• Өнөөдөр 2025-11-07

А.Аданы "Жизель" балетыг өнөөдрөөс гурван өдөр тоглоно

              Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ долоо хоногт Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” балетыг өнөөдрөөс гурван өдөр тоглохоор болжээ.
 
          Энэхүү бүжгэн жүжгийг анх 1841 оны зургаадугаар сарын 28-нд Жан Коралли, Жюль Перро нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулж байжээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 оны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тайзнаа тоглосон байдаг.
 
      Харин 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй гайхамшигт сонгодог балет юм. Мариус Петипагийн дэглэсэн хувилбар нь илүү өргөн хүрээтэй дээд зэрэглэлийн болсон гэж үзэгддэг. Харин манай улсад энэхүү балетыг анх 1979 онд тайзнаа амилуулж байжээ.

А.Аданы "Жизель" балетыг өнөөдрөөс гурван өдөр тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188