МАН-ын улс төрийн “зодоон” хот руу орж, Хотын даргыг НИТХ-ын даргатай үзэлцүүлж эхэллээ. Х.Нямбаатар шартай юм. Орлогч дарга нараас нь эхлээд хөл толгойгүй шалгаад, барьж хориод эхэлмэгц нь НИТХ-ын даргаар нь огцруулаад хаядаг юм байна. Ингэж МАН-ын зодоон хот руу орж, нийслэлийн МАН-ынхан хоёр хуваагдаад эхэллээ. Гэхдээ нийслэлийн МАН-ынханы олонх нь хотын Х.Нямбаатарын улс төрд бэлдсэн хүмүүс гэдгийг өнгөрсөн даваа гарагт тэд батлан харууллаа.
Өөрөөр хэлбэл, НИТХ хуралдахгүй хэдэн сар болсон. Тэд хуралдаанаа зарлачихвал А.Баярыгаа авч хаячих гээд хэцүүдэж байжээ. Гэтэл нөгөө талд нь С.Баяр нь хотын даргаа явуулчих гэж хэрэндээ үзээд барсангүй. Ингээд НИТХ-ын ээлжит хуралдааныг хуралдуулахаар товлоод байсан ч нийслэлийн АН завсарлага авч хуралдааныг товыг хойшлуулсан. Гэтэл мордохын хазгай гэгчээр хуралдааныг хойшлуулах захирамж гаргахдаа НИТХ-ын дарга А.Баяр алх цохиогүй шийдвэр гаргасан нь "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн заалтыг зөрсөн" хэмээн МАН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурснаар ээлжит бус хуралдаан зарлачихлаа.
Ингээд Ж.Батбаясгалангаар удирдуулсан ээлжит бус хуралдаанд МАН-ын бүлгийн 31 гишүүн оролцож 93.5 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцруулж, Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэн оруулж ирэх нь тэр.

Харин НИТХ-ын дарга А.Баяр "НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар НИТХ-ыг хуралдуулахыг хүсэж, “Туулын хурдны зам” төсөл дээр улс төрийн дэмжлэг хүссэн. Нэгдүгээрт, энэ төсөл шалгагдаж байгаа, хоёрдугаарт, УИХ, Засгийн газраас нэгдсэн шийдвэрт хүрээгүй. Гуравдугаарт, иргэд эсэргүүцэж байгаа учраас хэлэлцэх боломжгүй гэсний төлөө НИТХ-ын хурлыг хууль бусаар хуралдуулж, намайг огцруулж байна” хэмээн хариу мэдэгдэл гаргах нь тэр.
Нийслэлийн МАН дээр Х.Нямбаатар, А.Баяр нар хэн нь хүчтэйгээ үзэхээр зодолдож эхэллээ. Уг нь А.Баярыг Х.Нямбаатар өөрөө НИТХ-ын даргад санал болгож байлаа. Гэтэл А.Баяр нь Ерөнхийлөгчийн талд очиж, Х.Нямбаатар үеэл дүүтэйгээ дөрөө хоршуулснаар тэдний үзэл санаа, үйл хэрэг өөр зүгт очсон нь энэ.
Одоо нийслэлийн МАН-хны хайнааг хагалах гол хүн нь Ерөнхий сайд Н.Учрал болоод байна. Гэтэл Ерөнхий сайд Н.Учрал хоёр үзүүртэй зүү шиг хаашаа ч хандахаа мэдэхгүй ацан шалаанд орсон нь илт байна.
Өөрөөр хэлбэл, Хотын дарга Х.Нямбаатар Ерөнхий сайд Н.Учрал хоёр улс төрд хүзүү толгойгоороо холбогдож орж ирсэн нэг тойргийн улстөрчид. Өнгөрсөн хугацаанд тэд нийслэлийн МАН-ыг Сонгинохайрханыхнаар дүүргэх ажлыг дөрөө хоршуулж, гардаж хийсэн гэдэгтэй маргах хүн цөөн биз.
Гэвч Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхийлөгчийн үгнээс зөрж чадахгүй. Тиймдээ ч хотын даргын санаачилгаар Төв талбай дээр барьсан асруудыг буулгах чиглэлд өгөөд сууж байна. “Намайг алаад Туулын хурдны замын төслийг нь зогсоогоорой” хэмээн улайрч байсан хотын дарга Х.Нямбаатар Ерөнхий сайд Н.Учралыг Туулын хурдны замын төслийг зогсоох шийдвэр гаргахад нь таг дуугүй байсан нь анхаарал татаж байлаа.
Цаашлаад Туулын хурдны замын төслийг зогсоосныхоо дараа нийслэлийн МАН-ыг хуралдуулсан ч Х.Нямбаатарт хариуцлага тооцож чадалгүй тарцаасан. Нэг ёсондоо нийслэл дээр Х.Нямбаатар дийлдэхээ больчихсон нь энэ.
Хачирхалтай нь, хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын даргад зүтгүүлж байгаа Д.Ихбаяр улс төрийн замналаараа Ерөнхий сайд Н.Учралтай холбогддог. Тэгэхээр нийслэл дээр хотын дарга Х.Нямбаатар Ерөнхий сайдтай тохироотой байж мэднэ. Харин НИТХ-ын дарга А.Баяр ХББОЯ-ны сайд Э.Бат-Амгалангийн хүн гэгдэж байгаа ч Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй. Тиймээс хот дээр улс төрийн эн тэнцүү зодоон өрнөөд байгаа гэсэн үг.
Нөгөө талаасаа нийслэлийн энэ зодоонд хотын дарга Х.Нямбаатар дийлдвэл халуун намраар эхэлсэн МАН-ын улс төрийн эцэслэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн улс төрд түшиж яваа ганц хүн нь үеэл ах болох хотын дарга Х.Нямбаатар. Гэтэл өнгөрсөн сонгуулийн өмнө Х.Нямбаатарыг хотын дарга болгож, нийслэлийн МАН-ыг атгуулснөөр өнөөдөр Х.Нямбаатарын улс төрийн замнах дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхлээд байна. Нэг ёсондоо энэ удаад Х.Нямбаатар унавал хотын даргаасаа бууж, дан дээлтэй, төлөөлөгч болно. Цагтаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар сууж байсан түүнд дан ганц нийслэлийн төлөөлөгчийн суудал хангалтгүй л болов уу. Тиймдээ ч хотын дарга асан Д.Сумъяабазарын араас улс төрийн замналаа өндөрлүүлж мэднэ.
| ХОТЫН ЗОДООНД Х.НЯМБААТАР ДИЙЛЭХ ҮҮ, А.БАЯР ЯЛАХ УУ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |