Хотын дарга Х.Нямбаатар гэр хорооллын 32 мянган айлд зуух зээлээр тараахаар болсон. Тэгэхдээ төсвийн 28 тэрбум төгрөгөөр 32 мянган зуух тендерээр худалдаж авна, түүнийгээ гэр хорооллын айлуудад зээлээр тараах гэнэ.
Ингээд өнгөрсөн зургаан жил өнөөх “утаагүй” зуухандаа, “утаагүй” түлшээ түлж үзлээ. Утаа бас л буурсангүй. Гэтэл одоо Х.Нямбаатар “Асуудал зуухандаа л байсан юм байна” гэж дахиж оношлоод, 32 мянган зуух тараахаар болчихлоо. Зуух, түлш хоёроо ээлжилж солисоор байтал зуурдаар одогсдынхоо тоог тоолж дийлэхээ болих нь.
Ийнхүү нэгэнт зуухтайгаа дахин зууралдаж эхэлснийх, 2010-2016 онд зургаан жил үргэлжилсэн “утаагүй” гэх зуух тараалтыг “MCS”-ийнхэн охин компаниудаараа халхавчлан, хэчнээн тэрбум төгрөгөөр хэрхэн гүйцэтгэж байсныг эргэн сануулъя.
Байгаль орчны яамны тайлан, ҮАГ-ын дүгнэлтээр, 2010-2013 онд АНУ-ын Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн 33.8 сая ам.долларын санхүүжилтээр 98 мянган зуух, 2013-2016 онд Засгийн газар ба Дэлхийн банкны хамтарсан “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн 4.5 сая ам.долларын санхүүжилтээр 40 мянган зуух, нийт 140 мянган зуух тараасан. Нэмээд, 2011-2015 онд Засгийн газрын харьяа “Цэвэр агаар” сангаас 32 тэрбум төгрөгийг зууханд зарцуулсан. Нэгтгэж тооцвол, “Цэвэр агаар” гэх нэг нэрийн доор, гурван өөр эх үүсвэрээр, зургаан жилийн хугацаанд нийт 160 гаруй тэрбум төгрөгөөр 140 мянган зуух тараасан гэсэн үг.
Тэгвэл дээрх 160 гаруй тэрбум төгрөгийн 140 мянган зуухыг “Сэлэнгэ констракшн” ХХК болон “Рояал өүшн” ХХК гэх хоёр компани нийлүүлж, тараасан байдаг.
АНУ-ын Мянганы сорилтын сангаас Улаанбаатарын утааг бууруулах зорилгоор 2010 оноос 2012 оны арванхоёрдугаар сар хүртэл 33.8 сая ам.долларын санхүүжилтээр “Цэвэр агаар” нэртэй зуух тараах төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү “Цэвэр агаар” зуухны төслийг хэрэгжүүлэгчээр “Сэлэнгэ констракшн” ХХК болон “Рояал өүшн” ХХК ажилласан. Ингэхдээ “Сэлэнгэ констракшн” ХХК нь Өлзий, Хас нэртэй зуухыг Туркээс, “Рояал өүшн” ХХК нь Дөл, Голомт нэртэй зуухыг Хятадаас оруулж ирсэн. Ингээд Өлзий, Хас, Дөл, Голомт нэртэй нийт 98 мянган зуух оруулж ирж тараасан байдаг. Тухайн 98 мянган зуухнаас 75 мянган зуухыг нь “Сэлэнгэ констракшн” ХХК, үлдсэнийг нь “Рояал өүшн” ХХК нь нийлүүлсэн гэх тоо бий.
Тухайн үед “Сэлэнгэ констракшн” ХХК нь Өлзий зуухыг 352 мянган төгрөгөөр, Хас зуухыг 480 мянган төгрөгөөр, “Рояал өүшн” ХХК нь Дөл зуухыг 378 мянган төгрөгөөр, Голомт зуухыг 330 мянган төгрөгөөр оруулж ирж байв.
Дээр дурдсан АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилттэй 33.8 сая ам.долларын санхүүжилттэй 98 мянган зуухны “Цэвэр агаар” төсөл хэрэгжиж дууссаны дараа Засгийн газраас дахиад 40 мянган зуух тараах шаардлагатай гэж үзсэн. Ингээд Засгийн газар, Дэлхийн банкны хамтарсан 4.5 сая ам.долларын санхүүжилттэй, “Улаанбаатар-Цэвэр агаар” нэртэй, 40 мянган зуухны хөтөлбөрийг 2013 оны есдүгээр сард эхлүүлсэн.
Энэхүү “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийг дахиад л “Сэлэнгэ констракшн” ХХК болон “Рояал өүшн” ХХК гүйцэтгэж, өнөөх Өлзий, Хас, Дөл, Голомт нэртэй зуухнуудаа оруулж ирж тараасан. Мөн нэмэлтээр “Элмеко” ХХК Талст зуух, “Их тэнгэрийн хүч” ХХК Бекас нэртэй зуухнууд оруулж ирж, хамжигчаар оролцжээ.
Ийнхүү “Сэлэнгэ констракшн” ХХК болон “Рояал өүшн” ХХК гэх хоёрхон компанийн Турк, Хятадаас оруулж ирсэн Өлзий, Хас, Дөл, Голомт гэх дөрвөн төрлийн зууханд АНУ-ын Мянганы сорилтын сангийн 33.8 сая ам.доллар, Засгийн газар, Дэлхийн банкны 4.5 сая ам.доллар, Засгийн газрын харьяа “Цэвэр агаар” сангийн 32.2 тэрбум төгрөг буюу одоогийн ханшаар 160 гаруй тэрбум төгрөг зарцуулагджээ.
Тэгвэл Улаанбаатарт зургаан жил зуух тараасан “Сэлэнгэ констракшн” ХХК болон “Рояал өүшн” ХХК-ийн эзэд нь одоо “MCS”-ийн Ж.Оджаргалын “цэрэг”-үүд.
Тухайлбал, “Сэлэнгэ констракшн” ХХК-ийг Лувсандашийн Мягмаржав гэх хүн эзэмшиж байгаад татан буулгасан. Тэгвэл Л.Мягмаржав нь 2002 оноос Ж.Оджаргалын “MCS” группийн харьяа “Зүүн хараа трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2004-2014 онд Ж.Оджаргалын “М Си Эс кокакола” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2014-2015 онд “MCS” группийн Дэд ерөнхийлөгчөөр, 2015 оноос хойш одоог хүртэл “М Си Эс кокакола” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нэгэн.
Товчхондоо, “MCS”-ийнхэн “Сэлэнгэ констракшн” ХХК болон “Рояал өүшн” ХХК гэх хоёр компаниар халхавчлан, Мянганы сорилтын сангийн, Дэлхийн банкны, Засгийн газрын гээд зуухны санхүүжилтүүдийг хуу хамчихсан гэсэн үг. Хоржоонтой нь, өдгөө “MCS”-ийнхэн “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний найрлагийн 95 хувийг бүрдүүлдэг мидлинг буюу баяжуулсан нүүрсний нийлүүлэгчээр ажиллаж байгаа. Өөрөөр бол, гэр хорооллын айлууд “MCS”-ийн нийлүүлсэн зууханд, “MCS”-ийн нийлүүлсэн нүүрсийг түлж байгаа гэсэн үг.
| “УТААГҮЙ” ЗУУХНЫ УДАМШИЛ БУЮУ “MCS”-ИЙН УЛААНБААТАР ДАЯАР ТАРААСАН 140 МЯНГАН ЗУУХНЫ ТҮҮХИЙГ Х.НЯМБААТАР ДАВТАХ НЬ... |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |