• Өнөөдөр 2025-12-19

Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ

         Энэ хичээлийн жил гурван улиралтай. Учир нь өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгасан юм. Боловсролын яамнаас танилцуулсан 2025–2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу бага ангийн сурагчид өнгөрсөн долоо хоногт амарсан. Харин ахлах ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос буюу ирэх даваа гаригаас эхэлж долоо хоног цахимаар хичээллээд, үргэлжлүүлэн амрах аж. Сурагчид таван долоо хоног буюу ирэх оны нэгдүгээр сарын 26-ныг хүртэл амрах хуваарьтай.
 
НИЙСЛЭЛ
 
Бага анги: Арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зургаан долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт хичээл эхэлнэ
 
Дунд анги: Арванхоёрдугаарсарын 22-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас хичээл орно.
 
Ахлах ангийн сурагч: Арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.
 
ОРОН НУТАГ:
 
Бага анги:Арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ны Даваа гаригт хичээл эхэлнэ.
 
Дунд анги: Арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дөрвөн долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ноос хичээл орно
 
Ахлах анги: Арванхоёрдугаар сарын 22-ноос амарч, нэгдүгээр сарын 19-нд хичээл эхэлнэ. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.

Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188