Монгол Улсыг дэлхийд таниулдаг зүйлсийн тэргүүн эгнээнд оюуны спорт, гайхалтай ой тогтоолт ордог. Бидний ирээдүй болсон үүнийг дахин баталж Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт дүүрэн оролцож, нийт 90 медалийн 76-г нь эх орондоо авчирлаа. Тус тэмцээний онцлох амжилтуудын нэг нь ОУ-ын их мастер О.Наранзул 15 улсын 169 тамирчдаас шалгарч 8225 оноогоор өсвөрийн дэлхийн аваргын цомыг хүртэж, аварга болсон нь байлаа. Монголын гэрэлт ирээдүй болсон 11 ангийн сурагч О.Наранзултай ярилцсанаа хүргэж байна.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ой тогтоолтын дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Гурав дах удаагаа ой тогтоолтын ДАШТ-д оролцлоо. Энэ удаагийн тэмцээндээ зорилгоо биелүүлж, дэлхийн аварга болсондоо баяртай байна. 2025 оны улсын аварга болсныхоо дараа заавал дэлхийн аварга болно гэж өөртөө зорилт тавьсан юм, зорилгодоо хүрч чадлаа. Тайзан дээрээс Монгол Улс, аавынхаа нэрийг дуудуулахдаа монгол хүн болж төрснөөрөө их бахархсан.
-Өмнө нь Оюуны олимпод оролцож байв уу. Энэ удаагийн тэмцээний онцлог юу байв?
-Ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн маань энэ жил анх удаа дижитал хэлбэрээр зохион байгуулагдсан. Тиймээс тэмцээний өрнөл өмнөх тэмцээнүүдээс өөр боллоо. Мөн зохион байгуулалт үнэхээр сайн байсан нь тамирчдыг тухтай байлгахад их нөлөөллөө. Монголын шигшээ баг 42 хүний бүрэлдэхүүнтэй буюу өмнө жилүүдээс олон тамирчинтай тэмцээндээ өрсөлдлөө.
-Чиний хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч чинь хэн байв?
-Аварга нь болно гэсэн зорилготой байсан учраас бэлтгэлээ сайн хийсэн. Дасгалжуулагч багш нартайгаа бэлтгэлийн үеэр зорьсон үзүүлэлтээ хүрэх юм бол дэлхийн аварга болж чадах юм байна гэж ярилцаж байсан юм. Энэтхэг Улсын тамирчинтай л хамгийн ширүүн өрсөлдлөө дөө.
-Дэлхийн хэмжээний тэмцээний тайзнаа эх орныхоо нэрийг дуудуулах ямар байсан бэ?
-Монголын туг, шигшээ багийнхаа хувцсаар гоёчхоод дэлхийн хэмжээний тэмцээний тайзан дээрээс эх орныхоо нэрийг дуудуулна гэдэг үнэхээр гайхалтай, бахархам мөч. Гурван өдрийн турш тэмцээнд оролцохдоо Монгол Улсынхаа нэрээр овоглож байгаа учраас тун хариуцлагатай байхын хичээсэн.
.jpg)
-Анхны тэмцээн тамирчдын сэтгэлд тод үлдсэн байдаг шүү дээ. Тэр үеийн дурсамжаасаа ярихгүй юу?
-Тийм шүү, хамгийн анхны тэмцээн олон зүйлийг ойлгуулж, урам зориг өгсөн. Миний хувьд ой тогтоолтын спортоор хичээллэж эхлээд хоёр сарын дараа орсон өвлийн улирлын аварга шалгаруулах тэмцээн хамгийн дурсамжтай. Тус тэмцээнийг харамсалтайгаар өндөрлүүлсэн учраас үнэхээр хичээнгүй бэлдэж, оролцсон тэмцээн бүрдээ амжилт гаргадаг болсон.
-Оюуны спорт учраас тархи, бие сэтгэл зүй хамгийн их ядардаг байх. Энэ бүхнээс өөрийгөө хэрхэн чөлөөлдөг вэ?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө 14 хоног 10 цагийн турш бэлтгэл хийх хамгийн ачаалалтай байсан. Нэлээн ачаалалтай байсан ч хоолоо сайн идэж, нойроо сайн авсан учраас бага ядарсан байх. Багш нар маань тэмцээн болох улсдаа 2-3 хоногийн өмнө очиж, цаг, орчинд нь дасах боломж олгодог нь ядаргаагаа тайлах, амрах боломжийг олгодог.
-Олон улсын хэмжээний их мастер болсон үеийнхээ талаар ярихгүй юу. Сайхан мөч шүү дээ?
-Үнэхээр их баярлаж, сэтгэл хөдлөл, догдлолтой олон улсын хэмжээний мастер цолоо авсан. Энэ спортоор хичээллэдэг хэн бүхэн цол авах нь гол нь зорилгуудынх нь нэг байдаг. Тэр дундаа олон улсын хэмжээний мастер буюу хамгийн дээд цолыг нь авах хамгийн сайхан үйл явдлын нэг байдаг.
-Анх яагаад ой тогтоолтын спортоор хичээллэхээр болов. Юу чамд нөлөөлсөн бэ?
-Дөрвөн жилийн өмнө Багануур дүүрэгт Монголын оюун ухааны академийн салбар нээгдэхэд элсэхийг хүссэн ч ой тогтоолтын спортоор тусдаа авьяастай, чадвартай хүмүүс хичээллэдэг байх гэж бодоод зориглож чадаагүй. Жилийн дараа 10 хоногийн хичээлд нь суугаад хүн техникийг нь сураад, хичээж чадвал боломжтой спорт юм байна гэдгийг мэдээд хичээллэж эхэлсэн. Энэ шийдвэрт минь нөлөөлсөн хүн бол ой тогтоолтын ОУ-ын мастер Наранцацралд багш байсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бүрд хамт явж, сэтгэл зүйг минь өргөж бэлддэг хамгийн их баярладаг даа.
.jpg)
-Тус спортоор хичээллэснээр чамд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Тамирчин болсноос хойш сэтгэл зүйгээ удирдах, багш нартайгаа хэрхэн харилцах, гадаадын тэмцээнд хэрхэн оролцох уу гээд хүн байх үүднээс олон зүйл сурсан. Ой тогтоолтын спортыг хичээл, амьдралдаа ч их ашигладаг. Олон тэмцээнд амжилт гаргаснаар гэр бүл, найз нөхдөдөө үнэлэгдэж, хүндлэгдэж байгаа.
-Энэ амжилтыг гаргахад чухал нөлөө үзүүлсэн багш, гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?
- Амжилт бүрийн ард олон хүний нэр дурдагдах ёстой. Ганцхан миний биш намайг дэмжиж, зааж ойлгуулсан, хичээнгүйлэн суралцахад тусалсан гэр бүлийн минь амжилт. Бүгдэд нь үнэхээр их баярлаж, хайрладаг шүү.
-Цаашид ой тогтоолын спортоор хүрэх зорилго бий юү. Ирээдүйд өөрийгөө сорьж үзэхийг хүссэн төрөл бий юү?
-Ой тогтоолтоор хичээллэж эхлээд Монгол хүний оюуны чадварт нь хязгаар байдаггүй гэтэл итгэлтэй болсон. Тиймээс үргэлж өөрийнхөө хязгаарыг давж, сайжрахыг нэн тэргүүний зорилгоо болгосон. Ирэх жил дахин дэлхийн аварга болж амжилтаа бататгахыг хүсэж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа, чамд амжилт хүсье. Зорьсон зорилго бүрдээ хүрэх болтугай
| О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |