-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Манай Цэцэнгоо олон загварын тэмцээнд амжилтай оролцсон шүү дээ. Хамгийн онцлох амжилтуудынхаа талаар ярьж болох уу?
-Сайн байна уу, би хамгийн анх 2023 онд Вьетнам Улсад зохион байгуулагдсан миссийн тэмцээнд оролцоод авьяаслаг миссийн титэм авч байсан. Дараа нь, Монголын бяцхан миссийн тэмцээнд дэд байр мөн авьяаслаг мисс болж титэм зүүсэн. Энэ жил Junior international тэмцээнд оролцоод өөрийнхөө төрөлд ялагч болсон нь миний хүртсэн анхны хамгийн том шагнал байлаа. Мөн Face of Mongolia 2025 тэмцээний ялагч болсон. Миний хамгийн том шагнал бол Little miss world 2025 тэмцээний титэм байлаа.
-Чиний хувьд титмийг нь зүүгээд хамгийн их баярласан тэмцээн аль нь байсан бэ?
-Little miss world 2025 тэмцээнээс титэм хүртэхдээ хамгийн их баярласан. 20 гаруй жилийн түүхтэй том тэмцээн учраас огт өөр нэр хүндийн эзэн болсон. Тэмцээний үеэр гурван мөнгөн титэм, нэг алтан титмийн эзнийг шалгаруулсан юм. Гурван мөнгөн титэм дээр миний нэрийг дуудаагүй учраас ингээд л дуусаж байгаа юм байна, сайн оролцож чадсангүй гэж бодсон. Гэтэл тэмцээний ялагч, алтан титмийн эзэн гэж миний нэрийг дуудахад үнэхээр баярлаж, өөрөөрөө бахархсан.
.jpg)
-Хэзээнээс загварын тэмцээнд оролцдог болсон бэ. Мисс байхын хамгийн сайхан нь чиний хувьд юу юм шиг санагддаг вэ?
-Би долоон настайгаасаа эхэлж загвар, миссийн тэмцээнд орж эхэлсэн. Мисс байхын хамгийн сайхан зүйл нь олон найзтай болж, оролцогч хүүхдүүдээс их зүйл сурдаг нь байдаг.
-Олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох ямар байдаг вэ?
-Эх орноо төлөөлж тэмцээнд орно гэдэг миний хувьд тэмцээнд оролцох үедээ авдаг хамгийн гоё мэдрэмж нь. Өөрийгөө биш өөрийнхөө улсыг танилцуулж, нэрийг нь өндөрт өргөж байгаа нь үнэхээр сайхан. Монголын талаар сайн мэдэхгүй хүмүүс надаар дамжуулж Монгол Улстай танилцана гэхээр гоё санагддаг. Монгол Улс миний зүрх сэтгэл дэх хамгийн нандин, эрхэм зүйл.
-Эмэгтэй хүүхэд бүр гүнж шиг титэм зүүгээд, гоё даашинз өмсөөд алхахыг мөрөөддөг шүү дээ. Тайзан дээр даашинзтай, титэм зүүгээд алхах ямар байсан бэ?
-Тайзан дээр гоёлын даашинз, титэм зүүгээд алхахдаа өөрийгөө Adriana Lima болсон мэт төсөөлдөг. Мөн тайзан дээр нүүр бардам алхах боломжийг өгдөг, үргэлж дэмждэг ээж, аавдаа талархдаг.

-Инстаграм, youtube хуудсан дээр контент хийдэг шүү дээ. Контент хийхийн юу нь хамгийн сонирхолтой санагддаг вэ?
-Миний бичлэгүүдийг үзээд хүмүүс надаас үлгэр дуурайлал, эрч хүч, инээд баясал гээд эерэг бүхнийг мэдрээсэй гэж хүсдэг. Ийм бодолтойгоор хичээдэг учраас контент хийх сонирхолтой санагддаг. Дэлхийн аль ч улсад явсан намайг таниад зураг авхуулж, дэмжиж байгаагаа илэрхийлдэг хүмүүст талархдаг.
-Олон улсын тэмцээнд оролцож байхад чиний өмссөн дээлийг хүмүүс сонирхож, асуудаг байх. Дээлийг нь хараад хүмүүс хамгийн их юу гэж хэлдэг вэ?
-Тэмцээнд оролцоход дээл маань бусад орны хувцастай харьцуулахад чимэглэл, тоноглол бага ч цаанаасаа л сүрлэг, тайзан дээр өнгөлөг харагдаж, гүнж, хатны эрхэмсэг мэдрэмжийг өгдөг.
-Чамайг хамгийн их дэмждэг хүн нь ээж нь байх. Ээж нь ч бас модель учраас сурах зүйл их байдаг уу?
-Миний ээж намайг хамгийн их дэмждэг. Ээж минь багадаа над шиг олон зүйл хийхийг хүсдэг байсан ч хүмүүс сайн дэмжээгүй гэсэн. Би үргэлж талархдаг, юу ч хийсэн үргэлж дэмжиж, урамшуулдаг гэр бүлийн охин байгаадаа. Ээж минь миний хүсэлтээр миссийн тэмцээнд оролцож байсан юм. Хэрхэн алхахыг нь би зааж өгсөн юм. Бусад үед ээж үргэлж намайг дэмжиж, зааварлаж, зарим үед тэмцээний асуултын хариултыг ч хамтдаа бэлддэг.
-Чи мисс хүн ямар байх ёстой байдаг гэж бодож байна вэ?
-Мисс хүн ерөөсөө маш төгс байх ёстой юм шиг санагддаг. Тайзан дээр сайн, зөв алхдаг, үзэсгэлэнтэй, ухаантай, тэвчээртэй, авьяаслаг тэр дундаас хамгийн чухал нь хүнтэй зөв харилцдаг байх ёстой. Өндөр өсгийт өмсөөд улсаа төлөөлж өдөржин алхана гэдэг тийм ч амар зүйл биш шүү дээ.
.jpg)
-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг бэ?
-Надад олон сонголт байгаа. одоогоор хүн болгон хараад таньдаг олны танил, алдартан болохыг хүсэж байна. Ирээдүйд hollywood-ийн жүжигчин эсвэл кпоп дуучин болохыг хүсдэг. Мөн эмч болж, олон хүнийг анагаахыг хүсэж байгаа.
-Чиний дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ. Ирээдүйд оролцохыг хүсдэг тэмцээн бий юү?
-Би дуулах дуртай одоогоор миний нэг дуу бий, ирээдүйд англи хэл дээр дуу хийх хүсэлтэй байгаа. одоогоор БНХАУ-д сурч байгаа учраас хятад хэлээ сайн сурмаар байна. 13 нас хүрээд БНСУ-д энтертайнментад шалгаруулалт өгч, дуучин болоход бэлдэх сонирхолтой. Ирээдүйд Miss world тэмцээнд орноо төлөөлөн оролцохыг хүсэж байна.

| Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |