
-Чөлөөт бөхийн 2026 оны залуучуудын УАШТ-ий “U23” ангиллын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Сая “U20” ангиллын УАШТ-ээс алтан медаль хүртсэн баяр хүргэе.
-Сайн байна уу. Танд маш их баярлалаа.
.jpg)
–“U20” ангиллын улсын аваргын дэвжээнд хэдэн барилдаан хийж алтан медаль хүртэв?
-Би залуучуудын “U20” ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван тойрог барилдаан хийж түрүүлсэн.
.jpg)
-Танай жинд хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?
-Бүгд л хүчтэй санагдсан.Тэр дундаас хамгийн хүчтэй нь гэвэл “Алдар” спорт хорооны болон “Хантайшир” дэвжээний тамирчид байсан.
-Улсын аваргаас алтан медаль хүртсэн юм чинь “U20” ангиллын тив, дэлхийн аварга шалгаруулах барилдах уу?
-Өө тэгэлгүй яах вэ. Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахын тулд маш их хичээж, түрүүлнэ гэсэн зорилгоо биелүүлсэн.
.jpg)
–“U20”-оос өмнө Дархан хотод “U23” ангиллын УАШТ тэмцээн болсон. зулуучуудын УАШТ “Дархан Юнайтэд Арена" болсон уу. Өмнө нь Дарханд очиж байсан уу?
-Тийм ээ, идэрчүүд болон залуучуудын УАШТ “Дархан Юнайтэд Арена”-д болсон. Би өмнө нь Дархан хотод 2-3 удаа тэмцээнд орох гэж очиж байсан. Дархан их амгалан тайван, цэвэрхэн гоё хот шүү.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Сандагдоржийн Очиртуяа гэдэг. Би Төв аймгийн Зуунмод хотын “Төв- Арж” клубийн залуу тамирчин байгаа.

-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Төв аймгийн Зуунмод хотод эмээ өвөө дээрээ өссөн.
-Одоо хэдэн настай вэ?
-Би одоо 18 настай. Ирэх есдүгээр сард 19 нас хүрнэ.
.jpg)
-Дунд сургуулийн сурагч уу, оюутан уу?
-Би “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан.
.jpg)
–Чөлөөт бөхөөс өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Өмнө нь жүдо бөхөөр зургаан жил хичээллэсэн. Жүдо бөхийн спортын дэд мастер цолтой. Харин одоо чөлөөт бөхөөр хичээллээд удаагүй. Жүдо бөх барьцны барилдаантай. Гарын хүч, атгалт их шаарддаг төрөл. Хөлд гараар хүрэхийг хориглодог. Харин чөлөөт бөх барьцгүй барилдаантай, хувцас өмсгөлөөс зууралдаад байхгүй. Хөл, гарын бүх төрлийн мэхийг хийж болдог. Илүү чөлөөтэй барилдаантай төрөл болохоор таалагдсан.

-Одоо ямар клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Одоо Төв аймгийн “Төв-Арж” клуб дээр хичээллэж байгаа. Манай багшийг ОУХМ Лувсандамбын Энхбаяр гэдэг. Багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ тасралтгүй хийгээд явж байна.
.jpg)
–Чөлөөт бөхийн спортоор хэд жилдээ хичээллэж байгаа вэ?
-Чөлөөт бөхөөр хичээллээд яг нэг жил болох гэж байна. Өмнө нь жүдо бөхөөр хичээллэдэг байхдаа хажуугаар нь чөлөөтийн тэмцээнд ордог байсан юм.

-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Жүдо бөхөөр спортын дэд мастер цолтой. Харин чөлөөт бөхийн спортын мастер цолтой.

–Жүдо бөхөө болиод яагаад чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Надад чөлөөт бөх маш их таалагдсан. Жүдо бөхөөс илүүтэйгээр чөлөөт бөх ийн барилдаан надад зохицох юм шиг санагдсан. Тийм болохоор чөлөөт бөхийн спортоор тууштай хичээллээд явбал илүү амжилт гарах юм болов уу гэж бодсон. Олон улсын шүүгч Золжаргал эгч маань бас надад маш их нөлөөлсөн. Багш маань бас илүү туршлага, ур чадвартай хүн.Тамирчдын сэтгэлзүйг их сайн ойлгодог хүн шиг санагдсан. Багшаасаа “Сайн байна. Болж байна. Мундаг байна” гэсэн урмын үгийг сонсохоор надад илүү хичээмээр мэдрэмж төрдөг шүү.
.jpg)
-Бөхийн спортыг анх сонгох үед аав, ээж, гэр орныхон нь эсэргүүцэж байсан уу?
-Анх бөхийн спортоор хичээллэж эхлэх үед эмээ, өвөө маань маш их дэмжсэн. Харин аав, ээж хоёр маань жаахан дургүй л талдаа байсан. Одоо бол бүгд л дуртай. Намайг амжилт гаргаж, том тамирчин болохыг хүлээгээд суудаг даа.
–Чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойш ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
-Миний бие, бялдрын хөгжил сайжирсан. Эрүүл чийрэг бие бялдартай, дархлаатай болсон. Үүнээс гадна спорт надад хүнийг хүндлэх, хайрлах, бас мэдрэмж суух, ажилсаг болох олон хүнтэй харилцах, зөв хандлага гээд бүх сайн сайхан зүйлийг олгож байгаа
-Босоо, болон хэвтээ барилдаанд гол төлөв ямар мэхийг хийдэг вэ?
-Миний үндсэн суурь жүдо бөх болохоор босоо барилдаанд гол төлөв бүхэл, дөрвөн онооны мэх ихэвчлэн хийдэг. Тэр дундаа үүрэх, тохох, давхар хамах гэх мэт мэхийг хийдэг. Харин хэвтээ барилдаанд крест мэхийг илүү хийхийг хичээдэг.
16
–Чөлөөт бөхөөр спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U17” ангиллын УАШТ-ий алт, хүрэл медальтай. Залуучуудын “U20” ангиллын УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэж байсан. Мөн залуучуудын “U23” ангиллын УАШТ-ий хүрэл медальтай. Нэрэмжит тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.
-Чөлөөт цагаараа чөлөөт бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Ууланд алхах, хөдөө явах, агаар салхинд аялах маш их дуртай. Одоо бас энэ дундаа ном унших, дадал хэвшүүлэх зорилго тавьж байгаа.
–Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Хэдхэн хоногийн өмнө болсон “U20” ангиллын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн байлаа. Яагаад гэвэл би “U20”-ангиллын УАШТ-ээс өмнө болсон “U23” ангиллын УАШТ-д түрүүлэх зорилготой байсан юм. Даанч би хожигдсон тэр үедээ жаахан гуниглаад багштайгаа нэлээн ярилцаж, алдаагаа маш сайн зассан. Сая “U20” ангиллын тэмцээнд, өмнө нь хожигдсон охиноо ялж түрүүлсэн. Багш маань ч маш их баярласан. Багшийгаа хараад би ч үнэхээр их баярласан шүү. Миний амьдралдаа авч байсан хамгийн гоё сайхан мэдрэмж тэр ялалт байлаа.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Одоо намайг Ази тивийн аварга болон дэлхийн аваргын тэмцээн хүлээж байгаа. Зургадугаар сард болно. Эдгээр тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлж орох учир, маш сайн хичээх хэрэгтэй. Түрүүлнэ гэсэн зорилго тавьж байгаа болохоор хамаг чаддаг бүхнээ тайчлан зүтгэнэ дээ. Ярилцлага авсан танд маш их баярлалаа. Таны ажилд тань амжилт хүсье.
| С.ОЧИРТУЯА: Багштайгаа ярилцаж алдаагаа засаад, өмнө нь хожигдсон охиноо ялж түрүүлсэн |
|
“Хангардь” клуб улсын аваргаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2026-04-29 07:45:49
Жүдо бөхийн залуучуудын улсын аварга эхэллээ
2026-04-29 07:10:00
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС Г.ЁНДОН ЯВЖ, Б.ЦЭНГЭЛ ИРЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ
2026-04-29 07:00:00
ХОТЫН ЗОДООНД Х.НЯМБААТАР ДИЙЛЭХ ҮҮ, А.БАЯР ЯЛАХ УУ
2026-04-29 07:00:00
2026-04-29 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL” “ARTSAT TOWN”
2026-04-29 07:00:00
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл
2026-04-28 16:45:19
Испани Улсад амьдарч буй монголчуудад төрийн үйлчилгээ үзүүлжээ
2026-04-28 15:55:48
ДУРСАМЖ УУДАЛСАН “СЭТГЭЛИЙН УЯА”
2026-04-28 14:10:00
Жүдочид “Душанбе-2026” их дуулгыг зорилоо
2026-04-28 12:36:57
Эмэгтэй баг "САНЬЯА-2026"-д Макаогийн багийг 21:6-гаар хожлоо
2026-04-28 12:18:35
Монголын хоккейчид Макаогийн багийг 18:0-ээр хожлоо
2026-04-28 11:37:42
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжлээ
2026-04-28 11:23:27
Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж байна
2026-04-28 11:21:56
Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа тавдугаар сарын 1-нд АНУ-д хийнэ
2026-04-28 11:19:05
“ЛАМБУГАЙН НУЛИМС"-ЫН ЦЭРЭНЛХАМААС "СЭТГЭЛИЙН УЯА"-ГИЙН ЭЭЖ ХҮРТЭЛХ С.САРАНГЭРЭЛИЙН ДҮРҮҮД
2026-04-28 08:52:56
ХОТЫН ДАРГЫН ХҮРЭЭЛЛИЙНХНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС НАМНАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-28 07:16:46
“Хаан хүнс импкес” клуб сурагчдын улсын аваргаас 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-04-28 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Л.ПҮРЭВДОРЖИЙН ХОЁР ХАУС ХОТХОН, ХОЁР ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ
2026-04-28 07:00:40
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-04-28 07:00:00
УРАН ЗУРАГ, ХАЛУУН КОФЕТОЙ “АРТУ”-ГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДҮҮРЭН НЭГ ӨДӨР
2026-04-28 07:00:00
СЭТГҮҮЛЧ Л.БАЯРЖАРГАЛЫН ЭГЧ Л.БАЯРМАА: БАГААСАА Л СЭТГҮҮЛЧ БОЛОХЫГ МӨРӨӨДСӨН ДҮҮГ МИНЬ ШАЛГАЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ГАДУУР ШАЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
2026-04-28 07:00:00
НЭГЖ АВАХААР ГАРААД АМИА АЛДСАН ОХИНЫ ЭЭЖ Х.ОДГЭРЭЛ: ГАНЦ ОХИНЫХОО ЦОГЦСЫГ УУЛНААС ОЛЖ, УЧИР БИТҮҮЛЭГ ҮХЭЛ ГЭДЭГ ШАЛТГААНААР ХЭРГИЙГ НЬ ХААЛГАСАН ДАА
2026-04-28 07:00:00
Г.ЭНХЖИН: Багш “Сайн байна. Миний охин үүнийг хүртэх эрхтэй шүү” гэж хэлсэн
2026-04-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |