• Өнөөдөр 2024-04-26

Ж.ЭРДЭНЭБАТЫГ суллах эсэх шүүх хурал өнөөдөр болж байна

2021-02-26,   712

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн хэмээн сонгуулийн сурталчилгааны үеэр баривчилж, 461 дүгээр ангид цагдан хориод байсан юм.
 
Улмаар хоёр шатны шүүхийн шийдвэрээр түүнийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, 6.6 жилийн хорих ялаар шийтгэсэн. Түүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар 2021 оны нэгдүгээр сарын 15-нд хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан. 
 
Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 6.6 жилийн хорих ялыг хүчингүй болгож, түүний хэргийг дахин мөрдөн шалгахаар болсон юм. Тэгвэл Ж.Эрдэнэбат  шүүхийн байгууллагад суллагдах хүсэлтээ гаргажээ.
 
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр түүнийг суллах эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан болох тов гарсан байна. Хэрвээ түүнийг суллах шийдвэр гаргавал УИХ-ын гишүүний тангаргаа өргөх боломжтой гэдгийг хуульчид тайлбарлаж байгаа юм.

Ж.ЭРДЭНЭБАТЫГ суллах эсэх шүүх хурал өнөөдөр болж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-28 10:45:53
    Наранчимэг: Үнэн ялна шүү дээ Сэлэнгэчүүд бидний сонголтыг хүндлэх ёстой...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188