Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс 20-25 жилийн хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар батлан даалтад гараад дөрвөн сар болж байна. Шинэ нөхцөл байдал үүссэний улмаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, тэднийг батлан даалтад гаргасан юм. Ингэснээр гурван шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг дахин шалгах юм.
Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын 100 хоногийн тайлан танилцуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нар маш ноцтой мэдэгдэл хийсэн юм. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “С.Зоригийн хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр “Би 2016 оноос хойш С.Зориг агсны хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн хойноос хөөцөлдөж байна. Монголд шударга ёс, хууль байдгийг үзэх гэж зургаан жил болж байна. 2016 онд С.Зоригийн хэргийг мөрдсөн хүмүүс захиалагчийг нь тогтоож чадаагүй хэрнэ, захиалгаар хүн хөнөөсөн гээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноосон. Иргэн Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр Э.Бат-Үүлийг энэ хэргийн захиалагч хэмээн шалгасан. “Нотлогдож байгаа тул” гэсэн үгтэйгээр шалгаж эхэлсэн хэдий ч 20 хоногийн дараа "Нотлогдоогүй" гэсэн тайлбараар яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. 2016 онд иргэн Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр Э.Бат-Үүлийг энэ хэргийн захиалагч хэмээн шалгасан. “Нотлогдож байгаа тул” гэсэн үгтэйгээр шалгаж эхэлсэн хэдий ч 20 хоногийн дараа "Нотлогдоогүй" гэсэн тайлбараар яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар ярьсан. Гэвч Э.Бат-Үүлээс ямар ч байцаалт аваагүй. Тиймээс би энэ хэрэгт хүн хэлмэгдсэн гэж тууштай үзэж байгаа" хэмээн мэдээлсэн юм. Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар ярьсан. Гэвч Э.Бат-Үүлээс ямар ч байцаалт аваагүй” гэсэн юм.

Харин тус мэдэгдлийн хариуд Э.Бат-Үүл “Хэрвээ намайг С.Зоригийн хэргийн захиалагч гэж байгаа бол барь, хориод хариуцлага тооцох ёстой биз дээ. Би энд байж л байна шүү дээ” гэх тайлбар өгсөн байдаг.
Мөн Т.Чимгээг батлан даалтад гарах үеэр түүний ах Т.Хүрэлбаатар “Миний дүү хэзээ ч хэрэг хийх хүн биш. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд би дүүгийнхээ төлөө тэмцэл хийлээ. Энэ бүх хугацаанд бидэнд тусалсан хүмүүст баярлалаа. Бидний зовлонг өөрийн зовлон шиг хамт үүрэлцэж, зургаан жил хамт зүтгэсэн өмгөөлөгч С.Оюунцэцэгтээ баярлалаa. Гурван хүний амийг аварлаа. Хэрэв энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдээгүй бол миний дүү болон Б.Содномдаржаа нар хорих ангидаа бурхан болох байлаа. Энэ хэрэг нууц байхад Т.Чимгээ хэлж байсан. “Захиалагчийн нэр гэдэгт Э.Бат-Үүл гэж хүний нэр байсан. Ц.Нямдорж гэж нэр байгаагүй” гэж хэлж байсан” хэмээсэн юм.

Харин ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Энэ хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн. Ингэхдээ тэднийг эрүүдэн шүүж, яргалсан. Гүйцэтгэх ажиллагааны тогтоолд Г.Эрдэнэбат өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан.
Эрүүдэн шүүлт явахад би Хууль зүй, дотоод хэргийн сайд байгаагүй. Эрүүгийн байцаан шийдэх хуулийн 41 дэх заалтад шинээр хэргийг задлан үзэх гэж байдаг. Үүний дагуу прокурор хүсэлт бичээд эрүүдэн шүүсэн гэдгээр нь суллуулах боломжтой. Намайг ажлаа авах үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар "Тахир соёотод" хоригдож байсан. Энэ бол суллах боломжгүй хорьдог газар. Жил орчим тэнд хорьсныг нь би авч ирсэн. Би эднийг хэлмэгдсэн гэдгийг нь хамгийн сайн мэдэж байсан учраас гэр бүлийнхнээс нь уучлалт гуйсан. Э.Булган гурван удаа мэдүүлэг өгөхдөө наад хоёр хүн чинь биш гэж хэлсэн байдаг" гэсэн юм. Одоогоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг дахин шалгаж эхэлсэн эсэх талаар тэдний гэр бүлийнхнээс тодруулсан юм.

Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа хэлэхдээ” Хүүгийн минь бие батлан даалтад гарснаас хойш таагүй байгаа. Олон хүнтэй газар байх дургүй, дотор нь давчдаад байж чаддаггүй юм. Тийм болохоор гадуур салхилж, уул, хадаар явдаг. Хүүг минь хэзээ ирээд дахин баривчлаад явахыг хэлж мэдэхгүй байна. Энэ тухай бодохоос л дотор харанхуйлах юм. Хүүг минь нэг бүр сулласан байсан бол үлдсэн амьдралаа бодож, ажил төрөл хиймээр л байна. Би хүүгийнхээ төлөө санаа зовж сууна. Хүү минь хорихоос их айдастай гарч ирсэн. Тийм болохоор хашааны хаалга дуугарахад л айж түгшдэг юм шиг байна лээ” гэсэн юм.
Харин Т.Чимгээгийн ээж Ц.Марууштай холбогдож охинтойгоо уулзсан эсэх талаар тодруулсан юм. Тэрбээр “Охин минь ирж 20-аад хонож, хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар руу буцсан. Охинтойгоо уулзаад их сайхан байлаа. Охины минь бөөр, нуруу, зүрх гээд өвдөөгүй эрхтэн байхгүй, эмчилгээ хийлгэдэг. Даралт нь ихсэж, багасдаг юм шиг байна лээ. Охиныг минь бүр мөсөн суллачихсан бол хэчнээн сайхан бэ гэж бодож суух юм. Хэргийг дахин шалгаж эхлээгүй юм шиг байна лээ. Охин минь энэ талаар юм яриагүй” гэлээ.

| Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэзээ шалгаж эхлэх вэ |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |