.jpg)
-Туухайт өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Сайн байн уу. Баярлалаа танд.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Сосорбарамын Туяацэцэг гэдэг.
-Аль аймаг, хотод төрж, өссөн бэ?
-Би Төв аймгийн Төвд 1968 онд мэндэлсэн.
.jpg)
-Бага нас нь хаана өнгөрсөн бэ?
-Бага нас маань Төв аймгийн Эрдэнэсант суманд өнгөрсөн.
.jpg)
-Туухайт өргөлтөөс өмнө ямар спортын төрлөөр хичээллэж байсан бэ?
-Туухайт өргөлтөөс өмнө би ямар нэг спортын төрлөөр хичээллэж байгаагүй. Би 50 нас хүртлээ гоо сайханчаар “Прадокс” соланд шивээсчинээр ажиллаж байсан. Тэгээд 50 нас хүрээд энэ спортоор хичээллэж, мэргэжлийн тамирчны зэрэгт хүртлээ хичээллээд явж байна.
.jpg)
-Яагаад туухайт спортыг сонирхож хичээллэх болсон бэ?
-Би 50 настай байх үедээ туухайт спортын төрлийг сонирхож хичээллэсэн. Улмаар 56 настайдаа дэлхийн хошой аварга, Ази тивийн хошой аварга болсон. Энэ удаагийн 2025 оны ДАШТ дээр шүүгчдийн жаахан алдаатай шүүлтийн буруугаас болж, хоёрдугаар байрт орж, мөнгөн медаль авсан.
.jpg)
Үүнд сэтгэл дундуур, жаахан харамсалтай санагдаад байгаа. Дэлхийн туухайт өргөлтийн холбоо энэ жилийн ДАШТ-ий өмнө шүүгчдэдээ сольсон. Тийм болохоор туршлагагүй, чадвар муутай шүүгчдээр ДАШТ-ийн шүүгчдийн багийг бүрдүүлсэн байлаа. Шүүгчид хувилдаж, ярьж тохирсон юм шиг миний өргөлтийн тоог бууруулж, хүчээр хоёрдугаар байрт оруулсан.
.jpg)
-Туухайт өргөлтөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би туухайт өргөлтөөр найм дахь жилдээ хичээллэж байгаа.
.jpg)
-Бусад спортын төрлөөс туухайт өргөлтийн ялгагдах онцлог нь юу байдаг вэ?
-Туухайт спортыг анх яагаад сонирхох болсон бэ гэхээр би спортоор хичээллэе гэж бодож сонгосон юм. Ер нь нас ахиад ирэхээр бие чилээрхэж, хямарч, олон асуудал, проблемуудтай тулгарч, хөдөлгөөний дутагдалд ордог юм билээ. Тэр бүхнийг даван туулж гарахын тулд өөрийн эрхгүй эмгүйгээр эрүүлжих сонголтыг хийхийг хүссэн.
.jpg)
Тэгээд л янз бүрийн спортоор хичээллэж үзсэн. Фитнес, иог, аэробик гээд олон спортоор хичээллэж боловч нэмэр тус болохгүй байв. Гүйж ч үзсэн. Гүйхээр бөөр доргиод, хөл, гар хавагнаж хавдаад, ямар нэгэн хөдөлгөөн хийж болохгүй байлаа. Харин гийрийн спортыг би, нөхөр Г.Үүрцолмонгийн хамт Оросод очин, үзэж, хараад, сонирхсон. Бүх насны хүмүүс, тэр битгий хэл хүүхэд хүртэл хичээллэж болдогийг харсан.
.jpg)
Би хүүгээ багаас нь хүнд юм өргүүлбэл нуруу нь суулт өгөөд гэмтчих вий. Өсөлт нь зогсох болов уу гэж бусад хүмүүсийн нэгэн адил болгоомжилдог байлаа. Манай гэр бүлийн хүн тамирчин болохоор миний үгэнд орохгүйгээр хүүгээ гийрээр хичээллүүлэх болсон. Тэгэхээр нь би хүүгээ дагаад хичээллээд үзье гэж шийдэлд хүрсэн. Ямар нэгэн сөрөг өөрчлөлт миний биед ажиглагдах, үгүйг нь өөрийн биеэр мэдрэхийг хүссэн. Ямар нэг өөрчлөлт сөрөг зүйл надад гарах юм бол хүүгээ шууд болилуулна гэж бодсон.
.jpg)
Тэгсэн надад шууд эерэг нөлөө үзүүлээд эхэлсэн. Түүнд нь урамшаад, олон жил гийрээр хичээллэж байгаа Оросын ахмад тамирчдын санал сэтгэгдэл, зөвлөгөөг сонсож, улам бүр шамдан хичээллэх болсон юм. Туухайт өргөлтийн бусад спортоос ялгагдах онцлог гэвэл хөдөлгөөнт хүч, амьсгал, тэсвэр, уян хатан чанарын бүх дасгалыг цогцоор нь нэгэн зэрэг гүйцэтгэдэг гэдгээрээ давуу талтай юм.
.jpg)
Гэхдээ мэдээж, бусад спортыг шууд үгүйсгэж болохгүй. Ер нь спортын төрөл бүхэн хоорондоо уялдаа холбоотой байдаг шүү дээ. Туухайт спортод, гүйлт, уян хатан болон штангийн хүчний дасгалууд чухал байдаг. Туухайт спортоор мэргэжлийн түвшинд хүртэл хичээллэе гэж бодож байгаа бол дээрх спортын төрлийн дасгал хөдөлгөөнийг заавал хийх ёстой. Харин сонирхогч, энгийн иргэд зөвхөн туухайг өргөж хичээллэх боломжтой.
-Туухайг гарын хүчээр өргөдөг юм уу, өргөлтийн техник их чухал уу?
-Туухайг зөвхөн гарын хүчээр өргөдөг юм биш. Хүн харахад маш энгийн мэт харагддаг боловч маш нарийн детальчилсан техниктэй. Энэ техникийг зөв сурахад хүний уян хатан чанар сайжирдаг. Туухайг арван минутын турш тасралтгүй, үргэлжлүүлэн өргөхийн тулд уян хатан чанараа сайжруулахгүйгээр өргөж чадахгүй. Тамирчин арван минут туухайг өргөх чадвартай болсон үед тэсвэрийн чадвар нь дагаад хөгждөг.
-Ер нь өөрийгөө гартаа хэр бяр, тэнхээтэй гэж боддог вэ?
- Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг. Энэ спорт нь хүний тууш булчингуудыг хөгжүүлдэг. Мөн хүний биеийн хялгас булчин, тууш булчин, бидний биеийн огт ашиглаад байдаггүй унтаа булчингуудыг ажиллуулж, шөрмөс, судасыг тэлж, сунгаж өгдөг.
-Одоо ямар спорт хороонд хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Гийрээр анх хичээллэж эхлэх үедээ ОХУ-ын дэлхийн гурван удаагийн аварга, геннисийн амжилтад бичигдсэн Сергей Трофимович Леонов гэдэг хүний удирдлаган дор хоёр сар бэлтгэл, сургуулилалт хийж байлаа. Бүх насны хүмүүст тохирсон сургалтын арга барил, системийг заалгасан.
-Манай улсад туухайт өргөлтийн хэдэн клуб үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Манай улсад туухайт спортын албан ёсны 4-5 клуб байгаа. Бид хөдөө орон нутаг, аймаг, сумдад энэ спортыг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх гэж хичээн, ажиллаж байгаа. Монгол Улсын биеийн тамир, спортын бодлого төлөвлөлтөд туухайт спортын төрөл багтаагүй байдаг. Тийм болохоор хувиараа нөхөртэйгээ хамт энэ спортыг хөгжүүлж, олон хүнд энэ спортыг түгээж, таниулахын тулд хичээн зүтгэж явна. Энэ спортын хөгжлийн явц удаашралтай байгаа. Хэрэв төрийн нэгдсэн бодлогоор зөв хөгжүүлэх юм бол арай хурдтай хөгжиж, дэлгэрэх байх.
-Туухайт өргөлтийн спортыг Монгол Улсад бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх тал дээр Соёл спорт, аялал жуулчлал, залуучууудын яам, БТСУХ, МҮОХ, МОСХ зэрэг спортын удирдах байгууллагууд бодлогоор хэр дэмжлэг үзүүлдэггүй юм уу?
-Тийм ээ, уг нь спорт төрийн бодлогоор хөгжих ёстой. Туухайт спортыг бүх нийтийг хамарсан спортын төрөл болгон хөгжүүлэх бүрэн боломжтой. Хүүхэд, залуус, бүх насны иргэдийн хөдөлгөөний дутагдал, илүүдэл жин, стерсс ядаргааг арилгах боломжтой. Тэдний бие бялдрын хөгжлийн түвшинг энэ спортын төрлөөр хичээллүүлэн сайжруулж болно. Энэ спортыг олны хүртээл болгохын тулд нөхөр бид хоёр өөрсдийн чадах хэмжээнд зүтгэж байна. Бид тийм бололцоотой, хөрөнгө, мөнгөтэй хүмүүс биш. Туухайт спортыг Монголд хөгжүүлчих юмсан гэсэн өөдрөг, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн явна. Улсаас ямар нэгэн дэмжлэг байхгүй. Бид өөрсдийн идэж, уухаас илүүчилж, энэ спортод зориулдаг.
Ер нь манай холбооны зарим нэг тамирчид тив, дэлхийн аварга болчихоод эргээд холбоогоо шүүмжлэх, бидний хийж буй ажлыг үгүйсгэх нь бий. “Холбоо муу ажиллаж байна. Тамирчдын тэмцээний зардлыг бүрэн даах ёстой” гэх зэргээр дайрч, доромжлох нь ч байдаг. Шинэ спортын төрлийг хөгжүүлэх нь тийм амар, хялбар зүйл биш юм байна. Үүний биеэрээ, сэтгэлээр амсаад явж байгаа. “Мал тэжээвэл ам тосдоно. Хүн тэжээвэл толгой цусдана” гэдэг. Манай ахмадуудын хэлсэн үг яг үнэн гэдгийг ухаарч сууна.
Хувь хүний хувьд спортын шинэ төрлийг Монгол Улсад хөгжүүлнэ гэдэг амаргүй, бүтэшгүй хүнд зүйл байдаг юм байна. Энэ спортын талаар огт ямарч ойлголтгүй хүмүүс хүртэл холбоог булаалцалдаад байгааг хараад гайхдаг. Ганц нэг тэмцээнд түрүүлчихээд би мундаг гэсэн “Оддын өвчин” тусагчид олширч байгаад харамсдаг.
Энэ спортын бас нэг онцлог тал гэвэл тамирчин биш байсан ч тухайн хүн тууштай, зөв системтэйгээр хичээллэж чадвал хэн ч туухайт өргөлтөөр дэлхийн аварга болох боломжтой. Ер нь бид холбооныхоо тамирчдын гурван хүн тутмын хоёрыг нь дэлхийн аварга болгочих юмсан гэсэн зорилготойгоор ажиллаж байгаа.
| С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг |
|
Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна
2026-03-06 11:04:27
Боксчид Тайландын "Fututes Cup"-ийг зорив
2026-03-06 10:23:37
Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэний 113 жилийн ой энэ өдөр тохиож байна
2026-03-06 10:14:49
Азийн аварга З.Болортунгалаг жин өгсөн барилдаж түрүүллээ
2026-03-06 09:09:44
Ч.Алтангэрэл “Шилдэг-8”-ын 125 кг-ын жинд түрүүлэв
2026-03-06 09:04:21
Б.Хулан “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2026-03-06 08:58:35
“Шилдэг-8”-ын 86 кг-ын жинд Н.Батбилгүүн аварга болов
2026-03-06 07:50:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 62 кг-ын жинд Т.Алтжин түрүүллээ
2026-03-06 07:40:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 65 кг-д Б.Зэнээмэдэр түрүүлэв
2026-03-06 07:30:00
Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨХ Н.АЛТАНХУЯГИЙГ 36.4 ТЭРБУМЫН ХЭРГЭЭС ХОЁР УДАА ЦАГААТГАСАН ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН ӨМНӨ НЬ Х.БАТТУЛГЫН ӨШТӨН М.ЭНХСАЙХАНД 55 САЯ ТӨГРӨГИЙН ХЭРГЭЭР 4.6 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖ БАЙЖЭЭ
2026-03-06 07:20:08
Б.Батцэцэг сайд Ослогийн их сургуулийн Соёлын түүхийн музейд зочиллоо
2026-03-06 07:20:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 53 кг-ын жинд Б.Отгонтуяа түрүүлжээ
2026-03-06 07:10:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-03-06 07:00:00
МАН-ЫН "МАНДУУЛДАГ" ХАТАГТАЙ НАРЫН ЭЭЛЖИТ ДҮР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
2026-03-06 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГЫН “ТИТЭМ”-ИЙГ МОНГОЛД АВЧИРСАН ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-03-06 07:00:00
ЖҮЖИГЧИН Ц.ЭНХЖИН: ЖҮЖИГЧНИЙ ЧАДВАРЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ СОРЬДОГ ТАЛБАР БОЛ ТАЙЗ
2026-03-06 07:00:00
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2026-03-06 07:00:00
Францад язгуур урлагийн тоглолт зохин байгуулав
2026-03-05 18:14:27
Б.Баасанхүү жүдо бөхдөө эргэн ирлээ
2026-03-05 17:02:34
Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв
2026-03-05 14:36:02
Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо
2026-03-05 13:27:27
2026-03-05 13:00:00
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-ын жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |