Төрийн ордны хашааг ногоон өнгөөр будсан нь асуудал дагуулаад байгаа. Энэ талаар албаныхан болон бусад холбогдох хүмүүсийг дараах тодруулгыг авлаа. Одоогийн байдлаар Төрийн ордны хашааг хэчнээн төгрөгөөр гүйцэтгэсэн нь тодорхойгүй байна.
.jpeg)
Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын дарга Ж.Тамир “Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон жагсаалын үеэр Төрийн ордны хашаа нурсан. Эвдэрсэн хашаа унавал хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул учрахаар байсан учраас яаралтай засах шийдвэр гаргасан. Хуулийн хүрээнд “Ган металь хаус” ХХК-тай гэрээ байгуулж гуравдугаар сарын 24-нд ажил эхэлсэн. Гүйцэтгэгч компани хугацаандаа хашааг барьж дуусгаагүй. Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан яаравчлан ногоон өнгөөр будсан. Хаалганы хувьд Монгол гэрийг дуурайлгаж хийсэн. Явган хүний замаас нэг см ч авахгүй. Удахгүй гантигаар бүрж дуусгана. Хэдэн төгрөгийн төсвөөр гүйцэтгэж байгааг би хэлэх боломжгүй. Зардал, төсвийг Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын урсгал зардлаас гаргасан” гэв.
Харин энэ талаар Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын Барилгын инженер, техникийн хэлтсийн дарга Т.Болдбаатар “Төрийн ордны хашааг завсарлах ажлыг 20 гаруй хоног хийж гүйцэтгэсэн. Загварын хувьд өмнө нь байсан буюу хуучин цонхтой байснаар нь хийсэн. Өнгөний тухайд тал талаасаа ярилцаж байгаад шийдсэн. Төрийн ордны хашааны үндсэн өнгө ногоон. Баруун тал нь ногоон, зүүн тал нь шар байж болохгүй. Тиймээс өнгө дагуу хийсэн. Шинэ эмульс учраас ялгарч харагдаад байх шиг байна. Хуучин будаг нь халцарч муудаад өнгө нь гандчихсан учраас мэдэгдэхгүй байсан юм. Өнгөрсөн жагсаалын үеэр Төрийн ордны хашааг нураагаад эвдчихсэн байсан. Өмнө нь хашааг чулуу тойруулж хийсэн байсан. Сая засахдаа баруун болон хойд талыг нь чулуугүй болгож, шавар цацаад будсан. Гүйцэтгэсэн газрыг нь би сайн мэдэхгүй байна” гэлээ.
(44).jpg)
Тэгвэл бид Төрийн ордны хашааг засварлаж, будаж байгаа “Ган металл хаус” ХХК-ийн захирал Ц.Ариунболдтой холбогдож, энэ талаар тодрууллаа.
-Төрийн ордны хашааг хэдэн төгрөгийн төсвөөр янзалж, засварлаж байгаа вэ?
-Хашааны төсөв, хөрөнгийн талаар ярих боломж надад байхгүй. Манайх Төрийн ордны хашааг засварлаж байгаа компани мөн ч төсвийн талаар ярих эрх зүйн үндэс байхгүй. Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газраас л үнийг нь асуух нь зүйтэй. Энэ газраас л янзлуулж, засварлуулж байгаа.
-Ногоон өнгийн эмульсийг хэн сонгосон юм бэ?
-Монгол Улсад зарагдаж байгаа чанартай эмульсээр түр хугацаанд будсан. Дөрөвдүгээр сарын 27-ноос гантиг чулуугаар бүрэх гэж байгаа учраас түрхэн зуурын л нээлт хийсэн. Ажил бүрэн гүйцэт дуусаагүй байхад тал талаасаа орж ирээд сүр дуулиан болгож байна.
-Хэд хоногийн хугацаанд гүйцэтгэх ёстой байсан юм бэ. Гантиг чулуугаар бүрэхэд дахиад явган хүний замыг хаах уу?
-Гуравдугаар сарын 24-нөөс эхэлсэн ажил. Талбайг хаагаад, засварлаж эхэлсэн. Төрийн ордны хашааг 15 хоногийн хугацаанд хийж дуусгахаар тохирсон байсан. Хөрсний хүйтнээс болоод хугацаандаа амжсангүй. Бид хөрсний хүйтнийг захирах ямар ч боломжгүй. Цутгалт авах гэж бид арван хоног алдсан. Төлөвлөсөн 15 хоногийн хугацаа хойшлоод сарын дотор л хийж дуусгана даа. Гантигаар бүрэхэд явган хүний замыг хаахгүй. Арав хоногийн дотор чулуугаа нааж дуусгана.
-Төсвийн талаар ярьж болохгүй гэсэн юм уу. Үнэгүй хийж байгаа юм уу?
-Төсвийн талаар болон өөр асуудлын талаар ярьж болохгүй. Харин хашааны талаар асуувал хариулж болно гэж хэлсэн.
-Хэн тэгж хэлсэн юм бол?
-Би тэрийг хэлэх шаардлагагүй. Энэ талаар Тагнуулын ерөнхий газраас залгаж асуугаарай. ТЕГ-аас л надад ийм үүрэг өгсөн. Янз бүрийн асуудлаар юу ч ярьж болохгүй гэж ТЕГ-аас үүрэгдсэн.
-Төрийн ордны хашааг засварлахад тендер зарласан юм уу?
-Тендер зарлаж, зохион байгуулсан. Хэчнээн компани оролцоуж, манай компани шалгарсныг мэдэхгүй. Бид хэчнээн төгрөгийн үнийн санал хүргүүлсэн гэдгээ хэлэхгүй. Хаанаас тендер зарласныг ч мэдэхгүй. 2008 онд Төрийн ордны хашааг манай компани хийсэн юм. Тэгээд засварлаж, янзалж байна.
-“Ган металь хаус” ХХК нь 2017 онд байгуулагдсан байсан шүү дээ?
-Би “Ган металл хаус” ХХК-аас өөр компанитай байж болно биз дээ. “Нийслэл өргөө” ХХК-ийн туслан гүйцэтгэгч байсан юм. Өөр компаниараа хийсэн гэсэн үг.
Төрийн ордны хашааг засварах хөрөнгийг Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын урсгал зардлаас гаргасан гэх. Гэхдээ хэдэн төгрөг гэдэг нь нууц ажээ. Энэ талаар ярьж болохгүй гэж хууль хяналтын байгууллагаас анхааруулсан гэнэ. тэгвэл Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газраас тендер зарласан эсэхийг нягталж үзлээ.
Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газраас зарласан ганц тендер
Харин Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газраас 2018 онд 108 сая төгрөгөөр “Цэвэрлэгээний материал нийлүүлэх” ганцхан тендер л зарлаж байжээ. Өөрөөр хэлбэл, Төрийн ордны хашаа засварлах тендер зарлаагүй гэсэн үг.
Тэгвэл Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын харъяалагдах байгууллага болох Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зарласан тендерийг шүүв.
ЗГХЭГ-аас 13 тендер зарлаж байсан бүртгэл байна. Тодруулбал, 2017-2021 оны хугацаанд доорх тендерийг зарлажээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус газраас тендер зарлаагүй байна. Өөрөөр хэлбэл, 2023 оны эхний гурван сарын байдлаар Төрийн хашааг засварлах ажлыг тус газраас гүйцэтгээгүй гэсэн үг.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРААС 2017-2021 ОНД ЗАРЛАСАН 13 ТЕНДЕР
Харин “Ган металл хаус” ХХК-ийн захирал Ц.Ариунболд тендерт оролцож, үнийн саналаа хүргүүлснээр шалгарч, Төрийн ордны хашааг засварлах ажлыг авсан гэсэн. Тэгвэл “Ган металл хаус” ХХК нь 2022 оноос хойш таван тендерт оролцож, дөрөвт нь хасагдаж, нэгд нь ялжээ. Тодруулбал,
Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 220 сая төгрөгөөр Швеллер төмөр нийлүүлэх тендерт оролцож, ялж байжээ. Төрийн ордны хашааг засварлах тендер зарлаагүй учраас оролцоогүй. Өөрөөр хэлбэл, Төрийн ордны хашааг тендер засварлаж байгаа бололтой.
| ТӨРИЙН ОРДНЫ ХАШААГ ЗАСВАРЛАСАН “ГАН МЕТАЛЛ ХАУС” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.АРИУНБОЛД: ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ЯНЗАЛЖ, БУДСАН ТАЛААР ХЭЛЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2025-11-07 16:52:29
Өсвөрийн хоккейчид Өмнөд Солонгосын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэв
2025-11-07 16:06:08
Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд, 39.1 хувь нь эрэгтэй байна
2025-11-07 14:59:03
Суудлын автомашин ачааны галт тэргийг мөргөжээ
2025-11-07 14:47:29
"Монгол ардын суут" түүхэн жүжгийг тоглоно
2025-11-07 14:19:31
Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтүүд сайжирч байна
2025-11-07 14:16:53
УЛААНБААТАР-АРВАЙХЭЭР-БАЯНХОНГОР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМД МӨСТӨЛТ ҮҮСЖЭЭ
2025-11-07 14:09:34
Цасан шуурганы улмаас гурван иргэн төөрч, нэг нь амиа алджээ
2025-11-07 13:59:21
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
2025-11-07 13:50:50
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал
2025-11-07 13:50:41
"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ
2025-11-07 13:45:43
Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө
2025-11-07 13:38:18
А.Аданы "Жизель" балетыг өнөөдрөөс гурван өдөр тоглоно
2025-11-07 12:48:00
18 мм хүртэл хэмжээтэй бороо, нойтон цас, цас орлоо
2025-11-07 12:39:54
Төөрсөн сураггүй болсон гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
2025-11-07 10:47:07
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Bucharest World Tour” тэмцээн болно
2025-11-07 08:53:30
Э.Батболд пара жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-07 08:45:09
2025-11-07 08:40:35
“Fire”-ийн ДАЛАЙ: Биднийг тайзан дээр гарахаар үзэгчид “Бороо, бороо” гээд хашхирдаг шүү
2025-11-07 07:00:00
САЙД АСАН Х.БОЛОРЧУЛУУНЫ ДҮҮ Х.БОЛОРЧИМЭГИЙН ХҮҮ О.ТЭМҮҮЛЭНГИЙН “САРУУЛ ӨРГӨӨ КОНСТРАКШН” ХХК “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН 1.1 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ
2025-11-07 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-11-07 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2025-11-07 07:00:00
2025-11-07 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2025-11-07 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-11-07 07:00:00
Монголын баг жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-06 17:04:09
"RED EVE Beauty Night" загварын үдэш болно
2025-11-06 16:17:42
Чөлөөт бөхийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2025-11-06 16:12:33
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2025-11-06 14:30:31
АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ
2025-11-06 13:34:28
Б.БАТРЭГЗЭДМААГИЙН “ЦЭЦЭГНЭЭС ТӨРӨГСӨД”-ӨӨС ТӨРСӨН ТЭМДЭГЛЭЛ
2025-11-06 11:39:57
Хөл бөмбөгийн холбоо, Солонгосын“Инчон Юнайтед” клубтэй хамтран ажиллана
2025-11-06 10:55:55
Дөрвөн аймгийн 26 суманд цас оржээ
2025-11-06 10:45:55
Замын ажил хийж байсан хүнийг автомашинаар мөргөж, зугтаасан хүнийг олжээ
2025-11-06 10:44:16
Г.Батсүх жүдо бөхийн “Гранд мастерс”-ын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-06 10:42:15
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг Америкийг зорилоо
2025-11-06 07:28:44
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2025-11-06 07:00:00
О.ЖИВААМЭДМААНЬ: Жюү жицү-гийн дэлхийн аварга болохыг мөрөөдөж, хичээллэж байна
2025-11-06 07:00:00
ЛУ.БОЛДЫН “ТАВИУЛ” УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ. ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ СУРААД, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ЦЭРЭГ”-ЭЭР ЗУРГААН ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ
2025-11-06 07:00:00
МАЛЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: ХАРАА САЙТАЙ ХҮНЭЭР ШАЛГАРЧ, ХЯТАД, ЯПОНЫ ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОХДОО УСАН ОНГОЦОН ДЭЭРЭЭС ХОЁР КИЛОМЕТРИЙН ЦААДАХ ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДУУРАЙЖ ҮЗҮҮЛСЭН НЬ ОЛНЫГ ГАЙХАШРУУЛСАН
2025-11-06 07:00:00
ГАЛЧ Ч.ТҮМЭНБАЯР: МИНИЙ ГАЛ ТҮЛЖ, ДУЛААЦУУЛСАН АНГИД ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч СУРЧ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
2025-11-06 07:00:00
ЯПОНД ҮҮРД “ҮЛДСЭН” ЭРЭЛХЭГ ХҮҮГИЙН ТҮҮХ
2025-11-06 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-11-06 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-11-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |