Энэ сарын 4-нд Баянзүрх дүүргийн 15 хороо Бөхийн өргөөний зүүн талд байрлах IV байрны орцноос цустай зүү тариур, мансууруулах төрлийн байж болзошгүй эм тариа олдсон. Бид иргэдээс ирсэн гомдлын дагуу газар дээрээс нь мэдээллийг дамжуулан хүргэсэн билээ. Тухайн орцны хамгийн дээд хэсэг буюу лифтний хонгилд аюултай хог хаягдлыг хаясан бөгөөд эх сурвалжууд удаа дараа ийм хог хаягдал тус байрнаас гарсан гэдгийг мэдээлж байв.
Тэгвэл энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэс дээр шалгаж байгаа аж. Энэ талаар холбогдох ажилтнаас тодруулахад "Орцноос аюултай хог хаягдал буюу цустай зүү тариур, капсултай эм, согтууруулах төрлийн ундааны хог хаягдал олдсон талаарх дуудлага мэдээллийн дагуу газар дээр нь ажилласан. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Аюултай хог хаягдлыг Шүүхийн шинжилгээний газарт шалгуулж байгаа. Одоогоор хариу нь гараагүй байна. Мөн холбогдох этгээдүүдийг илрүүлээгүй" гэх тайлбарыг өглөө.
| "Орцноос олдсон цустай зүү тариур, капсултай эмийн хэргийг шалгаж байна, холбогдох этгээдүүдийг илрүүлээгүй" |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |