Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс үүрэг даалгавар авч, урд хилийг товхинуулахаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдийг зорьсон. Мөн Засгийн газраас Замын-Үүд дэх ажил сайжруулах, гацаа саадыг арилгуулах зорилгоор НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүх нарыг томилсон.
ЦЕГ, Авлигатай тэмцэх газрын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг очсон даруйдаа авлигын мөнгөөр хөлжсөн хурган дарга нарыг шалгахыг нь шалгаж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг нь чөлөөлж эхэлсэн. Тухайлбал, Авлигатай тэмцэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбат, Авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүд дахь Цагдаагийн хэлстийн Замын цагдаагийн хэлстийн дарга Х.Уранбаяр, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайхан, сумын Засаг дарга Б.Анхбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах С.Саруул нарыг цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Энэ талаар Х.Нямбаатар сайд олон нийтэд хандан мэдээлэл өгөхдөө “Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж Замын-Үүд боомтод “үүрлэсэн” авлигын сүлжээтэй Засгийн газар тэмцэж эхэллээ” гэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд урьд хожид байгаагүй халаа, сэлгээ эрчимтэй өрнөж байна. Их хэмжээний авлига авсан төрийн байгууллагын дарга нараар эхэлсэн тус ажиллагаа гааль, мэргэжлийн хяналтын байцаагч нараар үргэлжилж байгаа гэнэ. Иргэдийн хэлж буйгаар Замын-Үүдээс Эрээн ороод буцаж, Замын-Үүдэд ирэхийн тулд хэд хэдэн дамжлага дамжиж, авлига өгөх ёстой гэнэ. Тухайлбал, гурвын хаалтнаас эхлээд хилийн ....... дугаар ангийн оффицер, ахлагч нар, Авто тээврийн Үндэсний төвийн ажилчдад заавал мөнгө атгуулдаг байна. Харин урдаас орж ирэхдээ Гаалийн болон Мэргэжлийн хяналтын байцаагч нарын гарыг заавал хүндрүүлнэ. Олон жил хэрэглэж буй “50 мянгын авгай” хэмээх нэршил нь Мэргэжлийн хяналтын байцаагч нарыг төлөөлүүлсэн үг. Учир нь, жолооч Монгол Улсын хил рүү нэвтрэх гэж л байгаа бол заавал 50 мянган төгрөг төлөх ёстой. Тэдэнд “бондгор” өгөөгүй жолооч урт дараалалд зогсож, хэдэн цагаар автомашинаа шалгуулж, дараа гарах нүүргүй болдог тухай ч эх сурвалжууд хэлж байлаа.
Ингээд бодохоор үнэхээр дараалалд цаг алдахыг хүсээгүй, хориотой бараа тээвэрлэсэн бол тэр жолооч 200 мянга орчим төгрөгийн хахууль өгч байж гарч орно.
Энэ талаар тус сумын жолооч А.Ү “УАЗ 469 автомашин унаж амьжиргаагаа залгадаг мань мэтийн жолооч төрийн байгууллагын ажилчдын өмнө бөхөлзөхөөс өөр аргагүй. Өглөө Замын-Үүдээс ямар ч дараалалгүй хил орохын тулд офицер, ахлагч нарт 20-100 мянган төгрөгийн хахууль өгнө. Галт тэрэгний өртөөгөөр “Дараалалд цаг алдахгүй шууд Хятадын хил рүү гаргана” гээд жолооч нар зогсож байдаг биз дээ. Тэд нар ахиухан атгуулчихсан болохоор тийм бардам явж байгаа юм. Харин Мэргэжлийн хяналтынхан хамгийн багадаа 50 мянган төгрөг, 100 юань авна. Гаалийн байцаагч нар чинь бүр тэнгэрийн амьтад 50-80 мянган төгрөг өгөхөөс нааш хөдлөхгүй. Авто тээврийн төвийнхөн ч авах ёстойгоо авна. Ингээд бодохоор үнэхээр дараалалд цаг алдахыг хүсээгүй, хориотой бараа тээвэрлэсэн бол тэр жолооч 200 мянга орчим төгрөгийн хахууль өгч байж гарч, орно. Гарал үүслийн бичиггүй малын мах, амьд цэцэг, гар утас зэрэг хилээр нэврүүлэх хориглосон бүхнийг бид бүдүүн зүрх гаргаж зөөдөг, тэд мэдсээр байж нуун дарагдуулж халаасаа зузаатгадаг” гэв.

Монгол Улсад орж ирэх ёстой татварын мөнгө хэд дахин багасаж, гаалийн ажилчдын халаасанд ордог ёс бус үзэгдэл Замын-Үүдэд олон жил нүдний өмнө ил байсаар ирсэн. Тухайлбал, Гаалийн байгууллагын зарим ажилчин гаалийн бүрдүүлэлтийг хууль бусаар хийж, үүнийхээ хариуд авлига авдаг байна. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж
Миний авдаг зарим бараа өндөр татвартай болохоор машиндаа эхэлж ачаад дээгүүр нь цемент, шилэн хөвөн зэрэг барилгын материалаар битүү зулна. Ингээд гаалийн ажилтнаар тэр чигтээ барилгын материал гэсэн бичиг, бүрдүүлэлт хийлгэж машинаа жинлүүлнэ.
“Би Хөвсгөл аймагт бизнес эрхэлдэг. Замын-Үүдээс Хөвсгөл хүртэл зам хол, тээврийн зардал өндөр гардаг болохоор гааль дээр л хуйвалдаж байж ачаа, бараагаа оруулдаг. Чин үнэнчээр явбал ашиг олох нь бүү хэл амархан дампуурна. Миний авдаг зарим бараа өндөр татвартай болохоор машиндаа эхэлж ачаад дээгүүр нь цемент, шилэн хөвөн зэрэг барилгын материалаар битүү зулна. Ингээд гаалийн ажилтнаар тэр чигтээ барилгын материал гэсэн бичиг, бүрдүүлэлт хийлгэж машинаа жинлүүлнэ. Татварт 10 сая төгрөг төлж байхаар гаалийн ажилтанд таван сая төгрөг атгуулчихсан нь надад ашигтай шүү дээ” гэв. Энэ мэтчилэн төрийн байгууллагын ажлыг зоогийн ширээний ард, автомашины кабинд хийдэг болсон нь авлига гаарч, хүнд суртал ихсэхэд нөлөөлдөг аж.
ЭРЭЭН ХОТЫН БУУДЛЫН ӨРӨӨНӨӨС ЭХЛЭЭД ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦАНД ЗАМЫН-ҮҮДИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АМЬДАРДАГ ГЭВ ҮҮ
Тав хүрэхгүй километрийн зайтай орших БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд хоёрын өнгө төрх, хөгжил дэвшил тэнгэр, газар шиг хол зөрүүтэй. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд монголчууд Эрээн хотод амьдрах нь элбэгшжээ. Тухайлбал, өдөрт хоёр удаа хил гарч халтуур хийсэн жолооч нар маргааш өглөө нь эрт монголын хил рүү орох хүмүүсийг авч явахаар Эрээнд хоног төөрүүлдэг байна. Урин дулаан цагт машиндаа хонодог нэг нь байхад буудлын өрөөг сар, жилээр нь түрээсэлчихдэг бийлэгжүү жолооч нар ч байдаг гэнэ.
Хоёр улсын хилээр 15 жил зорчигч тээвэрлэсэн жолооч Б.Т “Би шинэ зээлийн дунд байдаг буудлын өрөөг сараар нь түрээсэлчихдэг юм. Сарын 1000 юанийн төлбөртэй. Хуучин зээлийн урдуур ч гэх юм уу, нэг хоносон болоод гарах наймаачдад зориулсан хямдхан буудлууд бий л дээ. Тэдгээр буудал бол сарын 500-800 юань төлөөд амьдарч болдог л юм. Би хувьдаа арай тав тухтай, үйлчилгээ сайтай газар нь амьдардаг” гэсэн юм.
Энгийн жолооч хэдэн сар, жилээр нь буудлын өрөө түрээсэлдэг бол Замын-Үүдийн нэр бүхий төрийн албан хаагчид Эрээн хотод орон сууцанд амьдардаг гэх. Энэ талаар албан бус эх сурвалжийн мэдээлснээр "Хамгийн хямдхан даа 100-120 мянган юанийн үнэтэй орон сууц худалдаж авдаг. Манай Замын-Үүдийнхэн өглөө ажилдаа ирчихээд орой нь Эрээн орж хонодог шүү дээ. Хуучин зээлийн баруун урд дөрвөн замын уулзвар бий. Монгол “Бар” байдгаар нь хүмүүс их мэднэ дээ. Түүнээс чанх урагш явахад Монгол, Хятад хүүхдүүд сурдаг сургууль байдаг. Сургуулиас мөн урагшаа явахад нэг том орон сууцны хороолол таарна. Тэнд манай Гаалийн хоёр ч ажилчин үл хөдлөх худалдаж авсан талаар сонсож байсан. Нэг машинаас багадаа 50 мянган төгрөг авдаг байцаагч нар өдөрт хэдэн төгрөгийн орлого олдог нь тодорхой. 100 машин дугаарлаж байв л бүгд биш юм аа гэхэд талаас илүү нь заавал тэдэнд мөнгө өгнө. Хууль хяналтынхан шалгаад үзвэл Замын-Үүдийн бүх байцаагч тэрбумтан биш ч гэлээ саятан байгаа. Би Мэргэжлийн хяналтаас хэн гэдэг байцаагч Эрээнд үл хөдлөхтэй гэдгийг ч хэлж чадна. Гэхдээ хамаагүй ярьвал хэрэгт орж мэднэ. Урт хэл хүзүү орооно гэдэг дээ” гэв.



| ЗАМЫН-ҮҮДИЙН БАЙЦААГЧ НАР АВЛИГЫНХАА МӨНГӨӨР ЭРЭЭН ХОТОД ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВДАГ ГЭВ ҮҮ |
|
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |