Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрхийн хугацаа найман сарын дараа дуусах нь ээ. Өнгөрсөн хугацаанд түүний барьж авсан томоохон бодлого, төлөвлөгөөнүүдэд “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050”, “10 их наядын цогц төлөвлөгөө”, “5Ш ажиллагаа” зэрэг багтаж, түүнийг энэ Засгийн газарт тахалж байгаа. Түүний өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж, эхлүүлсэн ажлуудад ард түмэн дүн тавьж, дахин Ерөнхий сайдаар ажиллах ёстой хүн мөн үү, биш үү гэдгийг өөрт нь болон Засгийн газрын гишүүдэд мэдрүүлсээр байгаа. Түүний хийж хэрэгжүүлж, ач холбогдол өгөх ёстой ажлаас огт хэвээрээ хэд хэдэн ажил бий. Ялангуяа боомтын сэргэлт буюу тэр дундаа хуурай боомтуудыг үе шаттай байгуулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ гэж өчнөөн төсөв, хөрөнгө төлөвлөчихөөд хуруугаа ч хөдөлгөхгүй суугаа нь ямар учиртай вэ, Ерөнхий сайд аа.
Манай улс Оросын Холбооны улстай хиллэдэг Алтанбулаг болон Цагааннуур боомт, Хятад Улстай хиллэдэг Замын Үүд боомтод тулгуурлан чөлөөт бүс байгуулсан. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа амжилтай үргэлжлэхэд төрийн бодлого, орон нутгийн удирдлагуудын оролцоо, бизнес эрхлэгч буюу хөрөнгө оруулагчийн дэмжлэг чухал байдаг. Чөлөөт бүсийг хөгжүүлж, ажлыг нь эрчимжүүлэх зорилгоор Шинэ сэргэлтийн бодлогодоо тусгасан ч худалдааны эргэлт нэмэгдэж, хөгжсөн зүйлгүй шороо чигжиж, салхи сийгсэн саравчтайгаа өнөөдрийг үзэж байна.

Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсийг 2002-2005 онуудад байгуулсан. Гэтэл өдийг хүртэл нэг нь ч худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, эдийн засагт үр өгөөжөө өгөөгүй байгаа нь тун харамсалтай. Уг нь, чөлөөт бүсүүдийг байгуулснаас хойш улсын төсвөөс 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх. Үүний 77 хувийг Алтанбулаг чөлөөт бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан байна. Алтанбулаг чөлөөт бүсийг анх худалдааны чиглэлээр байгуулсан. 2014 оны зургадугаар сарын 22-нд нээж, эхэлсэн. Одоогоор бүсийн харуул, хамгаалалтын байгууламж, түр цахилгаан хангамж, бүсийн доторх цэвэр, бохир усны шугам хоолой, усан сан, цэвэр усны эх үүсвэрийн шугам хоолой, үерийн хамгаалалтын далан, шалган нэвтрүүлэх байр, гаалийн хяналтын талбай зэрэг нь ашиглалтанд орсон байгаа. Алтанбулаг чөлөөт бүсэд бүртгэлтэй нийт 105 аж ахуйн нэгжээс 97 аж ахуйн нэгж газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэн байгуулж, хамтран ажиллах гэрээгээр найман аж ахуйн нэгж бүртгэгдсэн. 2016 онд 16 аж ахуйн нэгжийн газрын төлбөр 24.6 сая төгрөгийг, 2018 оны есдүгээр сарын байдлаар газрын төлбөрийн 25.6 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байдаг.

Харин Замын-Үүд чөлөөт бүсийн хөгжүүлэхээр Шадар сайдын ажлын албаныхан Азийн хөгжлийн банктай хамтран “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлж буй. Тус төслийн нийт зардал нь 35.76 сая ам.доллар аж. Үүний 30 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэх бол 5.76 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас гаргах юм. Тус төслийн хүрээнд Замын-Үүд чөлөөт бүсийг 900 га газарт байгуулахаар төлөвлөж, 300 га газарт нь инженерийн дэд бүтцийн салбар шугам сүлжээ татах тухай албаныхан ярьсан байдаг. “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаныхан 2026 он гэхэд чөлөөт бүсэд 70 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулах эрэлт нэмэгдэж, 5000 ажлын байр бий болсон байна гэж тооцжээ. Хэрэв тооцоолол амжилттай болбол 2031 он гэхэд Монгол Улсын экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэж, чөлөөт бүсэд 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрч, 42 мянган ажлын байр бий болно гэж үзсэн байна. Жил бүр чөлөөт бүсийг хөгжүүлэх бүтээн байгуулалтыг нь тэлэх талаар удирдлагууд очиж, уулзаж, ярьдаг. Гэтэл Алтанбулаг боомт гэхэд л шороондоо дарагдсан хэдэн саравчтай, согтууруулах ундаа борлуулдаг дэлгүүрээс өөр онц зүйлгүй байгаа нь Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа улсад хэр нийцэх вэ.
.jpg)
Цагааннуур тосгонд үйл ажиллагаа явуулж байсан Баруун таван аймгийг ЗХУ-ын импортын бүх төрлийн бараагаар хангаж тэдгээр аймгаас бэлтгэх мал болон малын гаралтай түүхий эдийг гадаадад экспортлох үүрэг бүхий дамжлага баазын суурин дээр Цагааннуур чөлөөт бүсийг 2005 онд анх байгуулж байсан түүхтэй билээ. Тус чөлөөт бүсийг байгуулах зорилго нь бүсэд үзүүлэх хөнгөлөлтүүдэд тулгуурлан гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оруулж олон улсын худалдаа, жижиг дунд үйлдвэр, аялал жуулчлалын үйл ажиллагааг хөгжүүлэн ажилгүйдэл, ядуурлыг багасгаж улс орны хөгжилд тодорхой түлхэц үзүүлэх явдал байсан юм.
Цагаан нуур чөлөөт бүсийн анхны захирагчаар О.Нигамет, С.Асылхан, А.Аманкелди нар ажилаж байсан бол одоо Б.Нурбек ажиллаж байна. Түүнийг 2022 онд Эдийн засаг, хөгжлийн сайдын тушаалаар томилон ажиллуулж байгаа. “Цагааннуур чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах” зөвлөх үйлчилгээний гэрээнд заасны дагуу Барилгын хөгжлийн төв ТӨҮГазартай хамтран тогтмол хяналт тавьж, инженерийн дэд бүтцийн нарийвчилсан зураг, төсөл хийгдэхээр ажиллаж байна. Мөн мэргэжлийн албан хаагчдын байрыг засварлах төсвийг Эдийн засаг хөгжлийн сайдын багцаас шийдүүлэн ажиллаж байна. Харин Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчаар А.Энхзул, Албанбулаг чөлөөт бүсийн захирагчаар Г.Ганзориг нар ажиллаж байгаа билээ.
| ЗАМЫН-ҮҮД, АЛТАНБУЛАГИЙН ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСЭЭ ШОРОО ЧИГЖИЖ, САЛХИ СИЙГСЭН САРАВЧААР НЬ ҮЛДЭЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ, ЕРӨНХИЙ САЙД АА |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |