Өнгөрсөн аравдугаар сард Гадаадын иргэн харьяатын газраас нэгэн өвөрмонгол залууг 45 хоногийн хугацаатай баривчилж, саатуулжээ. Түүнийг БНХАУ-ын иргэнээс “Монголын виз сунгаж өгнө” хэмээн зургаан сая төгрөг авч, бусдыг залилсан гэх үндэслэлээр саатуулсан байна. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр нутаг нэгтнээсээ зургаан сая төгрөгтэй тэнцэх хэмжээний юань авсан болох нь тогтоогдсон гэнэ. Өвөрмонголын иргэн Б нь ч үүнийгээ хүлээн зөвшөөрчээ. Харин хохирогч нь Б-д виз гаргуулах төлбөрөө гадаадаас шилжүүлсэн гэдэг үндэслэлээр хэргийг БНХАУ-ын талд шилжүүлж, сэжигтэн Б-г өчигдөр суллажээ.
.jpg)
Өөрөөр хэлбэл, эл хэргийг манай улсын нутаг дэвсгэрт үйлдээгүй учраас хэргийг зохих газар руу нь шилжүүлж байгаа аж. Хохирогчийн мөнгө БНХАУ-ын талаас Монгол Улсад шилжиж ирсэн гэсэн үг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг ирэх арванхоёрдугаар сарын 4-нд албадан нутаг буцааж магадгүй гэнэ.
Харин өөр нэг албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний гар утаснаас ноцтой баримт олдсон гэнэ. Тодруулбал, тэрбээр эх орончийн дүрд хувирч эх хэл, газар шороо гээд “Эх орны төлөө” гэсэн тодотголтой тэмцэл, уулзалт цуглаан хаана болно тэр бүрт очдог. Тэр өөрийгөө монголчуудад “Би эх хэлний төлөө тэмцэгч. БНХАУ-ын иргэдээс Монголын газар нутгийг авах зорилготой нэгэн” хэмээн итгүүлдэг гэнэ. Ингээд оюутан охидтай танилцаж, тэднийг БНХАУ-ын иргэдэд зуучилж, биеийг нь үнэлүүлдэг байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Түүний гар утсанд 20-25 насны монгол охидын нүцгэн зураг олноороо байгаа аж. Тэрбээр охидын зургийг хэд хэдэн БНХАУ-ын иргэд рүү явуулан “Энэ охин ямар байна. Энийг авах уу. Хямдхан өгнө шүү. Таалагдахгүй байвал өөрийг олоод өгч болно” гэх зэргээр хувийн чатаар харилцсан байна. Ингэж тэрбээр Монгол Улсад амьдардаг хятадуудад монгол охидыг зуучлан биеийг нь үнэлүүлээд дундаас нь мөнгө олдог байсан байж магадгүй ноцтой баримтууд олджээ.
.jpg)
Тэрбээр ихэвчлэн оюутан охидуудтай харилцдаг. Охид түүн рүү “Ах аа, хичээл дээрээ сууж байна. Хэдэн төгрөгийн урьдчилгаа өгөөч. Орой нөгөө хүнтэй чинь уулзаж болох уу. Одоо яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэх зэрэг чат бичиж, бүр сургуулийнхаа бие засах өрөөнөөс садар самуун зураг, бичлэгээ явуулсан байжээ. Ийм байдлаар тэрбээр оюутан охидод урьдчилгаа төлбөр олгон, эрхшээлдээ байлгадаг байна. Мөн нүцгэн зургийг нь худалдан авч, улмаар сүрдүүлдэг аж. Эл хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн садар самуунд бусдыг уруу татдаг хэд хэдэн бүлэглэлийг шалгаж байна. Тэд өсвөр насны болон оюутан охидтой холбогдож, эротик маягаар авахуулсан гэрэл зураг болоод бичлэгийг худалдаж авдаг. Түүнийгээ тусгай нэр бүхий нууц хуудас, грудд чат нээн байршуулдаг байна. Түүгээрээ дамжуулан нэг хүнээс 15 мянган төгрөг авч, бусдад зардаг.
Бүр цахим орчны нэр бүхий хүмүүст зургийг нь түгээж, дээрх өвөрмонгол иргэн шиг “Ийм охин байна. Холбож өгч болно” хэмээн биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг монгол гэмт хэрэгтнүүдийг шалгаж байгаа ажээ. Мөн цахим орчинд биеэ үнэлдэг охидын нэрсийг тодруулан шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа. Тэрбээр “Эцэг, эхчүүд охидоо юу хийж, хэнтэй уулзаж байгааг шалгаж үзэх хэрэгтэй болоод байна. Тэр тусмаа хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын их, дээд сургууль, МСҮТ-д суралцаж байгаа оюутан охидод анхаарал хандуулахгүй бол гадаадын иргэд тэр тусмаа БНХАУ-ын иргэдэд биеэ үнэлэх асуудал хэрээс хэтрээд байна. Хэдэн мянган охид амар хялбар аргаар мөнгө олохын тулд ийм зам руу орж байна. Энэ нь цаашлаад хил дамнасан хүн худалдаалах гэмт хэргийн золиос болох эрсдлийг нэмэгдүүлж байна” гэсэн юм.
| Өвөрмонголын иргэн Б нь МОНГОЛ ОХИДЫГ хятадуудад “зардаг” байжээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |