Энэ бүхнийг хаанаас, юунаас эхэлж яривал хүмүүс намайг ойлгох бол...
Тийм ээ, надад олон сонголт байсан. Гэхдээ мэргэжил байтугай ерөнхий боловсролын сургууль ч төгсөөгүй, түшиж тулах аав, ээж, хань ижил, ах, дүү, хамаатан садангүй надад үүнээс илүү ямар ажил олдоно гэж... Гэхдээ энэ замыг сонгох хүртлээ би хийж болох бүх ажлыг хийсэн юм шүү.
Би ухаан орохдоо л асрамжийн газар байсан. Чухам яагаад, ямар шалтгаанаар асрамжийн газар очсоноо, аав, ээж маань хэн болох, яагаад намайг орхисны шалтгааныг эрж хайгаагүй, хайя ч гэж бодоогүй. Азаар гэх үү, эзээр гэх үү, айлд үрчлэгдэх боломж олдлоо. Харамсалтай нь, тэдэнд хүний охин үрийг өөрийн хүүхэд шигээ хайрлах ухаан дутсан юм. Хэрэв хэн нэгнийг өөрийн хүүхэд шигээ хайрлаж чадах зориггүй бол хэзээ ч, хэний ч хүүхдийг битгий үрчилж аваарай.
17-хон настай жаахан охин өргөж авсан гэр бүлдээ гомдоод, асрамжийн газартаа ч эргэж очилгүй, тэр чигтээ гудамжинд гарсан. Өргөж авсан айл, өргүүлсэн асрамжийн газар маань ч намайг эрж сураагүй, сураглаасай ч гэж би хүсээгүй. Том хүн болчихлоо, амьдралаа өөрөө аваад явчихаж чадна гэж өөртөө итгэсэн. Эрх чөлөө гэж энийг хэлдэг болов уу гэж бодсон. Амьдрал санасан шиг, мөрөөдсөн шиг амар байгаагүй ээ. Гэхдээ л худалдагч, цэвэрлэгч, үйлчлэгч, тогооч, угаагч, оёдолчин, угтагч гээд хийж болох бүгдийг хийж байлаа.
Дэлгүүрт худалдагч хийж байхдаа дэлгүүрээр маань байнга үйлчлүүлдэг, үеийн бор хүүд дурлаж орхисон юм. Түүнийг ч надад хайртай гэж итгэн, охин насаа, өөрийн гэсэн бүхнээ түүндээ зориулсан. Бие давхар ч боллоо. Харамсалтай нь, аав, ээж нь "Хүүгээ өнчин хүүхэнтэй суулгахгүй" гэж эсэргүүцэв. Хэрэв хүүгийн минь аав л зөвшөөрсөн бол өөр хэн ч, яаж ч эсэргүүцсэн амьдрал болгож болохоор байсан. Залуу ч байж, шартай ч байж, тэгээд л холбоогоо тасалчихсан. Харин хорвоо дээр төрөхдөө л ганцаараа байсан учраас хүүхдээ авахуулах зориг, зүрх байгаагүй. Төрүүлэхээр шийдсэн. Одоо ч үүндээ харамсдаггүй. Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр, амьд яваагийн минь утга учир энэ. Хуруу, хумсаа хугалах нь холгүй зүтгэж олсон хэдэн төгрөг минь хүү бид хоёрт хүрэх нь байтугай толгой хоргодох нийтийн байрны төлбөрт арай чүү хүрнэ. Тэгээд л арга буюу дөрвөн жилийн өмнөөс биеэ үнэлэх болсон. Хүүгийнхээ аавыг хаана, юу хийдэг, хэрхэн амьдардгийг мэдэхгүй.
Одоо би 27, хүү минь есөн настай. Хүү минь ээжийгээ ийм ажил хийдгийг огт мэдэхгүй. Мэдээж, хүүгээ том болохоос нь өмнө биеэ үнэлэхээ болино. Авсандаа авч орохыг хүсдэг нууц минь энэ. Хэрэв хүү минь энэ тухай мэдэх л юм бол миний амьдрал тэр өдөр сүйрнэ. Тиймээс ээлжийн ажилтай гэж итгүүлдэг. Коронагийн үед хичээл номыг нь таслуулахгүйн тулд багш хөлсөлсөн. Итгэж, найдаж болох хүнд хүүгээ үлдээж, зарим тохиолдолд хүн хөлслөн харуулж, хэд хоног буудалд байрлаж ажлаа хийнэ. Цагдаа нарт баригдахгүйн тулд буудлаа байнга шахуу солино. Гэсэн ч нэг бус удаа цагдаа нарт баригдсан. Тэр бүрд торгуулийн арга хэмжээ авахуулна. Зарим тохиолдолд хорьдог ч би тийм азгүй тохиолтой таарч байсангүй. Цагдаа нар хийдэг ажлыг маань мэдэх тул доромжлонгуй хандана. Гэхдээ надаас ёс бус зүйл хүсэж байгаагүй. Харин таньж, мэддэг зарим бүсгүйд цагдаа нар “Унтъя, хэвтье” гэж санал тавьдаг тухай ярьдаг ч нүдээр хараагүй. Биеэ үнэлэгчид нэгнээ андахгүй. Сонссон, дуулснаа нэгэнтэйгээ хуваалцаж, хаагуур цагдаа гарч байгааг хэлж, анхааруулж, өөр хоорондоо холбоотой байна. Биеэ үнэлэгчид тийм ч цөөн биш. Насны хувьд ихэвчлэн 25-30 насны, өрх толгойлсон бүсгүйчүүд.
Хэн ч биеэ үнэлэхийг хүсэхгүй. Гэр бүлээ тэжээхийн тулд, өвчтэй ээжийнхээ эмчилгээ, өндөр настай аавыгаа асрахын тулд л адлуулан барин энэ ажлыг хийдэг. Харин 16, 17 настай охид мэр сэр бий. Гэхдээ олон биш. Сүүлийн үед бүсгүйчүүд биеэ үнэлэхдээ бүлэглэл, мафийн хэлбэрт орж, эзэнтэй болсон гэсэн. Эзэндээ орлогынхоо 50 хувийг өгч, тэр хүн нь үйлчлүүлэгч олж өгнө. Харин миний хувьд хэн нэгнээс хамаарахгүй, өөрөө л бүхнийг болгохыг илүүд үздэг.
Эмэгтэй хүн л болсон хойно сайхан хань ижилтэй болж, үр хүүхдээ тойруулан, халуун ам бүлээрээ амар амгалан аж төрөхийг хүсдэг. Гэхдээ энэ бүхэн миний хувьд хэзээ ч биелэхгүй мөрөөдөл байж магадгүй. Сургууль, соёл төгсөж, боловсрол мэргэжилтэй болж, толгой дээгүүр амьдрах хүсэл, мөрөөдлөө бол орхиогүй. Өөр нэгэн мөрөөдөл маань хүүгээ том болохоор хувийн бизнес эрхлэх. Боломж олдвол оройгоор арван жилээ сурч төгсөнө гэж боддог. Цагдаа, хуулийн хүн болох миний мөрөөдөл байлаа. Багаасаа зовлон үзэж, бусдад дээрэлхүүлж өссөн болохоор ийн мөрөөддөг хүүхэд байв. Олон хүүхдийг өмгөөлж, хамгаалж, тэр ч байтугай эцэг, эхээс нь ч хамгаалсан мундаг хуульч болохыг хүсдэг байлаа. Одоо бол энэ мөрөөдөл төдий. Харин хүүгээ л өөрийнхөө мөрөөдөж байсан шигээ тийм хүн болгох сон.
Сэтгэл зүйн хувьд бид үргэлж стресстэй байдаг. Ууж, идэж түүнийгээ тайлдаг гэж хэлж болно. Охидын ааш аяг эвдрээгүй байдаг. Маш олон төрлийн хүнтэй харилцдаг учраас хүний ааш аягийг олоод сурчихсан, хаана ч ажиллаж чадна. Даанч сарын 500-600 мянган төгрөг аваад, түүнийхээ талыг амьдрах орон сууцандаа зориулж, үлдсэнээр нь өөрийгөө, үр хүүхдээ, аав, ээжийгээ аваад явах боломжгүй шүү дээ. Мэргэжилгүй болохоор ажил бараг олдохгүй. Олдлоо ч тэр нь цэвэрлэгчээс хэтрэхгүй. Монголд өчнөөн буудал, зугаа цэнгэлийн газар байдаг ч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжилтэй болгоход чиглэсэн байгууллага цөөн. Хөдөлмөрийн бирж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв гэх мэт нэршилтэй газрууд байдаг ч танил талаа авдаг. Эсвэл сургалтад хамруулсан болгоод хаядаг. Ажил олгогч нар ч бидэн шиг боловсролгүй хүмүүсийг ажилд авахыг хүсдэггүй. Хамгийн удаандаа сар ажиллаад цалингаа аваад гарч байсан. Одоо чинь цэвэрлэгч, үйлчлэгчээ хүртэл дээд сургууль төгссөн байхыг шаардах нь холгүй болсон шүү дээ.
Миний сарын орлого хоёр сая төгрөг. Олон жил болсон болохоор байнгын үйлчлүүлэгчтэй болсон. Хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй бол цаашид найз нөхөдтэйгөө холбож өгнө. Тэрнээс хүн хайгаад, гудамжинд зогсож үзээгүй. Янз бүрийн л хүмүүс үйлчлүүлнэ. Гэр бүлтэй, гэр бүлгүй, ажилтай, ажилгүй гэх мэт. Гэхдээ ямар ажил хийдгийг нь байтугай насыг нь ч асуух эрхгүй шүү дээ. Хамгийн удаан харилцаатай байгаа хүнтэйгээ гурван жил болж байна. Нийгмийн давхаргаасаа шалтгаалаад бидний үнэлгээ өөр. Гудамжинд зогсох, саунд ажиллах өөр үнэлгээтэй. Бүр баячуудад үйлчилдэг охид ч байдаг гэнэ лээ.
Биеэ үнэлэгчдэд арга хэмжээ авч, хорьж шийтгэхийн оронд үнэхээр болиулъя гэж бодож байгаа бол худалдан авагчийг байхгүй болгох хэрэгтэй. Худалдан авагч байгаа нөхцөлд биеэ үнэлэлт байсаар л байна. Нөгөө талаас хоосон хонохгүйн тулд, хүүхдээ тэжээхийн тулд бид энэ ажлыг хийхгүй гээд яах вэ. Хүүхнүүдийн биеэ үнэлэх гол шалтгаан гэр бүлийн салалт. Бидний дунд 4-5 хүүхэдтэй хүн ч бий. Ганцаараа үр хүүхдээ өсгөх ямар хэцүү гэдгийг энэ замыг туулж яваа хүн л мэдэхээс өөр хэн ч мэдэхгүй.
Хэн ч ажил хийж, нэр хүндтэй амьдрахыг хүснэ. Харин манайд тийм боломж хомс. Тийм болохоор би Япон руу явахаар хөөцөлдөж байгаа. Хүний хөдөлмөрийг арай өндөр үнэлдэг юм шиг санагдсан. Ямар ч хамаагүй, олдсон ажлыг нь хийнэ. Хөдөө аж ахуйн ажил хамгийн өндөр үнэлгээтэй байдаг гэж сонссон.
Биеэ үнэлэгч гэж нэрлэгддэг ч би бусдын л адил хүн. Үр хүүхэдтэй бүсгүй. Амьдрахын тулд, үр хүүхдээ тэжээхийн тулд энэ замыг сонгосон ч зөв гэж би өөрийгөө өмөөрөхгүй. Гэсэн ч буруу гэж өөрийгөө шүүхгүй. Бурхнаас өгсөн хувь тавилан, заяа төөрөг минь намайг өнчин гэх хувь заяанд оноож, бас ийм амьдралыг туулахад, хүмүүст адлуулахад хүргэсэн хэрэг. Гэхдээ би юунд ч гомддоггүй ээ. Миний л амьдрал, миний л сонгосон зам, миний л үйлийн үр. Хүмүүс намайг "Биеэ үнэлэгч" гэдэг. Гэхдээ энэ бол хүсэх зам, ажил, амьдрал биш.
Биеэ үнэлэгч бүсгүй ийн ярив. Тэр хэнд ч итгэдэггүй, гэхдээ хэнийг ч ялгалгүй, сайхан харилцаж чадна. Яг л голын усанд элэгдсээр мөлийсөн чулуу шиг...
| БИ БИЕЭ ҮНЭЛЭГЧ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |