Цэргийн албанд татагдсан залуусыг тээвэрлэж явсан хоёр ч машины жолооны осол гаргаж, зорчигчид гэмтээд байна. Тодруулбал, Хэнтий аймгаас Дорнод аймгийн Матад суманд алба хаахаар явж байсан залуусыг тээвэрлэж явсан автомашины жолооч зам тээврийн осол гаргаж, зургаан цэрэг, нэг ахлагч гэмтсэн юм. Ахлагчийн толгой хоёр хэсэгт хагарч, есөн оёдол тавьсан гэх. Харин цэргүүдийн нуруу, хүзүү хөнгөн бэртсэн билээ. Тэгвэл бид осолд орсон залуугийн ээж Б.Нарангэрэлтэй холбогдож ярилцлаа. Түүний 19 настай хүү Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас цэргийн албанд татагджээ.
-Хүүгийнх биеийн байдал ямар байгаа вэ. Ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?
-Хүүгийн минь нуруу гэмтсэн. Гэхдээ харьцангуй хөнгөн бэртсэн гэж ойлгож болно. Нурууных нь зөөлөн эд бага зэрэг гэмтсэн учраас эмчилгээ хийлгээгүй. Шаардлагатай шинжилгээ, зургийг нь авахуулж, зөвлөгөө авсан. Тэгээд хүү минь зүгээр гэсэн учраас цэргийн анги руугаа өнөөдөр (өчигдөр) явсан.

-Хүүтэйгээ утсаар ярьсан уу. Цэргийн ангидаа очсон болов уу?
-Өглөө “Замд гараад явж байна. Санаа зоволтгүй шүү” гээд утсаар ярьсан. Цэргийн ангийнхаа хүмүүсийн утсаар ярьж байх шиг байна лээ. Өөрийнхөө утсыг үлдээгээд явсан учраас тэр бүр холбоо барьж чадахгүй байна. Дарга нар нь ар гэр рүү нь ярих зөвшөөрөл олговол утсаар ярих байх. Ангидаа очоод ярих байх гээд хүлээгээд сууж байна.
-Эмч нар цаашид юуг анхаарах шаардлагатай гэж хэлсэн бэ. Нурууны гэмтэл юм байна шүү дээ?
-Одоогоор ил харагдах, шинжилгээгээр илэрсэн ноцтой гэмтэл, бэртэл байхгүй гэж хэлсэн. Ийм учраас хийх эмчилгээ байхгүй гэсэн. Явганаас унаад бэртээгүй, машины осол учраас цаашид муу үр дагавар гарах вий гэхээс айж байна. Гэхдээ “Зүгээр байгаасай” гэж залбирч, итгэж, найдаж байгаа. Учир нь манай хүүгийн бэртэл хамгийн бага нь байсан. Эмч нар цаашид хэрхэх талаар юм хэлээгүй.
-Хүү нь хэдэн настай вэ. Цэрэгт явах шийдвэрийг өөрөө гаргасан уу?
-Хүү минь 19 настай. МУБИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан. Цэрэгт явах нас нь болсон учраас зарлан дуудах хуудас ирсэн. Бид хүүгээ сурч байгаа учраас энэ жилдээ өнжөөх бодолтой байсан. Өөрөө ч сурч байгаа учраас цэрэгт авч явахгүй байх гэж бодож байсан. Гэтэл сургуульд сурч байгаа эсэхийг нь ч харгалзан үзэхгүйгээр авч явахаар болсон. Өргөдөл, хүсэлт гаргаад нэмэр байгаагүй. Тэгээд хүү минь “Одоо үлдсэн ч дараа жил алба хаа гэх юм байна. Тэгэхээр дараа жил ч мөн ялгаагүй ийм нөхцөл байдалтай болох нь тодорхой. Та хэд дараа жил дахиад л унаа, тэрэг, мөнгө төгрөг гэж байхаар яваад ирье” гээд шулуудсан. Бид уг нь оюутан учраас “Оюутан цэрэг хөтөлбөрт” хамруулах бодолтой байсан.
-Өргөдөл гаргаад авч хэлэлцээгүй юу. Сургуулиас нь чөлөө авсан уу?
-Ямар ч нэмэр байгаагүй. Хэнд ч хандсан хүүг минь авч явна гээд байсан. Тэгээд явах шийдвэр гаргасан даа. Ангийнх нь багш руу хандаж, хэлсэн байгаа. Багш нь сургуулийн захиргаа руугаа хандаж, уламжилж өгнө гэж байна лээ. Угтаа эх орон минь тайван, энх цаг байгаа учраас оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж болохоор байсан юм шиг санагдаж байна. Ийм цаг үед хүүхдүүд сургуульдаа сурч, чадварлаг сэхээтэн болох хэрэгтэй шүү дээ. Бид цаг үе хэцүү, нөхцөл байдал хүнд байвал хүүгээ эх орноосоо харамлахгүй. Харин ийм цаг үед хүүхдийн минь сурах нэг жилийг хумслах хэрэг байсан эсэхэд эргэлзэж байгаа. Гэхдээ албаныхан мэдэж байгаа юм байлгүй дээ. Хамгийн гол нь хүү минь дараа жил сургуульдаа сураад, сайн боловсон хүчин болж гараасай л гэж бодож байна. Жилийн хугацаанд сурсан эрдмээ мартаж, эсвэл сургуульдаа дургүй болчихсон байх вий л гэхээс бид эмээж байна.

-Сургалтын төлбөрөө төлсөн байсан уу?
-Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн байсан. Гэхдээ багш нь яриад дараа жилийн төлбөр рүү шилжүүлж өгнө гэдэгт итгэж байгаа. Энэ асуудалд санаа зовохгүй байна. Дараа жил хүү минь сургуульдаа сурах нь тодорхой шүү дээ.
-Ослын талаар хүү нь юу гэж ярьсан бэ?
-Осол болсон өдрийн 17:00 цагийн орчимд хүү минь залгасан. Тэгээд машин нь онхолдож, эмнэлэг рүү явж байгаа тухайгаа хэлсэн. Бид сандраад, айж балмагдаад эмнэлэг дээр гүйгээд очсон. Тэгээд 19:00 цагийн үед бүх шаардлагатай шинжилгээг хийлгэсэн. Бас ч харьцангуй гайгүй байсан учраас тайвширч, хүүгээсээ юу болсон талаар асуухад “Машин хүчтэй донслох шиг болсон. Тэгээд гэнэтхэн замын хажуу руу унаж, хүмүүс дарагдсан” гэж хэлсэн. Харин цэргийн ангийнхан хэлэхдээ “Машины хүрдний чагтан гол нь хугарсан. Үүнээс болж зам тээврийн осол гарсан. Гэхдээ машин цувааны хурдаар явж байсан учраас санаа зоволтгүй. Цувааны хурдыг тусгай тохируулсан байдаг” гэж хэлсэн.
-Жолоочтой нь уулзсан уу. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй гэх хардлага бий?
-Жолоочтой нь таарсан. Согтуу байгаагүй байлгүй дээ. Олон хүний хүүхдийг авч явсан хүн тийм хариуцлагагүй үйлдэл гаргаагүй гэдэгт итгэж байна. Техникийн бүрэн бус байдлын улмаас л осол гарсан байх.
-Танд өөр нэмж хэлэх зүйл бий юү. Гомдол, санал?
-Эрүүл саруул явж явсан хүүг минь эрүүл буцаагаад явуулаасай л гэж хүсэж байна. Өөр бидэнд хүсэх юм алга.
| Осолд орсон цэргийн ээж Б.НАРАНГЭРЭЛ: Хүүг минь тээвэрлэж явсан машины чагтан гол тасарч, замын хажуу руу унасан гэсэн. Хүүгийн минь нуруу бага зэрэг гэмтсэн |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |