Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн ... суманд 13 настай охиныг хойт эцэг нь дөрвөн жил хүчирхийлж, бэлгийн харилцаанд орж, дур хүслээ ёс бусаар хангаж байсан хэргийг илрүүлж, хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагаа эхлүүлсэн. Тодруулбал, .... сумын долдугаар ангийн охиныг хойт эцэг болох 38 настай Б нь дөрвөн жилийн турш буюу дөрөвдүгээр ангид байхаас нь хүчирхийлж байсан ноцтой хэргийг илрүүлсэн юм. Охины ээж, хойт эцэг хоёр нь хамт амьдраад 10 жил болсон. Тэд дундаасаа таван хүүхэдтэй. Эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа алт олборлодог. Охин хойт эцгээ өөрийг нь хүчирхийлж, бэлгийн харилцаанд орохыг шаарддаг тухай ээждээ хэд хэдэн удаа хэлэхийг оролдож байсан. Тухайлбал, энэ хэрэг илэрхээс жилийн өмнө “Ээж ээ, аав намайг чангаагаад байна” гэж хэлсэн. Охины ээж нөхөртэйгөө ярилцаж үзээд охиндоо итгээгүй. Ингээд охин жилийн дараа буюу өнгөрсөн аравдугаар сард сургуулийн нийгмийн ажилтандаа хэлснээр хэрэг илэрч, хойд эцгийг нь баривчилж, охиныг түр хамгаалах байранд авсан юм.
Тэгвэл уг хэрэгтэй ижил төстэй ийм хэрэг дахин гарчээ. Энэ талаар сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.
Төв аймгийн ... сумын ... сургуулийн наймдугаар ангийн сурагч охин жирэмсэн болжээ. Сум, багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...... ХХК уурхайн компанийн ажилтан болох 22 настай, эрэгтэй 14 настай охинтой бэлгийн харилцаанд орж, жирэмсэн болгосон нь гэрчийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдсон гэнэ.
Сурагч охин уурхайн компанид ажилладаг залуутай өнгөрсөн хавраас танилцсан гэнэ. Харин өнгөрсөн долдугаар сард тэд бэлгийн харилцаанд орж, жирэмсэн болсон байна. Сургуулийн нийгмийн ажилтан хохирогч охинтой уулзаж, үерхэж байгаа залуугийнх нь талаар асууснаар жирэмсэн гэдгийг нь мэджээ. Сургуулийн нийгмийн ажилтан болон охины ар гэрийнхнийг эл асуудлыг мэдэх үед охин гурван сартай жирэмсэн болсон байжээ.
Энэ хэргийн талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлэхдээ “Охины аав, ээж хоёр тусдаа байдаг учраас анхаарал халамж муу. Охин эмээтэйгээ багийн төвд амьдардаг. Охины сурлага муудсан учир сургуулийн нийгмийн ажилтан нь арав гаруй хоног анзаарч, ажигласан юм билээ. Энэ хугацаанд өнөөх уурхайн компанийн адуучин залуутай хамт амьдарч байгаа нь тогтоогдож, хууль хяналтын байгууллагад хандсан байгаа юм. Тухайн үед буюу өнгөрсөн есдүгээр сарын 17, 18-нд энэ хэрэг ил болж, багийн төвийн хүүхэд хамгааллын хамтарсан байгууллага хэд хэдэн удаа хуралдаж, асуудлыг авч хэлэлцсэн. Хамтарсан байгууллагыг хуралдаж байх үед буюу өнгөрсөн есдүгээр сард охины тээж буй ураг гурван сар хүрээгүй байсан. Энэ хугацаанд яаралтай үр хөндүүлж болох байсан ч охин болон залуу зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, тэд хүүхдээ төрүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн учраас хүүхдийг нь авахуулаагүй. Харин дараа нь хуулийн байгууллагад шалгагдаж, хууль бус зүйл гэдгийг нь мэдсэн даруйдаа хүүхдээ авахуулахыг хүссэн. Харамсалтай нь, ураг гурван сар гарантай болсон учраас аль ч эмнэлэг авахыг зөвшөөрөөгүй. Хэрэв ямар нэгэн аргаар үр хөндөлт хийсэн ч цаашид гарах үр дагавар нь хор хохирол ихтэй. Ар гэрийн анхаарал халамж муугаас болж энэ хэрэг гарсан. Одоогийн байдлаар охин сургуульдаа явж байгаа. Сургуулийн захиргаанаас охинтой ярилцаж үзээд ийм шийдвэр гаргасан байна лээ” гэв.
Охины мэдүүлгээр тэд харилцан тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон гэжээ. Мөн бие биедээ хайртай учраас хамт амьдарна, хүүхдээ төрүүлнэ гэж мэдүүлсэн аж. Харин хуулийн байгууллагаас 16 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон, жирэмсэн болгосон гэх үндэслэлээр 22 настай залууг саатуулан шалгаж, хэргийг прокурорт шилжүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Охины аав, ээж хүүхдээ төрүүлэхийг нь зөвшөөрсөн байна лээ. Мөн залуугийн ар гэрийнхэн охины аав, ээжтэй уулзаж, тохиролцсон гэсэн. Уг хэргийг Төв аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаад мөрдөн байцаах ажиллагаа дуусаж, аймгийн прокурорын газарт шилжүүлсэн” гэв.
Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа Б нь Улаанбаатар хотын харьяат, 22 настай. Эзэмшсэн боловсролгүй. Төв аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уурхайн ....... ХХК-ийн адуучин, туслах ажилтан гэнэ.
Хуулийн байгууллагаас уг хэргийг үйлдсэн, насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон, жирэмсэн болгосон Б-д 3-5 жилийн хорих ял оноохоор төлөвлөжээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГТ ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДЭД ДАРААХ ЯЛ ШИЙТГЭЛ НОГДУУЛЖЭЭ.
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж;
2.2.бүлэглэж;
2.3.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж;
2.4.хохирогчийг жирэмсэн болгож;
2.5.хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж;
2.6.хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэж;
2.7.урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн;
2.8.харгис хэрцгий аргаар;
2.9.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж;
2.10.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
12.5 дугаар зүйл.Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох
1.Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас:
2.1.хохирогчийг жирэмсэн болгосон;
2.2.бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эцэг, эхчүүд та бүхнийг өсвөр болон бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа үргэлж нэгдүгээрт тавьж байхыг анхааруулж байна.
| SOS: 14 настай охиныг жирэмсэн болгосон уурхайн ажилтныг шалгаж байна |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |