Манай улсад сүүлийн жилүүдэд шинэ спортын төрлүүд хурдтайгаар дэлгэрч байна. Тухайн спортын төрлийн нэрийг албан ёсоор хэрхэн зөв бичихийг хариуцдаг, хяналт, тавьдаг, спортын нэр томьёог хуульчлан баталдаг нэг ч төрийн болон төрийн бус байгууллага гэж алга. Спорт холбоод болон хувь хүмүүс, спорт сонирхогчид, спортын сэтгүүлчид өөр, өөрсдийн дур зоргоорой спортын төрлүүдийн нэрийг бичиж байгаа билээ. Тэр олон янзаар бичиж байгаа нэрний алийг нь зөв бичиж байна вэ гэдгийг мэдэхгүй л явна. Тухайн спортын холбоод нь дур зоргоороо өөрсдөө олон янзаар бичээд байдаг нь буруу жишиг болов уу. Зарим спорт холбоод шууд тухайн спортын нэрийг англи галиг, дуудлага, бичлэгээр авч хэрэглэх нь түгээмэл болсон.

Монгол Улсад шинээр хөгжиж буй “Монголын мас-рестлинг-ийн спортын холбоо” гэж байна. Тус холбоо спортынхоо нэрийг монголчилсон нь сайшаалтай зүйл. Гэхдээ “Модон барилдаан” гээд шууд тулган орчуулсан нь зохимжгүй мэт санагддаг. Зарим хүмүүс мод таталтын спорт гэж утгачлан нэрлэх арай л оновчтой юм шиг. 1990 оны эхээр Монгол Улсад “ITF” буюу Олон улсын таэквондо-гийн Монголын холбоо анх байгуулагдах үед “Таэквондо” гэж бичдэг байлаа. Спортын сэтгүүлчид хүртэл таэквондо гэж тогтсон хэлбэрээр бичиж 2012 он хүртэл явсан. Гэтэл “WTF” буюу Дэлхийн таэквондо-гийн холбооныхон шууд англи бичлэгээр нь “Taekwondo” гэж бичих болов. Харин одоо таеквондо, такондо, тэкондо, таэквондо гээд л олон янзаар бичих болж. Харин Өвөр Монголчууд өөрсдийн хэллэгт тохируулан албан ёсоор “Тачи-до” хэмээн ярьж, бичиж байна.
.jpg)
Мөн бид бильярд, билъярд биллиард, билиард, сүмо, сумо, жүдо, жудо, жюүдо, фитнесс, фитнес, фитнэс, муатай, мутай, муайтай, yoga, иога, иог, олимп, олимпи, олимпын, олимпийн, жюү жицү, жүю жицу, хан гарьд, хангарди, сургуулилалтын, сургуулалт, сургуулилт, клубын, клубийн, гариг, гараг гээд дур зоргоорой бичиж байгаа. Гариг гэдэг нохойн баас байдгийг би мэдэхгүй юм. Өвгөд, хөгшид нохойны баасыг “Жогорхой” гэж ярих нь бий. Нохойн баасыг гариг шиг хэлбэртэй болохоор гариг гэж бичнэ. Од, гариг ертөнцийн гариг гэхийг гараг хэмээн бичнэ гээд нэг мэдэмхий өвгөн “Цэнхэр гариг” нэвтрүүлгийн нэрийг шүүмжилсний төлөө, гариг, гараг гээд ялган бичих болсон билээ.
Үүнийг хэрхэн зөв бичихийг тогтоодог нэг ч хэл шинжлэл, нэр томьёо хариуцсан байгууллага, спортын алба, хэлтэс гэж алга байна. Энэ бүхэн Соёлын яам, МҮОХ, БТСУХ-д огт хамааралгүй бололтой. Зарим үгийг хооронд нь нийлүүлэн, салгаж бичдэг ямар гээчийн дүрэм, журам байдгийг мэдэхгүй. Хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг дуртай хүн нь нийлүүлж, дургүй хүмүүс нь салгаж бичдэг. Ер нь тусдаа хоёр үгийг хооронд нийлүүлэн, сунжруулан урт болгон бичих нь тийм ч зохимжтой биш санагддаг. Нийлүүлэн сунжруулан урт бичсэн үг нь бичиг үсэг сурч, уншиж, бичих гэж ядаж буй зургаан настай хүүхдүүд болон монгол хэл, бичиг сурч байгаа гадны иргэдийн толгойг эргүүлсэн зүйл болоод байгаа.
.jpg)
Хэл шинжлэлийн байгууллагын эрдэмтэд болон Төрийн хэлний бодлогын үндэсний зөвлөлийнхөн уг нь монгол хэл, бичгийг хайрлаж, хамгаалах үүрэгтэй л баймаар юм. Гэтэл тэдэнд энэ бүхэн огт ямар ч хамаагүй зүйл бололтой. Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь анх Төрийн хэлний зөвлөл нэртэйгээр 2004 онд байгуулагджээ. Зөвлөлийн дарга нь Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байдаг аж. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, хууль зүй, гадаад харилцаа, үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэлийн захиргаа болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 11 гишүүнтэй байдаг гэнэ. Тус зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд Төрийн албан ёсны хэлний тухай, Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгон ажилладаг гэх юм.

Монгол Улсын Их Хурал 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр “Монгол хэлний тухай хууль”-ийг баталж, 2015 оны долдугаар сарын 1-нээс энэхүү хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллах Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь зөвхөн Төрийн албан ёсны хэл, бичгийн найруулгад анхаарч ажиллах л үүрэгтэй аж. Харин ард түмэн, Монгол хэлээрээ ярих, ярихгүй, зөв, буруу бичих нь тэдэнд ямарч хамаагүй юм байна.
Ц.Дамдинсүрэнгийн зохиосон кирил үсгийн гээгдэх эгшгийн дүрэм, монгол хэлний үгийн язгуурыг эвдэж, үгүй хийж байгаа билээ. Хуучин монгол бичигт үгийн язгуур үндсийг эвддэггүй дүрэмтэй. Дунд сургуулийн гуравдугаар ангиас англи хэл заана гэж зүтгэдэг, монгол хүн, монгол хэл соёлдоо хайргүй УИХ-ын 126 гишүүнтэй Монгол Улс болсон шүү дээ бид. Хуучин монгол бичигт гадаад үгийг тэмдэглэх тусгай үсэг бий. Япончууд япон үгээ хирокана үсгээр, харин гадаад үгийг катакана хэмээх үсгээр тэмдэглэн ялган бичиж байх юм.
Харин спортын төрлүүдийн гадаад нэрийг шууд авч хэрэглэх нь тийм тохиромжтой юу, үгүй юу гэдгийг сайн хэлж, мэдэхгүй байна. Пауэрлифтинг, бадминтон, параглейдер, дельтаплан, дельталет, сноуборд, рагби, шорт трейк, сквош, дуатлон, шинкиокушинкай, серфинг, сепак такро, бузкаш, боссаболл, pubg mobile, сюрфинг, слөүпстайл, снөүборд, слөүпстайл, спейшл слалом, каноэ, монобоб, бобслейн, рarkour гээд хэрхэн зөв бичихийг бүү мэд. Монгол эх хэлээ хайрладаггүй юм аа гэхэд спортын төрлүүдийн нэрийг ингэж бичих нь зөв гээд Соёлын яам, БТСУХ, МҮОХ-оос албан ёсоор тогтоож өгч болдоггүй юм байх даа.
| СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ |
|
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |