Дархан-Уул аймгийн Дархан сумын “Монгол алт”-ны уулзварт энэ сарын 16-нд зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, том оврын автомашины жолооч 44 настай эрэгтэй Ц 13 настай эрэгтэй Г-г дайрч амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан билээ. Зам тээврийн ослоор амиа алдсан 13 настай талийгаачийн ах Г-тэй холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Та дүүгийнхээ амь эрстсэн шалтгаан, нөхцөлийг хэрхэн таамаглаж байгаа вэ?
-Энэ сарын 16-ны 15:10 цагийн үед 13 настай дүү минь зуурдаар буюу зам тээврийн ослоор нас барсан харамсалтай хэрэг гарсан. Дүүг минь дайрч, амийг нь хохироосон жолооч тухайн үед гар утсаараа оролдож байсан юм билээ. Ослын үеийн камерын бичлэг цахим орчинд цацагдсан боловч тус бичлэгийг устгасан байсан. Тиймээс бид жолоочийг баримтаа устгаж байна гэж хардаж байгаа. Ослын үеийн бичлэгийг үзсэн олон хүн бий.
-Та жолоочийг ослын үеийн бичлэгийг устгасан гэж хардаж байгаа гэлээ. Тус осолд ямар нэгэн гаднын нөлөө байх магадлалтай юу?
-Би хувьдаа шүүх хуралд ямар нэгэн гаднын орж болзошгүй гэж хардаж байна. Задлан шинжилгээний мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Дүүг минь автомашинаар дайрч, хөнөөсөн жолоочоос согтууруулах болон мансууруулах төрлийн бодис илрээгүй.
-Дүү нь өмнө нь тэр гарцаар гардаг байсан уу. Тухайн үед ямар ажлаар хаашаа явж байсан бэ?
-Дүү минь бөхийн дугуйланд явдаг байсан юм. Осол гардаг өдөр талийгаач гэрээсээ эрт гараад бэлтгэл рүүгээ алхсан юм билээ. Дүүгийн бэлтгэл 15:05 цагт эхэлдэг. Тэгээд 15:10 цагийн үед осолдсон байсан.

-Дүү нь гарцаар гарахдаа ганцаараа явж байсан уу?
-Дүү минь гарцаар гарахдаа ганцаараа явж байсан юм билээ. Бүх автомашиныг явж дууссаны дараа ногоон гэрлээр гарч байхад нь хажуу талаас нь тойрч орж ирсэн автомашины жолооч дайрчихсан камерын бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Жолооч утсаар оролдож байхдаа буюу анхаарал болгоомжгүй үедээ гэрлэн дохио асахаас өмнө гарах гэж яарч байгаад дүүг минь дайрсан гэдэг нь камерын бичлэгт тод бий.
-Та бүхэн жолоочтой уулзсан уу. Жолоочийг таньдаг уу?
-Биднийг жолоочтой уулзуулаагүй. Цагдаа нар дүүг минь дайрч, амийг нь хөнөөсөн жолоочоос байцаалт авч байгаа байх. Гэвч тус жолооч гадуур чөлөөтэй явж байгаа. Жолооч тухайн үед ганцаараа явж байсан гэсэн. Бид тус жолоочийг сайн танихгүй ч сураг гаргачихаар хүн байна лээ. Манай гэр бүлийнхнээс одоогийн байдлаар байцаалт өгсөн хүн байхгүй.
-Дүү нь осолдсон үедээ эмнэлэгт хүргэгдэж амжсан уу?
-Дүү эмнэлэгт хүргэгдэж амжаагүй. Газар дээрээ амьсгал хураасан байсан. Талийгаачийн ажил явдал дуусаагүй байгаа учир үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Шүүх хурал дууссаны дараа бид мэдээлэл өгөх боломжтой.
-Та замын хөдөлгөөнд оролцож буй зорчигч, жолооч нарт юу хэлэх вэ?
-Сүүлчийн үед зам тээврийн осол нэмэгдэж, хүний амь эрсдэх боллоо. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар дүрмийн дагуу зорчиж, гар утас болон анхаарал сааруулах зүйл хэрэглэхгүй байх нь чухал. Таны болоод бусдын амь, амьдрал таны гарт бий гэдгийг мартаж болохгүй гэж хэлмээр байна.
| 13 НАСТАЙ ТАЛИЙГААЧИЙН АХ: НОГООН ГЭРЛЭЭР ГАРЧ БАЙСАН ДҮҮГ МИНЬ ГАР УТСАА ОРОЛДОЖ БАЙСАН ЖОЛООЧ ДАЙРЧ, ХӨНӨӨЧИХӨӨД КАМЕРЫН БИЧЛЭГИЙГ УСТГУУЛСАН БАЙСАН |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |