Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Г архи ууж, согтуурсан үедээ байлдагч Ц.Б-г зодож, гэмтээсэн талаар бид мэдээлсэн билээ. Байлдагч Б нь Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт ухаангүй эмчлүүлж байгаа юм.
Бид хэргийн талаар байлдагч Б-гийн ээж Б.Баттулгаас тодрууллаа. Тэрбээр одоо хүртэл хүүтэйгээ уулзаж чадалгүй, Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлгийн гадаа байгаа юм.
-Хүүгийнх нь талаар та нарт хэзээ мэдэгдсэн бэ?
-Өчигдөр 01:20 цагийн үед “Таны хүү ухаангүй эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Яаралтай ир” гэж цагдаагийн байгууллагаас ярьсан. Нөхөр бид хоёр тэр даруй эмнэлэгт ирэх гэсэн боловч хөл хорио тогтоосон байсан учраас замын цагдаа явуулахгүй, ангийнх нь удирдлагуудаар яриулж байж, 01:40 цагт эмнэлэгт ирсэн. Гэтэл "PCR шинжилгээ байхгүй" гэх нэрийдлээр хүүтэй минь 09:30 цаг хүртэл уулзуулаагүй. Ямар байдалтай байгааг нь мэдэхгүй хэдэн цаг тарчилж байж, арай гэж өглөө 10:07 цагт нөхөр маань хүүгийнхээ хэвтэж байгаа тасаг руу орсон. Ухаангүй, хүчилтөрөгчийн аппарат залгуулчихсан, бие нь маш хүнд байдалтай байна гэнэ. Хүүгийнхээ зургийг авах гэсэн чинь зөвшөөрөөгүй гэнэ лээ.
-Эмнэлэгт ирэхдээ ямар байдалтай ирсэн гэнэ вэ. Эмч юу гэж хэлсэн бэ?
-Миний хүү өнгөрсөн аравдугаар сард гурван шатны эмчийн үзлэгээр орж, эрүүл гэдэг нь тогтоогдоод цэргийн албанд мордсон. Гэтэл Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай хүлээн авахын эмч н.Анар гэж хүн “Суурь өвчтэй, тархиндаа цүлхэн үүсчихсэн байсан” гэж хэлсэн байна лээ. Ямар шалтгааны улмаас яаран тийм мэдээлэл өгснийг бид мэдэхгүй. Эрүүл байсан хүүхдийг минь тэгж хэлж болохгүй шүү дээ. 19-хөн настай хүүхдэд ямар суурь өвчин байх юм бэ. Хүү минь хүлээн авахын хаалгаар орохдоо уушгинаасаа цус алдсан, амнаас нь хөөс сахарсан байдалтай ирсэн гэсэн. Тархиндаа цус харвасан, маш их цус алдсан байдалтай ухаангүй байгаа.
Бригадын генерал Л.Онцгойбаяр ирж бидэнтэй уулзаад "Эмнэлэгт нь шат дараалалтай яаралтай арга хэмжээг ав" гэж хэлсэн. Гэхдээ арга хэмжээ авлаа гээд миний хүү сэхэх эсэх нь тодорхойгүй байна. Хоёр хөл дээрээ дахиж алхаж чадахгүй ч байх магадлалтай. Миний хүүгийн эрүүл мэндийг ингэж хохироочихоод хэн хариуцлага хүлээх вэ. Эрүүл хүүхэд минь үхэх, сэхэхийн заагт байна шүү дээ. Үнэхээр их гомдолтой байна.
-Хүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ ярьсан бэ. Ангидаа ямар нөхцөл байдалтай байгаа талаараа гэрийнхэндээ өмнө нь хэлж байсан уу?
-Өмнө нь хэд хэдэн удаа хүүтэйгээ утсаар ярьж, очиж уулзаж байсан. Дарамтлуулдаг гэж ганц ч удаа хэлж байгаагүй. Харин байнга аав, ээж рүүгээ залгаад “Тав, найм, арван мянган төгрөг өгөөч” гэж ярьдаг байсан. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 6-нд аав руугаа залгаад “10 мянган төгрөг өгөөч” гэж хэлсэн байгаа юм. Нөхөр маань хүүгээсээ “Миний хүү дарамтлуулаад байгаа юм уу. Яагаад, хэнд өгөх гээд мөнгө аваад байдаг юм бэ” гэж асуухад нь “Бидэнд хэрэг болдог юм аа. Хүнд дээрэлхүүлж, дарамтлуулаагүй” гэж хэлсэн байна лээ. Тэгээд хүүдээ “Аав нь дахиж мөнгө өгч чадахгүй. Цэрэгт алба хаахад мөнгө хэрэг болдоггүй шүү дээ” гэж хэлсэн байгаа юм. Аав нь мөнгө өгөхгүй гэж хэлсэн учраас өчигдөр миний төрсөн ах руу залгаад “Ах аа, та над руу яаралтай 60 мянган төгрөг явуул” гээд утсаа тасалсан гэсэн. Ярихдаа маш их сандарсан, тэвдсэн байдалтай байсан гэсэн. Тэгээд л орой нь гэнэт ухаангүй, эмнэлэгт байна гэж дуудлага ирсэн.
-Өөрийнхөө данс руу мөнгөө хийлгэдэг юм уу, өөр хүний данс өгдөг юм уу?
-Хүүг тань зодсон алба хаагчтай уулзсан уу. Таны хүүгээс өөр байлдагч зодуулсан болов уу?
-Бид сайн мэдэхгүй байна. Ангийнх нь захирагч хөдөө явчихсан учраас нарийн мэдээлэл алга гэсэн. Хүүг минь зодсон алба хаагчийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм билээ. Бид уулзаагүй байна. Хэрэв уулзвал миний хүүг ямар шалтгааны улмаас ийм болтол нь зодсоныг асуумаар байна.
-Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд цэрэгт явсан юм уу, хүү тань?
-Миний хүү наймдугаар ангиа төгсөөд Энэтхэг явж сурсан. Тэнд дөрвөн жил болоод, өнгөрсөн оны зургадугаар сард ирсэн юм. Төд удалгүй аравдугаар сард өөрийнхөө хүслээр цэргийн албанд мордсон. Өмнө нь аваар осолд орж байгаагүй, зан ааш сайтай, төлөв төвшин хүү шүү дээ. Бид Чингэлтэй дүүрэгт гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Миний хүү айлын том нь.
| Байлдагчийн ээж Б.БАТТУЛГА: Хүү минь Энэтхэгт дөрвөн жил сураад, эх орондоо ирсэн даруйдаа цэрэгт явсан |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |