• Өнөөдөр 2026-05-26

Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо макро зохистой бодлогын асуудлаар хуралдаж, банкнуудын 2026 оны 10 дугаар сарын 1-нээс хойш татсан, 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаагаар татсан эх үүсвэрт 25 хувиар заавал байлгах нөөц тооцох шийдвэр гаргасан. Өмнө нь Монголбанк нэг жилээс дээш хугацаатайгаар гадаад зах зээлээс татсан эх үүсвэрт заавал байлгах нөөц тоодоггүй байсан бөгөөд ийнхүү макро зохистой бодлогын шийдвэрээр ЗБН тооцохоор болж байна. Энэ нь гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа энэ үед банкуудын гадаад валютаар татсан эх үүсвэрээс хамааралтай хөрвөх чадварын эрсдэлийг бууруулах зорилготой гэдгийг Монголбанк тайлбарлалаа. 

Сүүлийн жилүүдэд банкнуудын гадаад зах зээлээс татсан бонд болон зээлийн нийлбэр дүн банкны нийт эх үүсвэрийн 19 орчим хувийг бүрдүүлж, салбарын зээл ба хадгаламжийн харьцаа 138 орчим хувьд хүрээд байна. Хөгжиж буй орнуудын хувьд банкны системд балансаас үүдэлтэй эмзэг байдалд илүү анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг судалгааны ажлууд батлан харуулдаг. Мөн банкны актив, пассив дахь валютын болон хугацааны зөрүү нэмэгдэх нь эмзэг байдал гүнзгийрч буйг илтгэдэг байна. 

Монгол Улсын банкны салбарын хувьд системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүдтэй харьцуулахад буурч, санхүүгийн мөчлөг илүү тэнцвэртэй түвшинд шилжсэн бөгөөд Монголбанкнаас хийсэн стресс тестийн дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед ч банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон эрсдэл даах чадавх зохистой түвшинд хангагдахаар байна. Гэсэн хэдий ч Монголбанкны зүгээс цаашид банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх, банкуудын хувьд гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татах сэдлийг урамшуулах зорилгоор дээрх бодлогын шийдвэрийг авч хэрэгжүүлжээ. 

 


Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188