Дорнод аймгийн Хэрлэн суманд долдугаар сарын 21-ний 03:00 цагийн үед 18 настай эрэгтэй Б.Д “Harrier” маркийн автомашинаар 18 настай эрэгтэй Э.С-ыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулж, хэргийн газраас зугтсан.
Тус хэргийг үйлдэж, хэргийн газраас зугтсан 18 настай Б.Д гэгч нь Дорнод аймгийн ИТХ-ын МАН-ын төлөөлөгч М.Бас-Эрдэнийн хүү Дөлгөөн гэх. Тэрбээр “Сити” их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан аж. Хэргийг одоогоор Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж буй. Тиймээс хэрэг үйлдсэн Б.Д болон хохирогч Э.С нарын аавтай холбогдож, хэрэг юунаас болж гарсан болон хохирогчийн биеийн байдал ямар байгаа талаар тодруулсан юм. Одоогоор хохирогч Э.С ГССҮТ-д хэвтэн эмчүүлж буй.
Хохирогч Э.С-ын биеийн байдал одоогоор маш хүнд, сэхээнд байгаа аж. Энэ талаар аав нь ярихдаа “Миний хүү ГССҮТ-т ирээд хоёр удаа хүзүү, сээрний хагалгаанд орсон. Нугас нь бяцарсан гэх оноштой учир гадаад оронд эмчлүүлэх боломжгүй” гэж эмч нар хэлсэн. Одоогоор хүүгийн минь хөл мэдээгүй байгаа. Би хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй. Цар тахлын үед эмнэлэг рүү нэвтрүүлэхгүй гэсэн. Хүүгээ хурдан тэнхрүүлж, хагалгааных нь шархыг эдгээж байгаад дараагийн эмчилгээг хаана хийлгэхээ шийднэ. Гаднын эмнэлэгт хэчнээн төгрөгөөр эмчлүүлэх талаар судалж амжаагүй байна. Ээж нь удахгүй төрөх учир сэтгэл зүйн хямралтай байгаа” хэмээсэн юм.
Түүний хүү Э.С гурван сарын өмнө арванхоёрдугаар ангиа төгссөн аж. Тийм учраас өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй дөлгөөн, тайван хүүхэд гэнэ.“Тухайн үед хэрэг юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа” хэмээн түүний аав ярьсан.
Автомашинаар нэгнээ дайрч буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, иргэдэд нээлттэй болсон. Тийм учраас иргэд даргийн хүүгийн хэргийг “хэрхэн шийдвэрлэх бол” гэсэн хүлээлттэй байна. Учир нь түүний аавыг эрх мэдэл албан тушаалаа ашиглан хүүгийнхээ хэргийг хэрэгсэхгүй болгох вий гэх хардлага байгаа юм. Тиймээс хэрэг үйлдсэн Б.Д-ийн аав тус хэргийн талаар ямар байр суурьтай байгаа талаар тодруулсан билээ. Тэрбээр “Миний хүү энэ хэргийг үйлдсэн нь үнэн. Хэрэг гардаг өдөр буюу өнгөрсөн сарын 21-ны орой над руу залгаад “Ааваа, би цагдаа дээр байна. Хүн дайрчихлаа. Гэхдээ нөгөө хүн нь гайгүй байх аа” гэж хэлсэн.

Дараа нь ярилцахад “Манай хоёр найзыг зодоод байхаар нь найзуудыгаа салгаж, машиндаа суулгаад, зугтсан” гэж хэлсэн. Олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгээс харахад хорь гаруй хүүхэд манай хүүгийн найзуудыг 30 гаруй минут зодсон байгаа юм. Тухайн үед болж өнгөрсөн үйл явдлын богино хэсэг нь л тус бичлэгт үлдсэн юм билээ.
Тэд эмэгтэй хүүхдээс болж муудалцсан байх магадлалтай. Миний хүү зодоонд оролцох нь бүү хэл машинаасаа буугаагүй юм билээ. Би хүүгээ өмөөрч, хаацайлахгүй. Хэрэг нь шийдэгдвэл үүрэх ёстой ялыг нь эдлүүлнэ. Миний хүү дайрсан болохоор хамгийн их ялыг нь эдлэх байх.
Харин би тухайн хэрэгт оролцсон бүх хүүхдийг зохих ёстой шийтгэлээ эдэлж, хариуцлага хүлээх байх гэж итгэж байна. Нэгэнд нь тохож орхих биш хэн нь ямар буруутайг нь тогтоож, хүн бүрд тохирох хариуцлагыг нь хүлээлгэсэн нь зөв.Бид хохирогчийг хөл дээр нь босгохын тулд чадах бүхнээрээ туслах болно” гэсэн юм.
Тус хэргийг хэрхэн шалгаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн мэргэжилтнээс тодруулахад "Зодоонд оролцсон бүх хүнийг хэрэгт холбогдуулан шалгана. Одоогийн байдлаар 13 хүн шалгаж байгаа. Өнөөдөр прокурорын газраас хэргийг ямар үндэслэлээр хэрхэн үргэлжлүүлэн шалгах талаар чиглэл өгнө" гэв.
| Бүлэг зодоон хийж, автомашинаар нэгнээ дайрсан ХЭРГИЙН МӨРӨӨР |
|
Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-30 12:21:25
2026-04-30 08:24:08
ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМАНД "ДОРНЫН ШИМ", "МЕТРО РИ ТРАНС" КОМПАНИ АЛТ УХАХААР ЗЭХЭЖ, НИНЖА НАР ТАЛБАЙГ НЬ СҮЙТГЭЖ ЭХЭЛЖЭЭ
2026-04-30 08:00:34
БҮТЭЭЛҮҮДЭЭРЭЭ "ШУУГИАН ТАРИГЧ"
2026-04-30 07:48:43
ТАНИЛЦ: “НҮҮРСЧИД”-ИЙН ҮҮР БУЮУ “ЦАГААН ХАД”-НЫ ЦААД ЭЗЭД
2026-04-30 07:39:45
“Ulaanbaatar Amazons” баг “FIBA 3x3 Chengdu Women's Series”-д өрсөлдөнө
2026-04-30 07:10:00
М.МӨНХБАТ: ТЕАТРЫН ЭХ ОРОН ОХУ-Д ТҮҮХИЙН ОНДООШЛОО ТОЛИЛУУЛЖ, “МӨНГӨН СЭЛЭМ” ШАГНАЛ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-04-30 07:00:00
2026-04-30 07:00:00
А.УУГАНБИЛЭГ: Боомилж нас барсан цэрэгт албанаас шалтгаалах зүйл тогтоогдоогүй
2026-04-29 17:34:05
Д.МӨНХХУЯГ: Т.Даваадалайг Туулын хурдны замын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийг хамаарал бүхий этгээдийнхээ данс руу шилжүүлж, мөнгө угаасан хэргээр шалгаж байна
2026-04-29 14:00:44
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд ашиглалтад орно
2026-04-29 12:54:05
ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХОРТ ЗУРШЛААС СЭРГИЙЛЭХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-04-29 12:40:29
Г.Төрболд элсний наадмаас хүрэл медаль авлаа
2026-04-29 11:42:49
З.Болортунгалаг элсний наадмаас мөнгөн медаль хүртэв
2026-04-29 11:22:01
Өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
2026-04-29 09:28:40
СЭХҮҮН БАЯРАА, СЭТГЭЛ ЗӨӨЛӨН Н.БАДРАЛ
2026-04-29 08:58:45
“Хангардь” клуб улсын аваргаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2026-04-29 07:45:49
Жүдо бөхийн залуучуудын улсын аварга эхэллээ
2026-04-29 07:10:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-04-29 07:00:30
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС Г.ЁНДОН ЯВЖ, Б.ЦЭНГЭЛ ИРЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ
2026-04-29 07:00:00
ХОТЫН ЗОДООНД Х.НЯМБААТАР ДИЙЛЭХ ҮҮ, А.БАЯР ЯЛАХ УУ
2026-04-29 07:00:00
2026-04-29 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL” “ARTSAT TOWN”
2026-04-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |