн онцлох мөч байв. “Парис-2024” олимпын эрхийн тэмцээнд дүү нартаа зам тавьж өгсөн нь спортын ёс зүй, хүн чанарын илэрхийлэл байсан билээ.
ОУХМ Л.Алтанцэцэг ДАШТ-ий мөнгө, хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтай. Тэрбээр хүнд бэртлийн дараа их спортдоо эргэн ирж, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр шимийг хүртсэн. Гэмтэл, бэртэл, саад бэрхшээлийг сэтгэлийн хатаар даван туулан, гарч дэлхий шилдэг боксчдын нэг болсон билээ.
4. "БӨРТЭ ЧОНО-2025" НААДМЫН “ШИЛДЭГ ТАМИРЧИН” П.ОРХОН

“Загреб-2025” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд, 2017 оны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Пүрэвдоржийн Орхон хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтан болсон билээ.
Тэрбээр 2017 онд Франц Улсын Парис хотод болсон ДАШТ-ий 63 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аварга болж байв. 2018 онд Киргизстан Улсын Бишкек хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 62 кг-ын жинд алтан медаль хүртэж Ази тивийн аварга болж байлаа. Харин 2014 онд Казахстанд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 55 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байв. Мөн түүнчлэн цэргийн дэлхийн аварга болж, Иван Ярыгиний “Алтан гран при” тэмцээнд гурван удаа түрүүлж байсан юм.
5. “БӨРТЭ ЧОНО-2025"-ЫН “ШИЛДЭГ ТАМИРЧИН” Б.ГАНХАЙЧ

ОУХМ Болдын Ганхайч жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Будапешт-2025” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд олимп, дэлхийн аварга, Бразилийн алдар тамирчин, Рафаэла Силва ялж, ДАШТ-ээс хүрэл медальт хүртсэн билээ. Ази тивийн аварга, Б.Ганхайч уналт, сэргэлт, бэртэл, гэмтэл, олны хэл ам, гүтгэлэг, дайралт, доромжлолыг тамирчин хүний тэсвэр, тэвчээрээр туулан гарч, амжилт, ялалт байгуулан дэлхийн медальтай болж чадсан билээ.
Тэрбээр 2018–2021 онд Дюссельдорф, Екатеринбург, Хөх хотын “Гранд слам”-аас мөнгө, хүрэл медаль хүртэж байв. Азийн аварга шалгаруулах “Нур Султан-2022” тэмцээнд, Японы Набекүраг ялж алтан медальт хүртэж, Ази тивийн аварга болж байлаа. Азийн аваргаас 2017 онд хүрэл, 2019 онд мөнгөн медаль хүртэж байсан. “Парис-2024 Гранд слам”-аас хүрэл медаль, “Душанбе-2025” их дуулгаас алтан медаль хүртээд байгаа.
6. "БӨРТЭ ЧОНО-2025" НААДМЫН “ШИЛДЭГ ТАМИРЧИН” К.ЁОЛК

ОУХМ Кайдербекийн жүдо бөхийн “Токио-2024 Гранд слам”-д амжилттай барилдаж шагнал тавдугаар байрт шалгарч байлаа. Харин Унгарын нийслэл Будапешт хотноо болсон 2025 оны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан. К.Ёолк ДАШТ-д Бразилийн Мишель Августог нэмэлт цагт ялж, дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн билээ. Өдгөө 24 настай ОУХМ К.Ёолк анх удаагаа орсон ДАШТ-дээ ийнхүү амжилттай барилдаж дэлхийн бөх болсон юм. Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчдын дэлхийн аваргын 32 дахь медаль түүний дотор 21 дэх хүрэл медалийн эзэн К.Ёолк болсон билээ.
7. ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Т. АЛТЖИН

Тогтохын Алтжин Хорват Улсын нийслэл Загреб хотноо болсон 2025 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр насанд хүрэгчдийн дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн 59 кг-ын жингийн эхний тойрогт хийлж, ялалт авсан. Шөвгийн 16-д Казахстаны бөхийг, шөвгийн наймд Германы бөхийг ялж, хагас шигшээд Японы Сакүра Онишид хожигдсон. ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд Оросын бөх, Европын аварга Анастасия Сиделниковаг 6:4-өөр буулган авснаар дэлхийн медальтан болсон юм.
8. ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Т.ЭНХЖИН
(1).jpg)
“Загреб-2025” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ Түвшинжаргалын Энхжин хүрэл медаль хүртсэн. Тэрбээр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай. ОУХМ Т.Энхжин ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн хошой аварга АНУ-ын Эллен Килтитэй ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдсан. Тун тэнцүүхэн өрнөсөн энэхүү барилдаанд Т.Энхжин 4:2-оор илүүрхэж, Монголын багийн гурав дахь медалийн эзэн болсон билээ.
9."БӨРТЭ ЧОНО-2025" НААДМЫН “ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН” М.ЦЭНДБАЗАР

Болгар Улсын Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийн 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-ний өдрүүдэд үргэлжилж өндөрлөсөн билээ. Тус ДАШТ-ий охидын 57 кг-ын жинд “Winner” клубийн тамирчин, Машбатын Цэндбазар түрүүлж, өсвөр үеийн дэлхийн аварга болсон. Тэрбээр Европын нээлттэй жүдо бөхийн цомын тэмцээнээс хошой хүрэл, Болгар Улсад болсон өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн, амжилтаар “Бөртэ Чоно-2025” наадмын “Шилдэг залуу тамирчин” шагналыг хүртсэн билээ.
10. САГСАН БӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ БАГ
(1).jpg)
Сагсан бөмбөгийн 3х3-ын ес дэх удаагийн ДАШТ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны зургадугаар сарын 23-29-ний өдрүүдэд болж өндөрлөсөн билээ. Монголын эмэгтэй шигшээ багийнхан хэсгийн тоглолтод Испанийн шигшээд ялагдан, Бразил, Герман, Украины багуудыг хожиж, “D” хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан.
Улмаар хасагдах шатны тоглолтод “Токио-2020” олимпын хүрэл медальт, 2019 оны дэлхийн аварга Хятадын багийг нэмэлт цагт буулган авч, түүхэндээ анх удаа ДАШТ-ий шигшээ наймд шалгарсан билээ. Монголын эмэгтэй шигшээ багт МУГТ Б.Ариунцэцэг, МУГТ М.Цэрэнлхам, МУГТ Н.Нандинхүсэл, МУГТ О.Хулан нар тоглосон. Тэд олимпын алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга АНУ-ын шигшээг 18:15-аар хожиж, түүхэн ялалтыг дархалсан. Түүний дараа Польшийн багийг нэмэлт цагт 18:16-гийн харьцаатайгаар буулгаж авснаар, ДАШТ-ий финалд шалгарсан юм.
Дэлхийн аваргын алтан медалийн төлөөх тоглолтод Нидерландын багтай хүч сорьж, 15:9-ийн харьцаатай оноогоор хожигдон, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ. Ийнхүү Монголын сагсан бөмбөгийн баг, тамирчид 3х3-ийн ДАШТ-ээс түүхэн анхны медалиа авсан юм.
| 2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН |
|
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |